| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01022/И |
| Дугаар | 320/ШШ2025/00899 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/00899
| 2025 оны 08 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2025/00899 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дугаар хороо, *** давхарт байрлах, Б.Б
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын *** тоотод оршин суух, О.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 194,070.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,543.63 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 55,500 төгрөг, нийт 610,113.67 (зургаан зуун арван мянга нэг зуун арван гурван төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01022/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О -ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.О нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** тоот Зээлийн эрх нээх шугаман гэрээ байгуулж, ББСБ-аас 12 сарын хугацаатай нийт 300,000 төгрөгийг нэг сарын 4.5% хувийн хүүтэйгээр зээлсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1, 4.2.2 дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч Т.О ээс зээлийн эрх нээх шугаман гэрээний дагуу үндсэн зээл 300,000.00 төгрөг, зээлийн хүүнд 194,070.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 60,543.63 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 55,500 төгрөг буюу нийт 610,113.67 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 18,953.00 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** тус шүүхэд гаргасан тайлбартаа: Т.О -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.О д холбогдуулан зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь Т.О д холбогдуулан үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 194,070.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,543.63 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 55,500 төгрөг, нийт 610,113.67 (зургаан зуун арван мянга нэг зуун арван гурван төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 610,113.67 (зургаан зуун арван мянга нэг зуун арван гурван төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 499273559 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,953 (арван найман мянга есөн зуун тавин гурав) төгрөгийн тал хувь болох 9,476.50 (есөн мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,476.50 (есөн мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.О ээс нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,476.50 (есөн мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.О (*****-д олгохоор тогтов.
Хариуцагч Т.О нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.О -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.О д холбогдох, үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 194,070.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,543.63 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 55,500 төгрөг, нийт 610,113.67 (зургаан зуун арван мянга нэг зуун арван гурван төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 610,113.67 (зургаан зуун арван мянга нэг зуун арван гурван төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг Т.О -д төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.О -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,953 (арван найман мянга есөн зуун тавин гурав) төгрөгийн тал хувь болох 9,476.50 (есөн мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,476.50 (есөн мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.О ээс нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,476.50 (есөн мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.О ****д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ