| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01072/И |
| Дугаар | 320/ШШ2025/00910 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 320/ШШ2025/00910
| 2025 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 320/ШШ2025/00910 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, **** байрлах, Х.Б
хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дугаар багийн **дүгээр гудамжны * тоотод оршин суух, Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 11,456,011.21 төгрөг, зээлийн хүү 554,579.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,669.25 төгрөг, нийт 12,018,631.48 (арван хоёр сая арван найман мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг дөчин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01072/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас банк нь харилцагч Б.Э цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь зааптад цахим хэлбэрээр гэрээ хийх бол тапууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгапамж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлапын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 09 сарын 12-ны өдөр 2010116853 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 14,884,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 5,027,134.87 төгрөгийг төлсөн. ХасБанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 04 сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 84 хоног хугацаа хэтрүүлэн 1,449,900.16 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.
Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010116853 дугаартай зээлийн гэрээг түс түс үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар банк нэг тал ын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:
1. Хугацаа хэтэрсэн хоног: 84
2. Үндсэн зээл: 11,456,011.21 төгрөг
3. Зээлийн хүү: 554,579.35 төгрөг
4. Нэмэгдүүлсэн хүү: 8,040,92 төгрөг
5. Төлбөрийн нийт үлдэгдэл: 12,018,631.48 төгрөг
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг 2025 оны 7 сарын 03-ны өдрөөр цуцалсан тул зээлийн гэрээний үүрэгт нийт 12,018,631.48 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Э миний бие Хас банкны нэхэмжилж буй 12,018,631.48 төгрөгийг Хас банкинд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь Б.Э т холбогдуулан үндсэн зээл 11,456,011.21 төгрөг, зээлийн хүү 554,579.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,669.25 төгрөг, нийт 12,018,631.48 (арван хоёр сая арван найман мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг дөчин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,018,631.48 (арван хоёр сая арван найман мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х.К-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Э нь 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1269 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн Б.Э т олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Б.Э т нэхэмжлэлийн хувь гардан авах эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 25 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.К-ийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хас банкны 5002620116 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,248 (хоёр зуун долоон мянга хоёр зуун дөчин найм) төгрөгийн тал хувь болох 103,624 (нэг зуун гурван мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 103,624 (нэг зуун гурван мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 103,624 (нэг зуун гурван мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.К-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э т холбогдох, үндсэн зээл 11,456,011.21 төгрөг, зээлийн хүү 554,579.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,669.25 төгрөг, нийт 12,018,631.48 (арван хоёр сая арван найман мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг дөчин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,018,631.48 (арван хоёр сая арван найман мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х.К-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,248 (хоёр зуун долоон мянга хоёр зуун дөчин найм) төгрөгийн тал хувь болох 103,624 (нэг зуун гурван мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 103,624 (нэг зуун гурван мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 103,624 (нэг зуун гурван мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.К-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ