Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00057

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Улсын яллагч                                 Э.Энхбат

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.От холбогдох 1832000000028 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

   Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, хүнд машин механизмын оператор, сантехникийн 3 зэргийн мэргэжилтэй, боловсролгүй, 4 удаагийн ял шийтгэлтэй,

  2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар,

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугар сарын 15-ны өдрийн № 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар,

  Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар  сарын 23-ны өдрийн № 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар,

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн № 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сар 05 хоног хорих ялаар тус тус шийтгэгдэж

 Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн № 115 дугаар захирамжаар хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай

  Боржигон овогт Отгоны О. /РД:*/.

 

 

Шүүгдэгч О.О нь 3 удаагийн үйлдлээр:

           1.2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр * тоотод оршин суух иргэн Л.Оюунтуулын өвлийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, бэлэн 4000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 169.000 төгрөгний хохирол учруулсан,

 

          2.2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Энхтайваны № 52 тоотод оршин суух иргэн Б.Батжаргалын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж мөнгөн ээмэг 2 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 74.500 төгрөгний хохирол учруулсан,

 

          3.2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Шарын голын № 27 тоот оршин суух иргэн Б.Эгийн өвлийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн орж, хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин 1 ширхэг, ноосон оймс 1 хос, шоколад 1 ширхэг, Хараа нэртэй тал шил архи зэрэг эд зүйл хулгайлж нийт 534.500 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О өгсөн ......... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Зүүнхараад бүртгүүлэх гэж ирээд архи ууж явж байгаад Энхтайвны гудамжнаас Батжаргал гэх айлруу орж авдарыг нь ухаад 2 ширхэг мөнгөн ээмэг, 5 ширхэг мөнгөн бөгжийг аваад гарсан. Мөн 2017 оны 11 дүгээр сард Үтрэмийн 2-50 тоотруу харсан чинь цоож муутай байхаар нь буцаж тойрч очоод цонхоор нь орсон.  Тавиур дээрээс нь 1 ширхэг мөнгөн гинж, түрүүвчнээс нь 4000 төгрөг, гал тогооны тавиур дээрээс нь жижиг мөнгөн аяга авсан. Дараа нь 2018 оны 03 дугаар сард шарын голын наад талын гудманд байдаг дэлгүүрээс 2 шил архи авч уучихаад урагшаа явж дахиад хаалга нь онгорхой байхаар цонхоор нь харсан чинь архи харагдсан тэгээд цаад талаар нь тойрч цонхыг нь хагалж ороод архийг нь аваад чемодан дотор байсан оймс, шоколад хөөрөг зэргийг тус тус аваад гэрт нь хүн орж ирж байх шиг байхаар нь цонхоор нь буцаад гараад явсан. 2 ээмэг, 5 бөгжийг тасарч унаад алга болгосон. Мөнгөн аяга, гинжийг нь зах дээр авч ирээд хажуугаар явж байсан хүнд 25000 төгрөгөөр зарсан. Хөөргийг нь буцаагаад хохирогчид өгсөн. Хохирол төлбөрөө төлж дууссан. Манай ах төлбөр төлж барагдуулсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн ........ 2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг 20 минутын орчим гэрээсээ гарсан ба 09 цаг 50 минутын орчим гэртээ ирэхэд манай хашаанд байсан машины грашын хаалга онгорхой байсан. Тэгээд байшингийн хаалгаа онгойлгоод ороход дотор нь гал тогооны өрөөний цонхыг хагалсан байсан. Тэгээд том өрөөнд ороход босоо тавилганы хойд талын хамгийн дээд талын тавиур дээр байрлалтай 0.5 литрийн “Хараа" архи тал шил, доод талын тавиур дээр байсан улаан өнгийн шүрэн толгойтой цагаан өнгийн манан хөөрөг, цэнхэр өнгийн дайлангийн хамт, авдар дотроос шоколад 1 ширхэг, нэг хос ноосон оймс зэрэг эд зүйлс алга болсон байсан. Дээрх эд зүйлээ бүгдийг хүлээн авсан. Байшингийн цонхны шил хагарч 11.000 төгрөгний хохирол учруулсан байсныг ООыг ах О.Цор гэх залуу мөнгийг төлсөн. Өөр гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-30 дугаар хуудас/

 

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Оюунтуулын мөрдөн байцаалтанд өгсөн ........   2017 оны 09 сарын 25-ны өдөр 19 цаг 40 минутын орчим гэртээ ирэхэд хүү Түвшинбаяр “цонхны салхивч онгорхой байна” гэхээр нь би бага хүү Отгонбаяраас цонх онгорхой орхисон юм уу? гэж асуухад "онгойлгоогүй” гэж хэлэхээр нь би эд зүйлээ бүртгэхэд мөнгөн аяга 1 ширхэг, хүү Түвшинбаярын мөнгөн гинж бас байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цайны дээж өргөдөг жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, бэлэн 4000 төгрөг, нийт 169 000 төгрөг хохирол учирсаныг О.Оын ах О Цор гэх залуу 90 000 төгрөг өгсөн ба одоо О Оаас нэхэмжпэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг

/ХХ-ийн 117-119 дүгээр тал/

 

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 11 сарын 02-ны өдөр 07 цагт гэрийнхээ хаалгыг цагаан өнгийн цоожоор цоожпоод гарсан юм Тэгээд 16 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг онгойлгоод зүүгээд орхисон. Гэрт яваад ороход бор өнгийн модон авдрын хаалгыг онгойлгоод 5 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг мөнгөн ээмэг байсныг аваад явсан байсан. Надад нийт 70.000 төгрөгний хохирол гэрийн хаалганы цоожийг хөшсөний улмаас ашиглах боломжгүй болсон тул 4500 төгрөгөөр дахин авсан О.О гэх хүний ах О.Цор гэх залуу 50.000 төгрөг төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 174-176 дугаар хуудас/

 

Гэрч Д.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  О.О нь 2018 оны 02 дугаар сарын эхээр манай хөрөө раман дээр ажиллаж байхдаа манай ажилчдын байранд амьдарч байгаад 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр машины акумлятор аваад явсан байсан.  Тэгээд би араас нь хайж яваад зархаас нь өмнө олж авсан. Тэгээд загнаад явуулсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Хавар, намар, зуны цагт Сансарын гудамжинд байдаг Су гэх залуугийнд зэрлэг зулгаагаад ногоо хурааж амьдраад байсан. Өөр хаагуур юу хийгээд явдагийг сайн мэдэхгүй байна.О.Оыг би өмнө нь сайн мэдэхгүй зүс мэддэг, Бангул гэх хочоор нь мэддэг байсан тэгээд 2018 оны 02 дугаар сард манай хөрөө раман дээр ажиллах гэж ирхэд нь сайн мэдэж авсан. Жоохон архи уух гээд байдаг болохоос биш ажилд сайн юм байна лээ. Би хувийн амьдралын талаар  сайн мэдэхгүй эхнэр хүүхэдгүй юм шиг байна лээ. Зан байдлын хувьд төлөв дараау, архи уухгүй бол ажилд сайн хүүхэд байна лээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/

 

Гэрч К.Лхагванямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 02 дугаар сарын эхээр О.Цор, О.О бид гурав Нугын хишгийн Д.Дасаасүрэн ахын хөрөө рам дээр ачигч ажил хийж байсан юм. Тэнд архи уугаад олигтой ажил хийхгүй алга болоод байсан. 2018 оны 03 дугаар сарын эхээр хөрөө раман дээр таарсан санаж байна. Тэрнээс хойш таараагүй. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт ирээд хонох гээд байсан гэсэн. Тэгсэн согтуу байсан болохоор манай эхнэр Ас хөөгөөд явуулсан байсан. Ах А.Цор нь Нугын хишиг ХХК-ний ажилдын байранд амьдардаг. О.О нь 2018 оны 03 дугаар сарын эхээр тэнд амьдархаа больсон. Өмнө хаана амьдардаг байсныг мэдэхгүй. О.О нь ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм байна лээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/

 

Гэрч Д.Суын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... О.О 2017 оны 01 дүгээр сард надтай хамт самарт явсан тэрнээс хойш би танина. Самарт явж ирээд манай урд талын байшинд байя гэж гуйгаад байхаар нь байлгаж байсан чинь архи уугаад байхаар нь би байшингаас гаргасан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сар хүртэл манай ногооны талбай буюу Ширхэнцэг хайрханы ар талд Агро сахар ХХК-ний ногооны талбайд О.О байсан. Би өдөр болгон очиж хоол цай, тамхи тариаг нь зөөдөг байсан. Хааяа уухаараа алга болчихдог, зун харин бараг уухгүй байсан. Архи уусан үедээ надаас мөнгө асуухаар нь би өгдөггүй байсан. Тэгээд архи их уугаад байхаар нь би хөөгөөд явуулсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 39 дүгээр хуудас/

Гэрч Т.Бтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... О.ОтгопБтыг би багаас нь мэднэ багадаа баамын байранд цуг өссөн юм. Сүүлд 2018 оны 02 сард хөрөө рам дээр ажиллаж байхад нь таарсан манай эхнэр О.ОтгснБтыг архи уугаад байдаг болохоор нь намайг уулзуулахгүй хориод байдаг юм. 2018 оны 03 сарын 22-ны өдөр уулзсан санагдаж байна манай гэрт хонохоор очоод манай эхнэр хонуулаагүй гэр оронгүй болохоор энд тэнд хоноод л яваад байдаг юм үүнээс хойш уулзаагүй сүүлд сураг дуулахад хулгай хийгээд цагдаад баригдсан гэж сонссон. Би багадаа найз байсан боловч сүүлийн үед бараг уулзаагүй шорон оронд яваад 2017 онд Зүүнхараад ирсэн гэж байсан 2018 оны 02 сард Даваасүрэн ахын раман дээр ажиллаж байхад ганц нэг удаа очиж байсан өөрөөр уулзаад байгаагүй ээ. О.Оыг уудаг эсэхийг би сайн мэдэхгүй Даваасүрэн ахын хөрөө рам дээр ажиллаж байхад нь очиход цалин нь буусан бололтой архи уусан байдаг байсан өөр сайн мэдэхгүй байна би цуг архи ууж байгаагүй ээ угаасаан эхнэр уурлаад уулзуулдгүй би өөрөө Буджавын хөрөө рам дээр ажиллаж байхад нэг удаа орж ирээд надтай уулзаад тамхи аваад явж байсан. Архи уусан үедээ надаас мөнгө асуухаар нь би өгдөггүй байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 40 дүгээр хуудас/

Гэрч Х.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 03 сарын 24-25-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байсан байхаа би унтаж амрахаар болоод хэвтэж байтал баарны 1 давхарт хүн байгаа бололтой юм түжигнээд байсан тэгэхээр нь очоод гэрэл асаатал нэг залуу намайг харангуутаа буйдан дээр хэвтээд өгсөн тэгэхээр нь би очоод та юун хүн бэ бос яаж орж ирсэн юм гэсэн чинь худлаа би хаана байнаа, яаж орж ирснээ санахгүй байна гэсэн тэгэхээр нь Охиноо эгчид утасдаад хэлсэн чинь цагдаа дуудаад өгчихп/й юу гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн тэгсэн нөгөөдөх чинь жижиг баарны цонхоор гараад зугтаасан тэгэхээр нь би араас нь гараад бариад авсан тэгсэн удалгуй цагдаа нар хүрээд ирсэн. Өмнө нь манай баараар орж гардаг байсан Бангул хочтой О.О гэх залуу байсан би зүс мэднэ гэхдээ сайн танихгүй ээ. Манай баар шинээр өргөтгөл хийгээд шилжсэн юм би өмнө нь байсан баарны хэсэгдээ амьдардаг юм тэгсэн шөнө унтаж байтал баарны 1 давхарт юм түжигнээд байхаар нь би очоод хартал энэ О.О гэх залуу байсан. Би яг хаагуур нь орсныг мэдэхгүй байна гарч зугтаахдаа өөрийнхөө хэвтэж цонхны дээр байсан салхивчаар гараад зугтаасан тэрүүгээр орж ирсэн юм болов уу тэгэхээр нь би араас нь гараад бариад авсан. Би цагдаад баригдаад явахад нь халаас бүх юмыг нь үзсэн юу ч байхгүй байсан хулгай хийх гэж байхад нь би очиж таарсан юм шиг байна лээ. Би тухайн үед ажиглаагүй тэнд хулгайлах юм бол зөндөө байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 68 дугаар хуудас/

 

Гэрч Б.Энын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 03 сарын 24-25-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад гадаа хүмүүс маргалдаад байхаар нь гарсан чинь манай бармен ажилтай Х.О О.Отай барьцалдсан зогсож байсан тэгэхээр нь юу болов гээд яваад очтол Х.О аниа энэ Бангул хочтой О.О цонхоор зугтаахаар нь бариад авлаа гээд байж байсан тэгсэн удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. О.О гэх залууг зүс танина манай нөхөр Б.Тжтай цуг хөрөө рам дээр ажиллаж байсан манай гэрээр хааяа нэг орж гардаг байсан тэгсэн өчигдөр галын өрөөнд байсан 2 акумлятор алдагдсан байхаар нь энэ О.Оаас өөр хүн манайхаар ирээгүй тэрнээс өөр хүн бйахгүй гээд хөрөө рам дээр очтол байж байсан тэгэхээр нь асуутал үгүй гээд байсан тэгсэн шөнө нь баарлуу орсон байсан. Тухайн үед асуугаагүй өмнө нь ингэж орж байгаагүй хулгай хийх гэж ороод баригдсан биз тэрнээс биш тэр хаагуур ордог юм. Бармен Х.Оаас асуутал юм алдагдаагүй байна гэсэн цонхны салхивчаар гараад зугтаасан гэсэн тэгэхээр нь тэр салхивчаар орж ирсэн юм байлгүй дээ. Би баарлуу орж үзээгүй юм алдагдаагүй гэхээр нь санаа амраад гэртээ ороод унтсан О.О манай нөхрийг таньдаг гээд гэрээр хаяа орж гараад байсан манай гэрт байсан 2 акумляторыг хулгайлсан гэж бодоод байгаа юм өөрөө бол хэлэхгүй байна. Манайх өвөл болоод машиныхаа акуляторыг гэртээ оруулсан юм манай гэрт гадны хүн гэвэл О.О л орж ирсэн хамгийн сүүлд 2018 оны 02 сарын сүүлээр байсан юм тэгсэн өчигдөр гэнэт харсан чинь байгаагүй алдагдсанаа мэдсэн 100 амперийн 2 ширхэг акумлятор байсан юм тэгсэн хайгаад байсан чинь Шарынголын гудамжны Дөрвөн бэрх дэлгүүрт 45.000 төгрөгөөр тавьсан байна лээ би О.Оыг өөрийг нь дагуулж очоод дэлгүүрийн худалдагчид харуулсан чинь биш байна гээд байсан тэгэхээр нь энэ аваад өөр хүнээр тавиулсан байж магадгүй, тэгээд би дахиж битгий ирээрэй гээд явуулсан тэгсэн шөнө нь ирсэн байгаа юм тэгэхээр нь хулгай хийх гэж л ирсэн байж таараа гэх мэдүүлэг /ХХ-ийн 69-70 дугаар хуудас/

 

Гэрч Б.Наын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 03 сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минутаас 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн юм. 2018 оны 03 сарын 24-25-нд шилжих шөнө 02 цаг 51 минутад Старс бааранд хулгай орсон мэдээллийн дагуу а/а Ганзаяагийн хамт тус газар очсон. Очихол бармен Х.О гэх залуу О.О гэгчийг баарны гадаа барьчихсан зогсож байсан юу болов гэтэл манай баарны цонхоор ороод хулгай хийх гэж байгаа баригдлаа бид нар баарны өрөөнд байсан юм гэж хэлсэн О О гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж саатуулсан. Тухайн үед О.Оаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулахдаа согтууруул шалгах багажаар шалгахад 0.47 хувийн согтолттой байсан. Х.О гэх бармен залуу баарны гадаа барьчихсан зогсож байсан тухайн үед О.О нь оймстой гуталгүй байж байсан О.Отгонбпатарыг авч явах үед бармен залуу гутлыг авчирч өгч байсан хаанаас авчирсныг нь мэдэхгүй байна

Ганзаяа бид 2 тухайн үед очиход баарны бармен залуу манайхаас юм алдагдаагүй гэж байсан тул бид 2 баарлуу ороогүй ээ. О.Оаас асуухад бааранд тасраад унтсан байна гэсэн өөр тайлбар хэлээгүй ээ. Тиймээ миний өгсөн мэдүүлэг үнэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 72 дугаар хуудас/

 

Гэрч Д.Асы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... О.Оыг би сайн танихгүй ээ бага байхад баамын байр гэж байхад тэнд амьдардаг хүүхэд байсан юм тэгээд ер таараагүй байж байгаад тэгээд 2018 оны 02 сарын эхээр Даваасүрэн ахын хөрөө рам ажиллахад нь харсан ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ээ. 2018 оны 03 сарын 24-ний өдрийн орой 19 цаг өнгөрч байхад О.О манай гэрт шал согтуу ирсэн тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь Ногооноо хаана байгаа юм гээд асуугаад байхаар нь би ажилтай байгаа чи согтуу юм бол яв гэсэн чинь танайд жоохон унтчихъя гэхээр нь би зөвшөөрөөгүй хөөгөөд явуулсан тэрнээс хойш манай гэрт ирээгүй ээ. Өмнө нь 2018 оны 01 сарын гуупээр байхаа хөрөө рам дээр ажилд орохоосоо өмнө нь манай гэрт ах О.Цортай цуг ирээд тэр хоноод явсан дахиж хоноогүй ээ. Манай нөхөр К.Лхагваням О.Оын ах О.Цортай олон жил найзлаж байгаа их сайн залуу архи бараг уудаггүй сайн залуу байгаа юм тэгээд О.О ахыг дагаад манай гэрт нэг удаа ирж байсан юм хаана хэрхэн амьдардаг талаар нь мэдэхгүй О.Цор ах нь хааяа манай гэрт хонодог юм яг тогтсон гэроронгүй юм шиг байна лээ. Нилээн согтуу байсан тэгээд гэрт орж ирээд шууд хэвтээд энд унтчихъя гээд байхаар би хөөгөөд явуулсан гарахаар нь араас нь гарч харсан чинь нилээн согтуу ганцаараа явж байсан. О О хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл алга Старс баарлуу орсон гэж сонссон өөр мэдэх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 73 дугаар хуудас/

 

Гэрч Б.Тжын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би О.Оыг багаас нь танина Зүүнхараагийн залуу юм гэхдээ дотно найзын нөхдийн холбоотой биш зүс танина нэг ийм залуу байдаг гэж мэдэхээс ямар нэгэн харилцаа холбоо байхгүй сүүлийн үед байхгүй байж байгаа ноднин жилээс л эхэлж Зүүнхараад харагдах болсон. Би хөрөө рамуудаар явж мод ачигдаг юм тэгэхдээ л О.Отай таарч байсан байх яг хэзээ таарснаа нарийн сайн санахгүй байна үүнээс хэд хоногийн дараа намайг ажилтай явж байхад манай баарны бармен Х.О гэх залуу миний утасруу залгаад “агаа О.О гэх залуу манай баарны цонхны салхивчаар орчихоод надтай маргалдаад байна” гэж ярьж байсан тэгэхээр нь тэгээд цагдаа дуудаад өгчихгүй юу гэсэн тэгсэн цагдаад мэдэгдээд өгсөн юм шиг байна лээ. 2018 оны 03 сарын 24-ний өдөр манайд ирээгүй угаасаа О.Оыг гэртээ хонуулахгүй өмнө нь нэг л удаа манай гэрт хонож байсан тэр 2018 оны 02 сарын дундуур согтуу ирээд надаас ганц юм аваад өгөөч гэхээр нь маргааш авч өгье гээд өвлийн хүйтэнд хөөгөөд явуултай нь биш гээд гэртээ хонуулсан юм тэрнээс хойш дахиж манайд ирээгүй. Орон гэргүй ээ Даваасүрэн ахын хөрөө рам дээр ажилладаг байхдаа тэнд байрлаж амьдардаг байсан. Надад мэдэж байгаа зүй байхгүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 74 дүгээр хуудас/

 

 Насанд хүрээгүй гэрч З.Цм мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......   Тэр би өглөө 07 цагийн үед гэрээс гарч хичээлдээ явсан. Намайг хичээлдээ явахад гэрт ээж Оюунтуул, дүү Отгонбаяр, ах Баярбилэг нар үлдсэн. Би өдөр хичээлээ тарчаад гар бөмбөгийн бэлтгэлдээ явчаад 17 цаг 30 минутын орчим тараад ээжийн ажил болох “Найман шарга” хүнсний дэлгүүр дээр байж байгаад ээж дүү нарын хамт 19 цагийн орчим гэртээ харьсан. Гэрийн цоожийг би онгойлгоод түрүүлж ороод мухрын өрөө буюу өөрийнхөө өрөөнд ороод хувцасаа солих гэтэл өрөөний цонх онгорхой байсан. Тэгэхээр нь юм бодолгүй хаачихаад дүүгээсээ онгорхой орхисон юм уу гээд асуутал дүү үгүй гэж хариулсан. Тэгэхээр нь ээжид хэлтэл ээж ирээд намайг мөнгөн гинж чинь байна уу үз дээ хулгай орсон юм биш биздээ гэсэн. Би мөнгөн гинжээ том өрөөний тавиур дээр тавьсан байснаа очиж үзэхэд байхгүй байсан. Тэгсэн ээж гал тогооруугаа очоод сүү өргөдөг мөнгөн аягаа үзтэл бас байхгүй байсан. Тэгээд ээж цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон. Тиймээ манайх өдөр болгон эзэнгүй байдаг гэх мэдүүлэг /ХХ-ийн 123 дугаар хуудас/

 

Гэрч Р.Чп мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Би 2017 оны 08-р сарын 22-ноос 2017 оны 10-р сарын 04-ний хооронд Бүрэнцэнгэл харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан ба уг хугацаанд Ноён- уулын харуулын цэг дээр ажилтай байсан. Тийм хүн огт танихгүй. Надад тийм тохиолдол байхгүй. Хэнтий аймгийн хорих ангиас 2005 оны 09-р сард суллагдаад Мандал сумын Тарни 8-р багг ирээд одоог хүртэл амьдарч байна. 2017 оны 11 сард самранд явсан. Ер нь энд тэнд хөлсний ажил хийж л амь залгуулж байна даа. Яг тогтсон ажил, гэр бүл байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 124 дүгээр хуудас/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 5-8,  62-64, 93-96, 142-146 дугаар хуудас/

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 11-14 дүгээр хуудас/

Түр эд зүйл хууран авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 16-19 дүгээр хуудас/

Мэдүүлэгийн газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 20-26 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /ХХ-ийн 42, 126 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 190 дүгээр хуудас/

Шүүгдэгч О.Оын төрсний бүртгэлийн лавлагаа /Хх-н 188 дугаар хуудас/

            Шүүгдэгч О.Оын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 191 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.О нь 3 удаагийн үйлдлээр:

           1.2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Үтрэмийн 2-50 тоотод оршин суух иргэн Л.Оюунтуулын өвлийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, бэлэн 4000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 169.000 төгрөгний хохирол учруулсан,

          2.2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Энхтайваны № 52 тоотод оршин суух иргэн Б.Батжаргалын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж мөнгөн ээмэг 2 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 74.500 төгрөгний хохирол учруулсан,

          3.2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Шарын голын № 27 тоот оршин суух иргэн Б.Эгийн өвлийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн орж, хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин 1 ширхэг, ноосон оймс 1 хос, шоколад 1 ширхэг, Хараа нэртэй тал шил архи зэрэг эд зүйл хулгайлж нийт 534.500 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Оыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч О.О нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 

Прокуророос О.От холбогдох хэргийн үйлдэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан энэ хуулийн  тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгч О.О нь нэг гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул үйлдэл бүрд нь ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.От ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

           

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э, Л.Оюунтуул, Б.Батжаргал нар нь хохирол бүрэн төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 5 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь хадгалах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Отгоны Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүний байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Оыг 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.От оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Оын 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн  цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, О.О нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүйг болохыг дурьдсугай.

6. Хэрэгт хавсарган ирүүлсэн 5 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.От өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, ойлгосон эсэхийг асуув.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Д.РЕНЧЕНХОРОЛ.