Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч П.Бямбасүрэн,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч Б.Г,                                                                          

шүүгдэгч Б.Э,

шүүгдэгч С.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

 

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн удирдлагын эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №315 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Могойт овгийн Б.Г,  

 

  Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тээвэр зуучийн менежер байгаль орчины шинжээч мэргэжилтэй, “Отто шанд” ХХК-д тээврийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт оршин суудаг, Олхнууд овгийн Б.Э,

 

  Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ
хангамжийн инженер мэргэжилтэй, Нийслэлийн архивын газар, мэдээлэл
технологийн хэлтэст программ хангамж хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл
3, эх, ахын хамтаар тоотод оршин суудаг, Мянган хоньт овгийн
С.Т нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1709016130361 дугаар 185/2018/0228/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:      

     

Шүүгдэгч Б.Г нь С.Т, Б.Э нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 08-нд шилжих шөнийн 04 цагийн үедСүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Түмэн” нэртэй караокены үүдэнд жирэмсэн хүнийг шат руу түлхэлээ" хэмээн маргалдан улмаар У.Золжаргалыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбээ, баруун зүүн бугалга, баруун тохой, баруун гуяны цус хуралт, хохирогч Ч.Лувсанцэрэнг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхи, баруун чихний дэлбээ, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

            Шүүгдэгч  Б.Э нь Б.Г, С.Т нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 08-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Түмэн” нэртэй караокены үүдэнд жирэмсэн хүнийг шат руу түлхэлээ" хэмээн маргалдан улмаар У.Золжаргалыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбээ, баруун зүүн бугалга, баруун тохой, баруун гуяны цус хуралт, хохирогч Ч.Лувсанцэрэнг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхи, баруун чихний дэлбээ, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

            Шүүгдэгч С.Тнь Б.Э, Б.Г нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 08-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Түмэн” нэртэй караокены үүдэнд жирэмсэн хүнийг шат руу түлхэлээ" хэмээн маргалдан улмаар У.Золжаргалыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбээ, баруун зүүн бугалга, баруун тохой, баруун гуяны цус хуралт, хохирогч Ч.Лувсанцэрэнг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхи, баруун чихний дэлбээ, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.Т, шүүгдэгч Б.Э нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 08-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Түмэн” нэртэй караокены үүдэнд жирэмсэн хүнийг шат руу түлхэлээ" хэмээн маргалдан улмаар У.Золжаргалыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбээ, баруун зүүн бугалга, баруун тохой, баруун гуяны цус хуралт, хохирогч Ч.Лувсанцэрэнг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхи, баруун чихний дэлбээ, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ггийн: 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай найзын хурим болсон. Тэгээд манай ангийнхан бөөнөөрөө караокед 2 цаг гаруй байж байгаад гарахаар болсон. Манай эхнэр 7 сартай жирэмсэн байсан. Тэгээд манай эхнэрийн гэдэс рүү Золжаргал чанга түлхээд буухаар нь чи жирэмсэн хүн яаж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу уурлаад, чи ямар сүртэй юм бэ,  өөрсдөө замаас холдоод зогсох чинь яасан юм гэж хэлээд элдвээр доромжилсон. Тухайн үед намайг Энхсүлд салгасан. Бид хоёр нилээн холдоод тамхи асаагаад зогсож байхад Золжаргал манай ангийн Бат-Эрдэнийг цохисон. Тэгээд уг зодоон болсон. Энэ хэрэг 30-40 секундын хооронд болж   өнгөрсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эийн: Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т: Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            мөрдөн байцаалтад хохирогч Ч.Лувсанцэрэнгийн: …04 цагийн үед  караокены гадна хаалгаар гарахад үүдэнд хэдэн залуучууд зогсож байсан, тэгээд хажуугаар нь гарах гэтэл нэг цээж нүцгэн, нүцгэн биен дээрээ пальто өмсчихсөн байсан залуу чи манай эхнэрийг холдуулдаг хэн бэ гэсэн. Тэгэхээр нь Золжаргал чи яагаад байгаа юм бэ, ууж идсэнээ шингээ гэхэд тэр залуу дайраад цохих гээд байсан. Найзууд нь харин тэр залууг болиулаад байсан. Нэг улаан куртиктэй залуу яг зодоон болж байхад голд нь явж байсан, тэр залуу миний нүүр руу гараараа хэдэн удаа цохисон. Миний биед учирсан гэмтлийг миний санаж байгаагаар Энхсүлд болон Төгөлдөр гэх туранхай залуу хоёр нийлж үүсгэсэн. Манай найз Золжаргалын биед учирсан гэмтлийг Ганхүү учруулсан байх, нэхэмжлэх зүйл болоод гомдол санал байхгүй. Хохиролд 2 сая төгрөг авсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8-9, 125/,

            мөрдөн байцаалтад хохирогч У.Золжаргалын: ...баарнаас гадна талын хаалгаар гарах гээд түлхсэн чинь цаана нь зогсож байсан залуу чи миний эхнэрийг холдуулдаг хэн бэ гэж хэлээд маргаан үүсээд, бид дөрөв голоор нь гараад явах гэсэн чинь 30 орчим насны залуу миний нурууруу гараараа цохиод чи мөрөөрөө зайл гэсэн. Цааш явахад хар пальто өмссөн залуу миний нүүрэн тус газар цохиод барьцалдаж аваад зогсож байтал хажуу талаас 4-5 залуу орж ирээд шатны дэргэд дээрээс дарж унасан, тэгээд босоод одоо зүгээр байцгаа гэж хэлтэл улаан куртиктэй залуу шивээстэй залуу нар хажуу талаас намайг цохиод би газар унасан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12/,

 

мөрдөн байцаалтад гэрч Э.Галаагийн: ...Гарах хаалга гадагшаагаа онгойдог, хаалга түлхээд гарах үед хаалганы гадна байсан эмэгтэй нь дагаад түлхэгдсэн, тэр залуучууд чи манай эхнэрийг холдуулдаг хэн бэ гээд хэрүүл өдсөн. Хажуугаар нь гараад явах гэхэд нэг жижиг биетэй залуу зодуулсан гэх хоёр залуугийн нэгнийх нь нуруун дээр нь алгадчихсан, зодооныг нэг цагаан цамцтай пиджактай залуу эхэлсэн, зодуулсан хоёр залуу зөрүүлж хэн нэгнийг цохиж ч чадаагүй зодуулсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/,

 

  мөрдөн байцаалтад гэрч Г.Гэрлээгийн: ...Баасандорж миний нөхөр, машиндаа сууж байтал тооцоогоо өгөөгүй байна гээд залгахаар нь буцаад орсон, нөхөр орж ирэх шиг болсон. Анзаараачгүй байтал цаана хүмүүс, орилж хашгираад зодолдоод байсан. Хэн нь хэнийгээ цохиод байгааг бүү мэд ямартай ч хүмүүс цохилцож зодолдоод байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-114/,

 

  Мөрдөн байцаалтад гэрч Б.Нарандуламын: ...караокенээс 03 цагийн үед гарцгаасан, машиндаа суугаад Золбоо ирэхгүй болохоор нь буцаад очиход манай ангийн банди нар болон Золбоо үүдэн дээр тойроод зогсчихсон, манай хэд хүнтэй муудалцаад байна, хайр нь салгаадахъя гэж хэлсэн. Нэг өндөр залуу Ганхүү дээр очиж нэг юм хэлсэн чинь Золбоо муудалцаад яахав одоо харь гэж хэлээд тэр залуугийн мөрөн дээр алгадахад тэр залуу буцаж ирээд Ганхүүг цохиод авсан, нөгөө хэд хоорондоо бужигнаж зодолдоод өнгөрсөн. Ганхүү, Төгөлдөр нар тэр залуучуудтай зодолдоод эхэлсэн, зодоон эхлээд удаагүй байхад бүдүүн залуу газар эвхрэлдээд унасан. Энхсүлд нөгөө газар унасан залуугийн нүүр рүү нь өшиглөсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-115-116/,        

 

  Мөрдөн байцаалтад гэрч Б.Тунгалагийн: ...03 цаг өнгөрч байхад бид нар явахаар болж шатны дээр зогсож байхад нэг бараан өнгийн куртик өмссөн залуу намайг мөрлөхөд урагшаа нэг шат буусан. Манай нөхөр тэр залуутай жирэмсэн хүнийг яаж байгаа юм, хардаггүй юм уу гэж хэлсэн. Сүлдээ, Ганхүү хоёр тэд нарыг салгаж авах гэж зодоонд оролцсон, хүмүүс, орилж чарлаад зодолдоод л байсныг сонссон. Харанхуй байсан учраас хэн хэнтэйгээ зодолдож байгааг харж чадаагүй.  Золбоо, Бат-Эрдэнэ хоёр маргалдаж эхлэхэд л одоо ингээд больчих гэхэд тэд нар өөрсдөө л бид нар иргэн хүн шүү гээд орилоод байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-117/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Цэрэнлхамын: ...Тэр өдөр караоке орж 2 цаг дуулчихаад гадаа гараад иртэл гадаа байсан хэдэн залуучууд Золжаргалтай эхэлж маргалдаад улмаар зодоон болж манай хоёр эрэгтэй хоёулаа зодуулаад тэр шөнөдөө цагдаа дуудаад маргааш нь эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед бид нарыг гарч ирж байхад гадна нэг залуугийнх нь эхнэр тээглэсэн чинь тэнд байсан нэг залуу нь агсраад та нар манай эхнэрийг түлхлээ гээд маргалдсан. Зодоон маш хурдан хугацаанд болж өнгөрсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-126-127/,

 

              Мөрдөн байцаалтаад гэрч Ц.Баасандоржийн: ... баарнаас гадаа гарч ирэхэд танихгүй залуучууд нэг талаар нь тойрчихсон маргалдсан байдалтай зогсож байсан. Хүмүүс орлилдохоор нь би болиулах санаатай гараад очтол Ганхүү нэг том биетэй
залуутай зууралдчихсан цохилцоод байсан...гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №12767 тоот:

  1. У.Золжаргалын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбээ, баруун зүүн бугалга, баруун тохой, баруун гуянд цус хуралт, дээд урууланд язрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  Шинжээч эмч С.Төгсбуян гэсэн дүгнэлт /хх-22/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №12768 дугаар:

  1. Ч.Лувсанцэрэнгийн биед тархи доргилт, баруун дээд зовхи, баруун чихний дэлбээ, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч С.Төгсбуян гэсэн дүгнэлт /хх-25/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Ггийн: ...найзуудыгаа өмөөрөн Лувсанцэрэн, Золжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. О.Золбоо, Баасандорж, Ц.Бат-Эрдэнэ гурав тухайд бид нарыг зодолдож байхад салгаснаас биш өөрөөр зодоон цохионд оролцоогүй, Золжаргал нь миний эхнэрийг мөргөснөөс болж зодоон эхэлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-143/,

 

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар С.Тийн: ...Лувсанцэрэн, Золжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид нар найз нөхдөө өмөөрөөд тэр хоёртой зодолдох болсон, нөгөө гурав бид гуравыг салгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-147/,   

 

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Эийн: ... Ганхүү Төгөлдөр нартай бүлэглэн найзуудыгаа өмөөрөн Лувсанцэрэн, Золжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. О.Золбоо, Баасандорж. Ц.Бат-Эрдэнэ гурав бид нарыг
зодолдож байхад салгаснаас биш өөрөөр зодоон цохионд оролцсон асуудал
байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-150-151/ зэрэг нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч шүүгдэгч Б.Г, шүүгдэгч Б.Э, С.Т нарыг  бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г, шүүгдэгч Б.Э, шүүгдэгч С.Т нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохиролд хохирогч У.Золжаргалд 2.500.000 төгрөг, хохирогч Ч.Лувсанцэрэнд 2.000.000.000 төгрөг нөхөн төлсөн /хх-10,13/, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.  

Шүүгдэгч Б.Гг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Э, шүүгдэгч С.Тнарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.                                                                    

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.Төгөлдөр, Б.Э нар өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.