| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01066/И |
| Дугаар | 320/ШШ2025/00909 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 320/ШШ2025/00909
| 2025 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 320/ШШ2025/00909 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, **** дүгээр хороо, *** байрлах, Н.Ч
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух, Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: **** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 297,686.52 төгрөг, зээлийн хүү 152,255.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,625.64 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 486,562.44 (дөрвөн зуун наян зургаан мянга таван зуун жаран хоёр төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01066/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б -ийн гүйцэтгэх захирал *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр **** тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон. **** тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээлд 802,213.48 төгрөг, хүүд 385,130.80 төгрөг, нийт 1,201,085,53 төгрөг буцаан төлсөн.
**** тоот Цахим зээлийн гэрээний үүрэг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар **** тоот зээлийн гэрээний үүрэгт 475,562.44 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 486,562.44 төгрөгийг хариуцагч Б.А гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О тус шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Б -ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.А (*******)-д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Шүүхийн ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 486,562.44 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7,623.5 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь Б.А д холбогдуулан **** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 297,686.52 төгрөг, зээлийн хүү 152,255.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,625.64 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 486,562.44 (дөрвөн зуун наян зургаан мянга таван зуун жаран хоёр төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 486,562.44 (дөрвөн зуун наян зургаан мянга таван зуун жаран хоёр төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б -ийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,247 (арван таван мянга хоёр зуун дөчин долоо) төгрөгийн тал хувь болох 7,623.50 (долоон мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,623.50 (долоон мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Н.Б (****)-д олгож, хариуцагч Б.А нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,623.50 (долоон мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Н.Б -д төлсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Б -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А д холбогдох, **** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 297,686.52 төгрөг, зээлийн хүү 152,255.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,625.64 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 486,562.44 (дөрвөн зуун наян зургаан мянга таван зуун жаран хоёр төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 486,562.44 (дөрвөн зуун наян зургаан мянга таван зуун жаран хоёр төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг Н.Б -д төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,247 (арван таван мянга хоёр зуун дөчин долоо) төгрөгийн тал хувь болох 7,623.50 (долоон мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,623.50 (долоон мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Н.Б (***)-д олгож, хариуцагч Б.А нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,623.50 (долоон мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Н.Б -д төлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ