Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00897

 

 

 

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00897

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **дүүрэг, ** дүгээр хороо, ** байрлах, Ч.Б ,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дугаар багт оршин суух, Б.О

Нэхэмжлэлийн шаардлага: ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,649,499.07 төгрөг, зээлийн хүү 1,272,731.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173,464.32 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 3,106,694.99 (гурван сая нэг зуун зургаан мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01065/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ***** тоот зээлийн гэрээг байгуулсан. 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ***** гэрээ дуусгавар болсон. ***** тоот гэрээний үүргийн үндсэн зээлд 500,400.93 төгрөг, хүү 370,597.08 төгрөг, нийт 906,000 төгрөг буцаан төлсөн. ***** тоот зээлийн гэрээний үүрэг 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн зөрчигдөж эхэлсэн.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ***** тоот зээлийн гэрээний үүрэгт ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,649,499.07 төгрөг, зээлийн хүү 1,272,731.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173,464.32 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 3,106,694.99 (гурван сая нэг зуун зургаан мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг хариуцагч Т.О гаргуулах гэжээ.

Хариуцагч Т.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.О  миний бие Т.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Т.О  нь Т.О -ийн нэхэмжилж буй 3,106,694.99 (гурван сая нэг зуун зургаан мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б  нь Т.О д холбогдуулан ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,649,499.07 төгрөг, зээлийн хүү 1,272,731.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173,464.32 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 3,106,694.99 (гурван сая нэг зуун зургаан мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.О  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,106,694.99 (гурван сая нэг зуун зургаан мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг ерэн ес мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Н.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг нэхэмжлэгч Т.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О ээс 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Т.О  нь 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр *** бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн Т.О т олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Т.О т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 17 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б -ийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,657 (жаран дөрвөн мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийн тал хувь болох 32,328.50 (гучин хоёр мянга гурван зуун хорин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,328.50 (гучин хоёр мянга гурван зуун хорин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.О ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,328.50 (гучин хоёр мянга гурван зуун хорин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч Т.О  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Б -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.О д холбогдох, ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,649,499.07 төгрөг, зээлийн хүү 1,272,731.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173,464.32 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 3,106,694.99 (гурван сая нэг зуун зургаан мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.О  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,106,694.99 (гурван сая нэг зуун зургаан мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Н.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг Т.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О  тус шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,657 (жаран дөрвөн мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийн тал хувь болох 32,328.50 (гучин хоёр мянга гурван зуун хорин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,328.50 (гучин хоёр мянга гурван зуун хорин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.О ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,328.50 (гучин хоёр мянга гурван зуун хорин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Б -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.О  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                          С.ОЮУНЖАРГАЛ