Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00902

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00902

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                          

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дүгээр багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, С.О

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ж ыг эрэн сурвалжлуулах тухай 320/2025/01095/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ж ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.О  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:...Би 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр **** улсын дугаартай өөрийн Приус-20 маркийн машинтайгаа явж байх үедээ хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ж ы ***** улсын дугаартай машины араас мөргөж машинд нь гэмтэл учруулсан юм. Тухайн машины гэмтлийг зэрэг нь 810,000 төгрөг болсон. Тухайн үед О.Ж тай хамт нотариатаар орж эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Би 810,000 төгрөгийг О.Ж д бэлнээр төлсөн. Ард даатгалаас асууж тодруулахад манайхаас мөнгө гаргаж өгөх боломжгүй гэж надад хэлсэн юм. Би Ард даатгалын хариуг зөвшөөрөхгүй Санхүүгийн зохицуулах хороонд хандаж Улаанбаатар хот руу тэр үеийн осол болсон газрын камерын бичлэг болон холбогдох баримтуудыг явуулсан. Санхүүгийн зохицуулах хорооноос надад даатгалын мөнгө олгох талаар хариу ирсэн юм. Би ирсэн хариуг нь Ард даатгалын ажилтанд аваачиж өгөөд лавлаж асуухад хяналтын шатандаа явж байна гэж хэлж байсан юм. О.Ж ы машин нь *****-ын барьцаанд байдаг талаар Ард даатгалын ажилтан надад тайлбарлаж хэлсэн.

Гэтэл удаагүй О.Ж ы *-ын зээлийнх** нь дансанд Ард даатгалаас шилжүүлсэн даатгалын мөнгө орчихсон байсан. Би тэр талаар олж мэдээд О.Ж тай утсаар холбогдоход та Ард даатгалаас Хас Хаан ББСБ-ийн зээлийнх нь дансанд мөнгө орсон талаар баримтыг аваад ирэх юм бол би таны мөнгийг өгье гэж хэлсэн юм. Би тухайн хариуцагчийн хүссэн баримтыг явуулсан. Гэвч түүнээс хойш О.Ж  надтай огт холбогдож утсаар яриагүй. Би Ард даатгалаас даатгалын мөнгө болох 729,000 төгрөг О.Ж ы Хас Хаан ББСБ-ын зээлийнх нь дансанд орсон учраас өөрийнхөө төлсөн 810,000 төгрөгийг авах гэж шүүхэд хандсан.

Гэтэл О.Ж ыг оршин суугаа газрын хаягтаа бүртгэлгүй байгаа учраас эрэн сурвалжлуул гэж шийдвэрлэсэн. Би О.Ж д тэр үед хохирлыг нь барагдуулж 810,000 төгрөг өгсөн. Мөн Ард даатгалаас даатгалын мөнгө орсон учраас би өөрийн төлсөн 810,000 төгрөгийг О.Ж аас гаргуулж авах хүсэлтэй байна. О.Ж  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *тоотод оршин суух хаягт бүртгэлтэй бол****овч тухайн хаягтаа байдаггүй. Би багийн даргаас нь тодруулж асуухад энэ айл хаягтаа байхгүй гэж надад хэлсэн. О.Ж ы утасны дугаар нь ****.

Иймд ** регистрийн дугаартай, О.Ж эрэн сурвалжилж өгнө үү.

Би О.Ж д 810,000 төгрөг бэлнээр өгсөн. Гэтэл Ард даатгалаас түүний дансанд давхар даатгалын мөнгө орчихсон юм. Тийм учраас би О.Ж д өгсөн 810,000 төгрөгөө авах гэж байгаа....гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн **** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, ХААН банкны 2025 оны 5 дугар сарын 19-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ****** дугаартай эвлэрлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Даатгалын нөхөн төлбөрийн тухай гэх толгой бичвэр бүхий албан бичгийн нотаитчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 2-6, 9-13 дугаар тал)

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын * дугаартай албан бичиг (хх-ийн 24 ***дүгээр тал) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ж г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.О  нь Ард даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөр 729,000 төгрөгийг даатгуулагчид шилжүүлсэн гэх үндэслэлээр 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0779 дугаартай эвлэрлийн гэрээнд заасны дагуу иргэн О.Ж д төлсөн 810,000 төгрөгийг буцаан гаргуулах зорилгоор О.Ж ы оршин суугаа хаягийг олж тогтоох шаардлага бий болсон болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0779 дугаартай эвлэрлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хас үнэлгээ ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 4-6, 10, 11 дүгээр тал)

О.Ж  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 10 дугаар гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суухгүй байгаа болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 320/ШЗ2025/02966 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 14/99 дугаартай О.Ж (**) Мөрөн сумын ***** тоотод бүртгэлтэй боловч одоо тус хаягт оршин суудаггүй нь үнэн болно. гэх бичилттэй албан бичиг зэргээр нотлогдож байна. (хх-ийн 24 дүгээр тал)

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ** регистрийн дугаартай, *** эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй гэж үзэв.

О.Ж г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг, О.Ж ы оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч С.О  (Р*****)-д нэн даруй мэдэгдэхийг тус тус Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгахаар тогтлоо.

О.Ж ы талаарх мэдээлэл: ** регистрийн дугаартай, ****, ** дүгээр багийн **** тоотод оршин суух бүртгэлтэй, О.Ж ы утасны дугаар *** гэх мэдээлэл хавтаст хэрэгт авагдсан болно.

Нэхэмжлэгч С.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ** регистрийн дугаартай О.Ж эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Ж эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.О.Ж ы оршин суугаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч С.О  (утасны дугаар ****)-д нэн даруй мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНЖАРГАЛ