| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01049/И |
| Дугаар | 320/ШШ2025/00935 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2025/00935
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 320/ШШ2025/00935 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, **дугаар хороо, *** байрлах, С.Б (***),
хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дугаар багт оршин суух, А.С
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,568,438.76 төгрөг, зээлийн хүү 1,821,021.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 232,067.05 төгрөг, нийт 3,621,527.67 (гурван сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун хорин долоон төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01049/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б -ийн гүйцэтгэх захирал С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.С нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулан 1,699,900.00 (нэг сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун) төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Зээлдэгч А.С нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 3,621,527.67 (гурван сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун хорин долоон төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж, ***-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
|
| Төлөх | Төлөгдсөн | Зөрүү |
| Үндсэн төлбөр | 1,699,900.00 | 131,461.24 | 1,568,438.76 |
| Хур.хүү | 1,930,560.62 | 109,538.76 | 1,82^21.86 |
| Нэм.хүү | 232,067.05 | - | 222,067.05 |
| Нийт | 3,862,527.67 | 241,000.00 | /3,621,527.67 |
гэжээ.
Хариуцагч А.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** миний бие ** нэхэмжилж буй 3,621,527.67 (гурван сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун хорин долоон төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь А.С д холбогдуулан үндсэн зээл 1,568,438.76 төгрөг, зээлийн хүү 1,821,021.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 232,067.05 төгрөг, нийт 3,621,527.67 (гурван сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун хорин долоон төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.С нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,621,527.67 (гурван сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун хорин долоон төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч С.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б -ийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 499273559 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,894 (далан хоёр мянга найман зуун ерэн дөрөв) төгрөгийн тал хувь болох 36,447 (гучин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,447 (гучин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.С аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,447 (гучин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Б (**)-д олгохоор тогтов.
Хариуцагч А.С нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.С д холбогдох, үндсэн зээл 1,568,438.76 төгрөг, зээлийн хүү 1,821,021.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 232,067.05 төгрөг, нийт 3,621,527.67 (гурван сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун хорин долоон төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.С нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,621,527.67 (гурван сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун хорин долоон төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч С.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,894 (далан хоёр мянга найман зуун ерэн дөрөв) төгрөгийн тал хувь болох 36,447 (гучин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,447 (гучин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.С аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,447 (гучин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Б (***)-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ