Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00890

 

 

 

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00890

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** сумын ** дугаар багт байрлах, Т.К ,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын **** дугаар багт оршин суух, Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7,463,682.18 төгрөг, зээлийн хүү 888,514.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,269.98 төгрөг, нийт 8,372,466.51 (найман сая гурван зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01034/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.БХ-ийн Хөвсгөл салбарын захирал **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Б нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дугаар **** тоот Зээлийн гэрээ (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 8,400,000 (найман сая дөрвөн зуун мянган төгрөг), жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн онлайн зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөрт 348,811.14 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 348,811.14 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 348,811.14 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 348,811.14 төгрөг төлж нийт 211 хоног хугацаа хэтрүүлсэн болно.

2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,463,682.18 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 888,514.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,269.98 төгрөг, нийт 8,372,466.51 төгрөгийг хариуцагч Ч.Б ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Б  миний бие Ч.Б ны нэхэмжилж буй 8,372,466.51 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.БХ-ийн Хөвсгөл салбар нь Ч.Б т холбогдуулан үндсэн зээл 7,463,682.18 төгрөг, зээлийн хүү 888,514.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,269.98 төгрөг, нийт 8,372,466.51 (найман сая гурван зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,372,466.51 51 (найман сая гурван зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.БХ-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.БХ-ийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,910 (нэг зуун дөчин найман мянга есөн зуун арав) төгрөгийн тал хувь болох 74,455 (далан дөрвөн мянга дөрвөн зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох болох 74,455 (далан дөрвөн мянга дөрвөн зуун тавин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Б ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74,455 (далан дөрвөн мянга дөрвөн зуун тавин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.БХ-д олгохоор тогтов.

Хариуцагч Ч.Б  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.БХ-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б т холбогдох, үндсэн зээл 7,463,682.18 төгрөг, зээлийн хүү 888,514.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,269.98 төгрөг, нийт 8,372,466.51 (найман сая гурван зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,372,466.51 (найман сая гурван зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.БХ-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.БХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,910 (нэг зуун дөчин найман мянга есөн зуун арав) төгрөгийн тал хувь болох 74,455 (далан дөрвөн мянга дөрвөн зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох болох 74,455 (далан дөрвөн мянга дөрвөн зуун тавин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Б ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74,455 (далан дөрвөн мянга дөрвөн зуун тавин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.БХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Б  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ