| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01071/И |
| Дугаар | 320/ШШ2025/00928 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00928
| 2025 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00928 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ****байрлах, Хас банк ХК (***)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ,
хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дугаар багийн **дүгээр гудамжны ** тоотод оршин суух, Б.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 17,774,320.45 төгрөг, зээлийн хүү 993,439.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,241.88 төгрөг, нийт 18,793,001.43 (арван найман сая долоон зуун ерэн гурван мянга нэг төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01071/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас банк нь харилцагч Б.Ж цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 1 дугаар сарын 27-ны өдөр 2010094785 дугаартай зээлийн гэрээ байгуулан 31,367,810.48 ( гучин нэгэн сая гурван 4 зуун жаран долоон мянга найман зуун арван төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 13,593,490.03 төгрөг, хүүнд 5,873,085.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,324.01 төгрөг нийт 19,479,899.44 төгрөгийг төлсөн.
Б.Ж дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 07 сарын 03-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.
Хугацаа хэтэрсэн хоног: 100
Зээлийн үлдэгдэл: 17,774,320.45 төгрөг,
Хүү: 993,439.1 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 25,241.88 төгрөг,
Төлбөрийн нийт үлдэгдэл: 18,793,001.43 төгрөг.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 2025 оны 07 сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 18,793,001.43 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Т миний бие Б.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Б.А нь Хас банкны нэхэмжилж буй 18,793,001.43 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь Б.А ид холбогдуулан үндсэн зээл 17,774,320.45 төгрөг, зээлийн хүү 993,439.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,241.88 төгрөг, нийт 18,793,001.43 (арван найман сая долоон зуун ерэн гурван мянга нэг төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 18,793,001.43 (арван найман сая долоон зуун ерэн гурван мянга нэг төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Б.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.А нь 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1261 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн Н.Т д олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Н.Т д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 17 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хас банкны 5002620116 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,915 (хоёр зуун тавин нэгэн мянга есөн зуун арван тав) төгрөгийн тал хувь болох 125,957.50 (нэг зуун хорин таван мянга есөн зуун тавин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 125,957.50 (нэг зуун хорин таван мянга есөн зуун тавин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 125,957.50 (нэг зуун хорин таван мянга есөн зуун тавин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А ид холбогдох, үндсэн зээл 17,774,320.45 төгрөг, зээлийн хүү 993,439.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,241.88 төгрөг, нийт 18,793,001.43 (арван найман сая долоон зуун ерэн гурван мянга нэг төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 18,793,001.43 (арван найман сая долоон зуун ерэн гурван мянга нэг төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг Б.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т тус шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,915 (хоёр зуун тавин нэгэн мянга есөн зуун арван тав) төгрөгийн тал хувь болох 125,957.50 (нэг зуун хорин таван мянга есөн зуун тавин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 125,957.50 (нэг зуун хорин таван мянга есөн зуун тавин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 125,957.50 (нэг зуун хорин таван мянга есөн зуун тавин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ