| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01019/И |
| Дугаар | 320/ШШ2025/00907 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00907
| 2025 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00907 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, ***** хороо, *** байранд байрлах, Г.О
хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын * *** тоотод оршин суух, Б.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,701,153.36 төгрөг, зээлийн хүү 129,785.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,772.32 төгрөг, нийт 1,832,711.35 (нэг сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун арван нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01019/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Г нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Голомт банктай *** дугаарт зээлийн гэрээ байгуулж, 2,130,000.00 /хоёр сая нэг зуун гучин мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээл авсан болно.
Хариуцагчийн **** дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээл: 1,701,153.36 төгрөг, Зээлийн хүү: 129,785.67 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 1,772.32 төгрөг, нийт 1,832,711.35 төгрөг болсон.
*** дугаартай дижитал зээлийн гэрээний үндсэн зээл 1,701,153.36 төгрөг, зээлийн хүү 129,785.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,772.32 төгрөг, нийт 1,832,711.35 (нэг сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун арван нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг Б.Г гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б тус шүүхэд гаргасан тайлбартаа: Г.О нь хариуцагч Б.Г холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,832,711.35 төгрөгийн нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 1,832,711.35 төгрөгийг 2025 оны 8 сарын 06-ны өдөр бүрэн төлж дуусгасан болно.
Иймд тус хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь Б.Бд холбогдуулан үндсэн зээл 1,701,153.36 төгрөг, зээлийн хүү 129,785.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,772.32 төгрөг, нийт 1,832,711.35 (нэг сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун арван нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,832,711.35 (нэг сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун арван нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.О -ийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,273 (дөчин дөрвөн мянга хоёр зуун далан гурав) төгрөгийн тал хувь болох 22,136.50 (хорин хоёр мянга нэг зуун гучин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,136.50 (хорин хоёр мянга нэг зуун гучин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Б.Бгаас нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,136.50 (хорин хоёр мянга нэг зуун гучин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Г.О (**)-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.О -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох, үндсэн зээл 1,701,153.36 төгрөг, зээлийн хүү 129,785.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,772.32 төгрөг, нийт 1,832,711.35 (нэг сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун арван нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,832,711.35 (нэг сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун арван нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг Г.О -д төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.О -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,273 (дөчин дөрвөн мянга хоёр зуун далан гурав) төгрөгийн тал хувь болох 22,136.50 (хорин хоёр мянга нэг зуун гучин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,136.50 (хорин хоёр мянга нэг зуун гучин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Б.Бгаас нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,136.50 (хорин хоёр мянга нэг зуун гучин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Г.О (****)-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ