| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03708/И |
| Дугаар | 191/ШШ2025/05810 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/05810
2025 07 01 191/ШШ2000000810
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................... тоот хаягт оршин суух, Т овогт Э.С /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...................... тоот хаягт байрлах, В ХХК /РД:00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр болох 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2025.01.29-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах №00000 дугаарын гэрээг В ХХК, гүйцэтгэх захирал Г.М-тай байгуулан тус гэрээнд заасны дагуу .......... дүүргийн ...........-р хороо, Ш ХХК-ийн хэрэгжүүлж байгаа ................ тоот ............. м.кв ........ өрөө байрыг 1 м.квыг 2,500,000 төгрөг, нийт 141,225,000 төгрөгийг хэсэгчлэн болон нийт дүнгээр буюу урьдчилгаанд 100,000,000 төгрөг төлж ҮХХ-ийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэх, үлдсэн төлбөр болох 41,225,000 төгрөг, бусад хамтын ажиллагааны гэрээнээс төлөх нөхцөлөөр харилцан тохиролцож гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. 2025.01.28-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд ........... дүүргийн .......-р хороонд байрлах, Т салбараас өөрийн 00000000000 тоот төгрөгийн данснаас 35,000,000 төгрөг, 2025.02.03-ны өдөр Х-ны өөрийн 000000 тоот төгрөгийн данснаас 5,000,000 төгрөг, 2 удаагийн шилжүүлгээр нийт 40,000,000 төгрөгийг Г.М-ын Хаан банкны 0000000000 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн.
Энэ өдөрөөс хойш байрандаа орж байя гэж зөндөө хэлээд ярисан боловч ямар нэгэн шалтаг тоочиж хойшлуулсаар байсан. Харин 2025.03.02-ны өдөр Ш ХХК-ийн борлуулалт хариуцсан захиралтай уулзахад дээрх байдлыг үгүйсгэж В ХХК-тай хийсэн бартерийн гэрээ дууссан ямар нэгэн байр савны өглөг байхгүй та эртхэн шилжүүлсэн мөнгө ав хэмээн сэрэмжлүүлж хэлсний дагуу В ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М-тай уулзаж холбогдоход тэр талаар тодорхой тайлбар хэлэхгүйгээр алдаа гарсан. гэж хэлээд уулзахгүй алга болох болсон юм.
Г.М-аас 40,000,000 төгрөг буцааж авья гэтэл Г.М нь одоо мөнгө эргүүлж өгөх боломжгүй манайх ............. сургуулийн урд байрлах, М хотхонд бартераар цонх нийлүүлсэн байр авсан тэрийг зарах гээд тохирсон байгаа удахгүй мөнгө нь ороод ирнэ цагдаа, шүүхийн байгууллагад битгий гомдол гарга, хэрэв гаргах юм бол маш их хугацаа орно түүний оронд 14 хоног хүлээж байгаач 40,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын дундуур өгнө гэж алга болж, сураг нь тасарсан.
Иймд гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр болох 40,000,000 төгрөгийг В ХХК-иас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн үнийн дүн 40,000,000 төгрөгийг 2025.08.01-ний өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч В ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр болох 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх хуралдааны явцад хариуцагч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х нь гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр болох 40,000,000 төгрөгийг 2025.08.01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Э.С-т бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч В ХХК-иас 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ш.Х-д 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 1041 дугаартай итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.16-ны өдөр төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В ХХК-иас 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч В ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 40,000,000 төгрөгийг 2025.08.01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Э.С-т бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч В ХХК-иас тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.16-ны өдөр төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА