| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01103/И |
| Дугаар | 320/ШШ2025/00921 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2025/00921
| 2025 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2025/00921 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***дүүрэг, *** дүгээр хороо, ****байрлах, Г.К итгэмжлэгдсэн төлөөлөгч ****,
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын ****дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн **** сумын **** дүгээр багт түр оршин суух, Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,882,471.50 төгрөг, зээлийн хүү 701,818.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,701.43 төгрөг, нийт 9,592,991.87 (есөн сая таван зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01103/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Голомт банктай ***** дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000.00 /арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгчийн *** дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 04 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: зээлийн үндсэн төлбөр 8,882,471.50 төгрөг, зээлийн хүүд 701,818.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,701.43 төгрөг, нийт 9,592,991.87 төгрөг, ***** дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 9,592,991.87 (есөн сая таван зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг Б.Д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Д миний бие Голомт банкны нэхэмжилж буй 9,592,991.87 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь Б.Д ид холбогдуулан үндсэн зээл 8,882,471.50 төгрөг, зээлийн хүү 701,818.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,701.43 төгрөг, нийт 9,592,991.87 (есөн сая таван зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,592,991.87 (есөн сая таван зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,438 (нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун гучин найм) төгрөгийн тал хувь болох 84,219 (наян дөрвөн мянга хоёр зуун арван ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 84,219 (наян дөрвөн мянга хоёр зуун арван ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Д оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 84,219 (наян дөрвөн мянга хоёр зуун арван ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Д нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д ид холбогдох, үндсэн зээл 8,882,471.50 төгрөг, зээлийн хүү 701,818.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,701.43 төгрөг, нийт 9,592,991.87 (есөн сая таван зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,592,991.87 (есөн сая таван зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,438 (нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун гучин найм) төгрөгийн тал хувь болох 84,219 (наян дөрвөн мянга хоёр зуун арван ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 84,219 (наян дөрвөн мянга хоёр зуун арван ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Д оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 84,219 (наян дөрвөн мянга хоёр зуун арван ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ