Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 772

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М*******, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* нарыг оролцуулан “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан тус шүүхэд хянагдаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 19.1.1 дэхь хэсэгт заагдсан эрхийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Энэ нь хуульд заагдсан нэхэмжлэгчийн бүрэн эрхэд хамрагдана” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзах тухай бичгээр хүсэлт гаргасан байх  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Б*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.ОЮУНГЭРЭЛ