Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00892

 

 

 

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00892

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ** дугаар хороо, **** давхарт байрлах, Т.Б ,

хариуцагч: Хөвсгөл аймгийн **сумын *** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн ** сумын **дугаар багийн **дүгээр гудамжны **тоотод оршин суух, Ц.Г

Нэхэмжлэлийн шаардлага: ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээл 5,414,345.59 төгрөг, зээлийн хүү 856,920.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,783.0 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 6,289,048.91 (зургаан сая хоёр зуун наян есөн мянга дөчин найман төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01069/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О  нь 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ***** тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. 2027 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дээрх ***** тоот цахим зээлийн гэрээ дуусгавар болсон. ***** тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээлд 473,654.41 төгрөг, хүүд 729,760.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,346.22 төгрөг буцаан төлсөн. Цахим зээлийн гэрээнүүдийн үүрэг 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Хариуцагч Цэрэнтогтохын Оюунгэрэл нь Т.Б -тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024-09-14-ний өдөр ***** тоот гэрээний дагуу IPhone 15_Pro_Max_256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 5,888,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

***** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,414,345.59 төгрөг, үндсэн хүүнд 856,920.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,783.0 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 6,289,048.91 төгрөгийг хариуцагч Ц.О гаргуулах гэжээ.

Хариуцагч Т.О  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.О  миний бие Т.Б -ийн нэхэмжилж буй 6,289,048.91 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь Ц.О д холбогдуулан ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээл 5,414,345.59 төгрөг, зээлийн хүү 856,920.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,783.0 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 6,289,048.91 (зургаан сая хоёр зуун наян есөн мянга дөчин найман төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.О  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт нийт 6,289,048.91 (зургаан сая хоёр зуун наян есөн мянга дөчин найман төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,575 (нэг зуун арван таван мянга таван зуун далан тав) төгрөгийн тал хувь болох 57,787.50 (тавин долоон мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 57,787.50 (тавин долоон мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.О ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 57,787.50 (тавин долоон мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч Ц.О  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.О д холбогдох, ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээл 5,414,345.59 төгрөг, зээлийн хүү 856,920.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,783.0 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 6,289,048.91 (зургаан сая хоёр зуун наян есөн мянга дөчин найман төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.О  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,289,048.91 (зургаан сая хоёр зуун наян есөн мянга дөчин найман төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,575 (нэг зуун арван таван мянга таван зуун далан тав) төгрөгийн тал хувь болох 57,787.50 (тавин долоон мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 57,787.50 (тавин долоон мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.О ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 57,787.50 (тавин долоон мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б -д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.О  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                          С.ОЮУНЖАРГАЛ