| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00509/И |
| Дугаар | 304/ШШ2025/00466 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 304/ШШ2025/00466
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 831,574.98 /найман зуун гучин нэгэн мянга таван зуун далан дөрвөн мянга ерэн найм мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00509/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О*******,
Нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Т******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан 831,574.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч талаас иргэн Ц.******* нь Т******* ББСБ ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1110944 дугаартай Т******* кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 528,230 төгрөгийн зээлийн эрх үүсэж, Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Гэтэл хариуцагч Ц.******* нь тохиролцсон нөхцөлөөр үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргийг биелүүлээгүй. Үндсэн зээл 518,230 төгрөг, үндсэн зээлийн хүү 268,591.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,653.87 төгрөг, шимтгэл 9100 төгрөг, нийт 831,574.98 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
4.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар шүүхэд дуудах ажиллагааг хийхэд хариуцагч нь цахимаар гардаж авах хүсэлтээ илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.3-т Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ. гэж зааснаар 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт [email protected] цахим хаягаар хүргүүлсэн, Ц.******* нь нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
5.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Хариуцагч Ц.******* нь Т******* ББСБ ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1110944 дугаартай Т******* кредит үйлчилгээний гэрээ байгуулагджээ. /хэргийн 13-14-р хуудас/
5.2. Т******* ББСБ ХХК болон Ц.******* нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1110944 дугаартай Т******* кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 528,230 төгрөгийн зээлийн эрх үүсэж, Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон болох нэхэмжлэгчийн тайлбар болон Т******* кредит үйлчилгээний гэрээ-гээр тогтоогдож байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
7. Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.
8. Иймд хариуцагч Ц.*******аас нийт 831,574.98 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,508 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116 дугаар зүйлд тус тус заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас 831,574.98 /найман зуун гучин нэгэн мянга таван зуун далан дөрвөн мянга ерэн найм мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,508 /хорин дөрвөн мянга таван зуун найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 24,508 /хорин дөрвөн мянга таван зуун найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ