2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/06819

 

ТОГТООХ нь:

 

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан *******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 онд төрсөн охин ******* эх ******* асрамжид үлдээсүгэй.

 

3.    Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 01 дугаар сарын 15-ний өдөр төрсөн охин ******* 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, цаашид 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож эцэг ******* тэтгэлэг гаргуулан, эх ******* олгож, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч ******* 21,009,933 төгрөгийг, гуравдагч этгээд ******* 34,029,800 төгрөгийг тус тус төлөхөөр, гуравдагч этгээд талуудаас нэхэмжилсэн 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар, гэрээнд заасан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Бодь цамхаг групп ХХК-тай Төв аймагт баригдаж буй орон сууцнаас 2 өрөө 49,5 м.кв, В блок 4-401 тоот орон сууцны өмчлөлтэй холбогдуулж нэхэмжлэгч******* болон гуравдагч этгээд нар аливаа маргаан гаргахгүй байхаар талуудын тохирсон эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул тус эвлэрлийн гэрээг баталсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 333,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 686,049 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 263,000 төгрөгийг хариуцагч  гаргуулж, нэхэмжлэгч *******, 328,099 төгрөгийг хариуцагч гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* тус тус олгосугай.

 

6.    Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч*******, хариуцагч нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

 

7.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эвлэрлийн гэрээтэй холбоотой хэсгээс бусад шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ