Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00927

 

 

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00927

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** байрлах, Хас банк ХК (****)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын *** дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн **** тоотод түр оршин суух, Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 17,600,000 төгрөг, зээлийн хүү 1,924,426.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,419.18 төгрөг, нийт 19,575,845.73 (арван есөн сая таван зуун далан таван мянга найман зуун дөчин таван төгрөг далан гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01070/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас банк нь харилцагч Б.А-н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 4 сарын 12-ны өдөр **** дугаартай зээлийн гэрээ байгуулан 24,000,000 төгрөгийг 5005775667 тоот дансанд жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 6,400,000 төгрөг, хүүнд 3,025,143.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19,656.48 төгрөг төлсөн.

Б.А нь **** дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 01 сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.

Хугацаа хэтэрсэн хоног: 171

Зээлийн үлдэгдэл: 17,600,000 төгрөг,

Хүү: 1,924,426.55 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 51,419.18 төгрөг,

Төлбөрийн нийт үлдэгдэл: 19,575,845.73 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 2025 оны 07 сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 19,575,845.73 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.А  миний бие Хас банкнаас нэхэмжилж буй 19,575,845.73 төгрөгийг Хас банкинд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  нь Б.А т холбогдуулан үндсэн зээл 17,600,000 төгрөг, зээлийн хүү 1,924,426.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,419.18 төгрөг, нийт 19,575,845.73 (арван есөн сая таван зуун далан таван мянга найман зуун дөчин таван төгрөг далан гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 19,575,845.73 (арван есөн сая таван зуун далан таван мянга найман зуун дөчин таван төгрөг далан гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хас банкны 5002620116 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,829 (хоёр зуун тавин таван мянга найман зуун хорин ес) төгрөгийн тал хувь болох 127,914.50 (нэг зуун долоон мянга есөн зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,914.50 (нэг зуун долоон мянга есөн зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,914.50 (нэг зуун долоон мянга есөн зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Б.А  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А т холбогдох, үндсэн зээл 17,600,000 төгрөг, зээлийн хүү 1,924,426.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,419.18 төгрөг, нийт 19,575,845.73 (арван есөн сая таван зуун далан таван мянга найман зуун дөчин таван төгрөг далан гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 19,575,845.73 (арван есөн сая таван зуун далан таван мянга найман зуун дөчин таван төгрөг далан гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,829 (хоёр зуун тавин таван мянга найман зуун хорин ес) төгрөгийн тал хувь болох 127,914.50 (нэг зуун долоон мянга есөн зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,914.50 (нэг зуун долоон мянга есөн зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,914.50 (нэг зуун долоон мянга есөн зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.А  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ      С.ОЮУНЖАРГАЛ