| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01067/И |
| Дугаар | 320/ШШ2025/00922 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2025/00922
| 2025 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2025/00922 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ** байрлах, Хас банк ХК-ийн Хөвсгөл салбар,
хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дугаар багийн ** тоотод оршин суух, З.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7,581,666.70 төгрөг, зээлийн хүү 600,314.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,390.13 төгрөг, нийт 8,191,371.39 (найман сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01067/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас банк нь харилцагч З.Ч 2024 оны 10 дугаар сарын 16- ны өдөр *** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9,098,000 /есөн сая ерэн найман мянга/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42 1 .1, 42 1 .2 дэх хэсгүүд, 196 дугаар зүйлийн 196.1,196.1.8 дахь заалт 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу харилцагч нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан болно.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,516,333.30 төгрөгийг төлсөн. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 03 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөөр байгаа ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 109 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд:
1. Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,191,371.39 (найман сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Ч тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.Ч миний бие тус банкны нэхэмжилж буй 8,191,371.39 (найман сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг Хас банкинд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбар нь З.Ч д холбогдуулан үндсэн зээл 7,581,666.70 төгрөг, зээлийн хүү 600,314.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,390.13 төгрөг, нийт 8,191,371.39 (найман сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,191,371.39 (найман сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хас банкны *** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,012 (нэг зуун дөчин зургаан мянга арван хоёр) төгрөгийн тал хувь болох 73,006 (далан гурван мянга зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 73,006 (далан гурван мянга зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.Ч аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 73,006 (далан гурван мянга зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч З.Ч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч З.Ч д холбогдох, үндсэн зээл 7,581,666.70 төгрөг, зээлийн хүү 600,314.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,390.13 төгрөг, нийт 8,191,371.39 (найман сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,191,371.39 (найман сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун далан нэгэн төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,012 (нэг зуун дөчин зургаан мянга арван хоёр) төгрөгийн тал хувь болох 73,006 (далан гурван мянга зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 73,006 (далан гурван мянга зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.Ч аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 73,006 (далан гурван мянга зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З.Ч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ