Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00891

 

 

 

 

  

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/01099/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******** хороо, ******* давхар, ********* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /утас *********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******** хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

5,043,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

5,043,493 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогтой *******-д гаргасан зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 5,043,493 төгрөгийг холбогдогч талууд доорх хуваарийн дагуу төлөхийг харилцан тохиролцов. Үүнд:

         2025 оны 07 сарын 30-ны дотор 350,000,

         2025 оны 08 сарын 30-ны дотор 350,000,

         2025 оны 09 сарын 30-ны дотор 350,000,

         2025 оны 10 сарын 15-ны дотор 350,000,

         2025 оны 10 сарын 30-ны дотор 350,000,

         2025 оны 11 сарын 15-ны дотор 500,000,

         2025 оны 11 сарын 30-ны дотор 500,000,

         2025 оны 12 сарын 15-ны дотор 500,000,

         2025 оны 12 сарын 30-ны дотор 500,000

         2026 оны 01 сарын 15-ны дотор 500,000,

         2026 оны 01 сарын 30-ны дотор 500,000,

         2026 оны 02 сарын 15-ны дотор 293,493

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан 5,043,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,043,493 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 07 сарын 30-ны дотор 350,000, 2025 оны 08 сарын 30-ны дотор 350,000, 2025 оны 09 сарын 30-ны дотор 350,000, 2025 оны 10 сарын 15-ны дотор 350,000, 2025 оны 10 сарын 30-ны дотор 350,000, 2025 оны 11 сарын 15-ны дотор 500,000, 2025 оны 11 сарын 30-ны дотор 500,000, 2025 оны 12 сарын 15-ны дотор 500,000, 2025 оны 12 сарын 30-ны дотор 500,000, 2026 оны 01 сарын 15-ны дотор 500,000, 2026 оны 01 сарын 30-ны дотор 500,000, 2026 оны 02 сарын 15-ны дотор 293,493 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох 5,043,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,043,493 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 07 сарын 30-ны дотор 350,000, 2025 оны 08 сарын 30-ны дотор 350,000, 2025 оны 09 сарын 30-ны дотор 350,000, 2025 оны 10 сарын 15-ны дотор 350,000, 2025 оны 10 сарын 30-ны дотор 350,000, 2025 оны 11 сарын 15-ны дотор 500,000, 2025 оны 11 сарын 30-ны дотор 500,000, 2025 оны 12 сарын 15-ны дотор 500,000, 2025 оны 12 сарын 30-ны дотор 500,000, 2026 оны 01 сарын 15-ны дотор 500,000, 2026 оны 01 сарын 30-ны дотор 500,000, 2026 оны 02 сарын 15-ны дотор 293,493 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,646 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 47,823 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 47,823 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА