Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 372

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,                  

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,                               

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,  

шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Нийслэлийн прокурорын газраас:                                                   

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн оршин суудаг, хэрэг үйлдэх үедээ Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Санхүү Эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаартай Урианхан овогт Д.Б /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Монгол Улсын /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар,    

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт оршин суудаг, хэрэг үйлдэх үедээ Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Олхонууд овогт Н.Н /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Монгол Улсын /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар,          

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, Стандарт ассет консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Ч.Т Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1702001620052 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                     

 

Шүүгдэгч Д.Б Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Санхүү Эдийн засгийн газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 142.840.287 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Дүүрэн ам ХХК-ийн данс руу Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны чадавх бэхжүүлэх сургалт нэрээр 98.999.200 төгрөгийг шилжүүлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,       

Шүүгдэгч Н.Н Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 142.840.287 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкин дахь 5001147613 тоот данс руу “Сургалт семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлж хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,             

Шүүгдэгч Ч.Т эрүүгийн 17020001620052 дугаартай хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...2016 оны намар 10 сарын үед Сангийн яамны Өрийн удирдлагын газартай хамтарч хууль бий болсноор дагалдан гарах журмын хэрэгжилтийн талаар, өрийн болзошгүй эрсдэлүүд сэдэвтэй 2 өдрийн сургалтыг Төв аймгийн Манзушир хийдийн амралтын газарт 14.0 сая орчим төгрөгөөр зохион байгуулсан...” гэж худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бгийн: Би санхүү эдийн засгийн газрын даргаар 8 сар ажиллаж байсан. Ажлын туршлага, ур чадвар болон салбарынхаа хууль дүрэм журамтай сайн танилцаагүй учраас гэмт хэрэгт холбогдсоноо ойлгож байгаа. Тухайн шилжүүлсэн мөнгөнөөс би хувьдаа завшсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,       

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нийн: Хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т: Би хэргээ хүлээсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг,  

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс улсын яллагч:

Мөрдөн байцаалтад хохирогч /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын ахлах референт/ Д.Баярмагнайгийн: ...Монгол Улсын төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байна гэж заасан байдаг ба төслийн хүүгийн орлого нь төсвийн хөрөнгө юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг/1хх-18-23/,              

                  Мөрдөн байцаалтад /Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн зохицуулагч/ гэрч А.Баярмаа: ...санхүүгийн хүндрэлтэй үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх нь төслийн зохицуулагчаар эхнээс нь дуустал буюу 2010 оны 02 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан. 2016 онд хийгдсэн 4 гүйлгээ төсөлтэй огт хамаагүй бөгөөд тэр үед төслийн ажиллагаа бүрэн дууссан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг/1хх-31/,                                        

            Мөрдөн байцаалтад гэрч /Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байсан/ Ж.Батсуурийн: ...Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Б нь эдийн засгийн хямралтай үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх нь төслийн санхүүжилтын хүүгийн орлого 98.999.200 төгрөгийг өөрийн танилын Дүүрэн ам ХХК-д шилжүүлнэ гэж надад танилцуулж зөвшөөрөл авч байгаагүй. ...ажил үйлчилгээ худалдан аваагүй атлаа улсын болон тусламжийн мөнгийг терийн албан тушаалтан хувийн компани руу шилжүүлж болохгүй, энэ бол ойлгомжтой асуудал. ...газрын дарга хүн сайддаа улсын мөнгийг танилынхаа хувийн компани руу шилжүүлсэн гэж танилцуулна гэж бодохгүй байна, ёс зүйн хувьд сайд газрын дарга хоёрын хооронд ийм сонин, хууль бус зүйлийн талаар ярилцсан яриа болохгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-34/,        

            Мөрдөн байцаалтад /Дүүрэн ам ХХК-ийн захирал/ гэрч С.Бямбаагийн: ...2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 475017345 дугаартай дансанд Боловсролын яамнаас Чадавхи бэхжүүлэх сургалт утгаар 98.999.200 төгрөг орж ирсэн. Манай компани Боловсролын яаманд ямар нэг сургалт зохион байгуулаагүй. Батмагнай албаны мөнгө орж ирнэ гэсэн тэр мөнгө нь орж ирж байна ойлгосон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-40-42/,                

Мөрдөн байцаалтад /Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан/ гэрч Б.Нямаагийн: ...Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №89 дугаартай тушаалаар Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт 150.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй санхүүжилтэд төрийн нарийн бичгийн дарга, 150.000.000 төгрөгөөр доош үнийн дүнтэй санхүүжилтын баримтад Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Н нэгдүгээр гарын үсэг зурж байхаар тушаал гарсан байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-50-52/,                                                                                                                                

Мөрдөн байцаалтад гэрч /Сангийн яамны хөгжлийн санхүүжилтын газрын мэргэжилтэн/ С.Мягмаржавын: ...Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А299 дүгээр тушаалаар төслийн хүүгийн орлогыг сургалт, семинар, олон улсын арга хэмжээнд оролцох зориулалтаар зарцуулахыг төслийн санхүүжилтэд гарын үсэг зурж байгаа албан тушаалтнуудад зөвшөөрсөн. ...би Сангийн сайдын тушаалаар баталсан журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. ...Нарангэрэл дарга намайг өрөөндөө дуудаад төслийн хүүгийн орлогоос донорын арга хэмжээнд мөнгө зарцуулах юм байна, мөн боловсролын яам сургалтанд мөнгө зарцуулах юм байна гэж хэлсэн ба тэр өдрөө Нарангэрэл дарга 4 төлбөрийн даалгаварууд дээр гарын үсэг зурсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-56-58/,                                                                                                 

            Мөрдөн байцаалтад /Төв аймгийн Зуунмод сумын Манзушир тур амралтын газрын менежер зохион байгуулагч/ гэрч Ц.Мөнхжаргалын: ...2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд Манзушир тур амралтын газарт Сангийн яамны 40 ажилтан нарт ямар ч сургалт семинар ороогүй. Манай амралтын газрын караокены өрөө, жижиг, уг өрөөнд 40 хүн багтах боломжгүй. Мөн караокены өрөөнд ямар нэгэн халаалт байхгүй тул өвлийн хүйтэнд хүмүүс байрлаж хичээл сургалт орох боломжгүй. Караокены өрөөнд намрын сэрүүнд 09, 10 дугаар сарын үед ганц нэг амрагч нар орж дуулж бүжиглэе гэсэн үед ганц нэг цагийн хугацаанд тень тавьж дулаацуулдаг. Тень тавиад ч нэг их сайн халдаггүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дотроосоо халаалттай амрагч нар л ганц нэг цагаар орж дуулж бүжиглэдэг. Бусдаар бол 11 дүгээр сард бол ямар ч тень тавиад халах боломжгүй. ...Хишигээ гэж залуу 2017 оны 12 дугаар сарын 10-ны үеэр над руу утсаар яриад танай амралтын газарт 2016 оны 11 дүгээр сард Сангийн яамнаас хүмүүс очиж амарсан гээд хэлээд өгөөч гэж надаас гуйхаар нь Сангийн яамнаас хүмүүс ирээгүй юм чинь би худлаа хэлж чадахгүй, дараа нь бөөн асуудал болно гэж хариу хэлсэн. ...2016 оны 11 дүгээр сард Сангийн яамнаас хүмүүс ирж амраагүй, сургалт хийгээгүй гэдгийг манай амралтын газрын манаачаар ажиллаж байсан Цэнд эгч, Лувсандамба ах хоёр ч мэдэж байгаа... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-63-34/,

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэндийн: ...нөхөр Лувсандамын хамт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны үеэс 2017 оны 08 дугаар сар хүртэл Төв аймгийн Зуун мод сум дахь Манзушир амралтын газарт манааачаар ажиллаж байсан. ...2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Сангийн яамнаас 40 хүн ирж ямар ч сургалт зохион байгуулаагүй, манай амралтын газар өвлийн улиралд тийм олон хүн хүлээн авах боломжгүй... гэж  мэдүүлсэн мэдүүлэг /1хх-65-66/,

Мөрдөн байцаалтад /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ерөнхий нягтлан бодогч/ Х.Ганцэцэгийн: ...2016 оны жилийн эцсийн тайланг 2017 оны 03 дугаар сарын эхээр хүлээн авахад Эдийн засгийн хямралтай үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх нь төслийн данснаас 98.999.200 төгрөг анхан шатны баримтгүйгээр зарлагадсныг мэдсэн бөгөөд энэ талаар төслийн нягтлан бодогч Хонгорзулаас тодруулахад Батмагнай дарга энэ гүйлгээг хийсэн мэднэ гэж хэлсэн. ...2017 оны хагас жилийн тайлангийн үед Батмагнай даргаас үлдэгдэл яваад байна, тайлангаа гэж шаардахад сургалт явна гэж хэлж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-73-74/,                       

Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.Тгийн: ...Худлаа яриад яваад байх надад хэцүү байна. Төв аймгийн Мандушир тур амралтын газарт 2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд миний бие Сангийн яамны ажилчдад ямар нэгэн сургалт семинар хийгээгүй. 2016 оны 11 дүгээр сард Сангийн яамны тухайн үеийн Өрийн удирдлагын хэлтсийн дарга Нарангэрэл над руу утсаар яриад байгууллагын чинь дансаар мөнгө оруулаад авчихъя манай яамны ажилчдын баярын арга хэмжээнд зориулах мөнгөө гаргаж авах гэсэн юм гэхээр нь татварын асуудал байгаа ш дээ манай компани нэмэгдсэн өртөгийн албан татвар төлнө шүү дээ гэхэд за тэгвэл татварын мөнгөө үлдээгээд үлдсэн мөнгийг нь гаргаад өгчих гэхээр нь за, за гээд Стандарт ассет консалтинг ХХК-ийн Хас банкин дахь 5001147613 тоот дансыг Нарангэрэл даргад өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13.400.000 төгрөг манай компанийн дансанд “сургалт семинар #34” гэсэн нэрээр мөнгөн гүйлгээ орж ирсэн. Ингээд би уг мөнгөнөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хас банкны төв талбайн салбараас 12.500.000 төгрөгийг авч Сангийн яаман дээр очоод Дөлгөөн гэж мэргэжилтэнд нь өгсөн. ...анх намайг Авлигатай тэмцэх газраас дуудахаар нь ирж гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан юм. Одоо өгч байгаа мэдүүлэг бол үнэн зөв. Мэдүүлэг шалгах ажиллагаагаар ямар ч сургалт орох боломжгүй болох нь тогтоогдсон тул үнэнгээ хэлж байна. ...Авлигатай тэмцэх газраас манай компанийн данс руу орсон гүйлгээг шалгаж байгаа. Чамайг дуудаж байцаавал сургалт орсон гэж хэлээрэй гэж надад Нарангэрэл дарга утсаар хэлсэн. Би Сангийн яаманд 2011 онд ажилд ороод хамт ажиллаж байсан болохоор үгүй гэж хэлж чадаагүй. ...Нэмэгдсэн өртөгийн албан татварын 10 хувиа хасаад 12.060.000 төгрөгийг өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-83-86/,                   

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Н.Нийн: ...эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар урд өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр нь мэдүүлж хохиролоо барагдуулсан байгаа... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-102/,

Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тоот /1хх-6/, Боловсрол, Соёл шинжлэх ухаан, спортын яамны Улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08-02/01 дугаартай акт /1хх-7-9/, Санхүүгийн хүндрэлтэй үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх нь төслийн хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагаанд дотоод аудит хийх ажлын удирдамж /1хх-11/, Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хариу өгөх тухай албан тоот /1хх-14/, Монгол Улсын Сангийн яамны албан тоот /1хх-16/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тоот /1хх-19/, Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх төслийн 2016 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хуулбар /1хх-75-79/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-87/, Ч.Тгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-88-93/, Хас банкны дансны хуулга-Стандарт ассет консалтинг ХХК-ийн 5001147613 тоот дансны хуулга /1хх-94/, Н.Нээс Төрийн санд 13.400.000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-121/, Д.Бгаас Төрийн санд 90.713.980 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-122/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн данснаас мөнгө гарсан төлбөрийн даалгавар /1хх-124-129/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А299 дугаартай тушаалын хуулбар /1хх-130, 180/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөх тухай тушаал /1хх-132-133/, сонсох ажиллагааны тэмдэглэл /1хх-134/, тайлбар санал /1хх-135/, баримт, бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-136-137/, Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №196 дугаар Журам батлах тухай тушаалын хуулбар /1хх-138-166/, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №176 дугаар Журам батлах тухай тогтоолын хуулбар /1хх-167-179/, Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дугаартай тушаал /1хх-181/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү эдийн засгийн газрын дарга Д.Батмагнайгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 9/3752 дугаартай албан бичиг /1хх-182/, Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1хх-183-187/, гэрээ дүгнэсэн акт /1хх-188-193/, Сангийн яамны өрийн удирдлагын хэлтсээс зохион багц семинарын тайлангийн хуулбар /1хх-194-200/, хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх дэд уулзалтын тайлан /1хх-201-203/, Хас банкны дансны хуулга /1хх-205-206/, Худалдаа хөгжлийн банкны дансны гүйлгээний хуулга /1хх-207/, Санхүүгийн байдлын тайлан /1хх-208/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2016 оны аврага шалгаруулах тэмцээний заавар удирдамж /1хх-209-213/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санхүүжилт батлуулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №9/3752 албан тоотын хуулбар /1хх-214/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар /1хх-215/, Төсвийн шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нарын сургалтын хөтөлбөрийн хуулбар /1хх-216-241/,  Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх төслийн 2016 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хуулбар /1хх-242-246/, Баянгол зочид буудлын албан тоот /2хх-1/, үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /2хх-2-12/, Оюуны  өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот /2хх-16/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-17-18/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б50 дугаартай тушаалын хуулбар /2хх-26/, Монгол Банкнаас зарласан ханшийн лавлагаа /2хх-31-33/, Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 89 тоот гарын үсэг зурах эрх олгох тухай тушаалын хуулбар /2хх-34/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б37 тоот Н.Нийг албан үүргээс чөлөөлөх тухай тушаалын хуулбар /2хх-36/, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №47 тоот Монгол Улсын Их хурлын тогтоолын хуулбар /2хх-37-39/, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын өрийн удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт /2хх-40-52/,  Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтын газраас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10/1488 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа /2хх-59/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2/2340 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа /2хх-61/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү эдийн засгийн газрын даргын ажлын байрны тодорхойлолт /2хх-63-67/,  Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот Гадаадад томилолтоор ажиллуулах тухай тушаалын хуулбар /2хх-76/, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 тоот Гадаадад  томилолтоор ажиллуулах тухай тушаалын хуулбар /2хх-77/, БСШУСЯ-ны СУБГ-н мэргэжилтэн Б.Даваацэрэнгийн БНСУ-н Сөүл, Намнянжу хотод ажилласан санхүүгийн тайлан /2хх-78-79/, Л.Хонгорзулын БСШУСЯ-ны дотоод аудитын газарт гаргасан тайлбар /2хх-80-81/, А.Баярмаагийн тайлбар /2хх-82/, Д.Бгийн тайлбар /2хх-84/, Мобиком корпораци ХХК-н албан тоот, Хавсралтаар дугаарын гарсан яриа, мессежны жагсаалт /2хх-86-87, 88-94/, Төрийн сангийн 100900000707 тоот данс руу 2018 оны 03 дугаар сарын 17, 19-ны өдрүүдэд тушаасан баримт /2хх-95-96/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-97-98/, Чингис Хаан банкны албан тоот, хавсралт /2хх-100-109/, Хас банкны албан тоот, хавсралт-С.Бямбаагийн Хас банкин дахь 5002110163 тоот дансны хуулга /2хх-110-113/, Улаанбаатар хотын банкны албан тоот, хавсралт /2хх-114-119/, Хаан банкны албан тоот, хавсралт /2хх-120-137/, Кредит банкны албан тоот /2хх-138/, Транс банкны албан тоот /2хх-139/, Худалдаа хөгжлийн банкны албан тоот /2хх-140/, Ариг банкны албан тоот /2хх-141/, Капитрон банкны албан тоот, дансны харилцагчийн хуулга /2хх-142, 144-147/, Төрийн банкны албан тоот, дансны харилцагчийн хуулга /2хх-148, 150-208/, Голомт банкны албан тоот, дансны хуулга /2хх-207-226/, Капитрон банкны албан тоот, гүйлгээний хуулга /2хх-227-231/,

өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүгдэгч Н.Нийн хувийн байдлын талаарх: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-19/, иргэний үнэмлэхний хуулбар /2хх-20/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-21/, төрсний гэрчилгээний хуулбар /2хх-22-24/, Энхийн санаа өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2хх-25/, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажилд томилох тухай тушаалын хуулбар /2хх-26/, 2008 оны 03 дугаар сарын 24ний өдрийн 353 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн хуулбар /2хх-27-28/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-29/,

өмгөөлөгч Ж.Болдбаатар шүүгдэгч Д.Бгийн хувийн байдлын талаарх: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-53/, иргэний үнэмлэхний хуулбар /2хх-54/, иргэний үнэмлэхний хуулбар /2хх-55/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-56-57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-68/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тодорхойлолт /2хх-232/,

өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүгдэгч Ч.Тгийн хувийн байдлын талаарх: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-69/, иргэний үнэмлэхний хуулбар /2хх-70/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-71/, төрсний гэрчилгээний хуулбар /2хх-72/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-73-74/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-75/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудыг шинжлэв.

            Шүүх шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Н.Н, шүүгдэгч Ч.Т нарт холбогдох эрүүгийн 1702001620052 дугаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.          

           Шүүгдэгч Д.Б Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Санхүү Эдийн засгийн газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 142.840.287 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Дүүрэн ам ХХК-ийн данс руу Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны чадавх бэхжүүлэх сургалт нэрээр 98.999.200 төгрөгийг шилжүүлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бгийн: Би Санхүү эдийн засгийн газрын даргаар 8 сар ажиллаж байсан. Ажлын туршлага, ур чадвар болон салбарынхаа хууль дүрэм журамтай сайн танилцаагүй учраас гэмт хэрэгт холбогдсоноо ойлгож байгаа. Тухайн шилжүүлсэн мөнгөнөөс би хувьдаа завшсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,                                      

            мөрдөн байцаалтад:

            хохирогч Д.Баярмагнай: /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын ахлах референт/...Монгол Улсын төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байна гэж заасан байдаг ба төслийн хүүгийн орлого нь төсвийн хөрөнгө юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-18-23/,

            гэрч А.Баярмаа: /Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн зохицуулагч ажилтай/ ...санхүүгийн хүндрэлтэй үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх нь төслийн зохицуулагчаар эхнээс нь дуустал буюу 2010 оны 02 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан. 2016 онд хийгдсэн 4 гүйлгээ төсөлтэй огт хамаагүй бөгөөд тэр үед төслийн ажиллагаа бүрэн дууссан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-31/,

            гэрч Ж.Батсуурь: /Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байсан/ ...Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Б нь эдийн засгийн хямралтай үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх нь төслийн санхүүжилтын хүүгийн орлого 98.999.200 төгрөгийг өөрийн танилын Дүүрэн ам ХХК-д шилжүүлнэ гэж надад танилцуулж зөвшөөрөл авч байгаагүй. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-34/,

            гэрч С.Бямбаа : /Дүүрэн ам ХХК-ийн захирал/ ...2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 475017345 дугаартай дансанд Боловсролын яамнаас Чадавхи бэхжүүлэх сургалт утгаар 98.999.200 төгрөг орж ирсэн. Манай компани Боловсролын яаманд ямар нэг сургалт зохион байгуулаагүй. Батмагнай албаны мөнгө орж ирнэ гэсэн тэр мөнгө нь орж ирж байна ойлгосон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-40-42/,

            гэрч Ц.Мөнхжаргал: /Төв аймгийн Зуунмод сумын Манзушир тур амралтын газрын менежер зохион байгуулагч/ ...2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд Манзушир тур амралтын газарт Сангийн яамны 40 ажилтан нарт ямар ч сургалт семинар ороогүй.  ...Хишигээ гэж залуу 2017 оны 12 дугаар сарын 10-ны үеэр над руу утсаар яриад танай амралтын газарт 2016 оны 11 дүгээр сард Сангийн яамнаас хүмүүс очиж амарсан гээд хэлээд өгөөч гэж надаас гуйхаар нь Сангийн яамнаас хүмүүс ирээгүй юм чинь би худлаа хэлж чадахгүй, дараа нь бөөн асуудал болно гэж хариу хэлсэн. ...2016 оны 11 дүгээр сард Сангийн яамнаас хүмүүс ирж амраагүй, сургалт хийгээгүй гэдгийг манай амралтын газрын манаачаар ажиллаж байсан Цэнд эгч, Лувсандамба ах хоёр ч мэдэж байгаа... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-63-34/,                                                                                                             

            гэрч Д.Цэндийн: ...нөхөр Лувсандамбын хамт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны үеэс 2017 оны 08 дугаар сар хүртэл Төв аймгийн Зуун мод сум дахь Манзушир амралтын газарт манааачаар ажиллаж байсан. ...2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Сангийн яамнаас 40 хүн ирж ямар ч сургалт зохион байгуулаагүй, манай амралтын газар өвлийн улиралд тийм олон хүн хүлээн авах боломжгүй... гэж  мэдүүлсэн мэдүүлэг /1хх-65-66/,                                                                                      

            гэрч Х.Ганцэцэг: /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ерөнхий нягтлан бодогч/ ...2016 оны жилийн эцсийн тайланг 2017 оны 03 дугаар сарын эхээр хүлээн авахад Эдийн засгийн хямралтай үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх нь төслийн данснаас 98.999.200 төгрөг анхан шатны баримтгүйгээр зарлагадсныг мэдсэн бөгөөд энэ талаар төслийн нягтлан бодогч Хонгорзулаас тодруулахад Батмагнай дарга энэ гүйлгээг хийсэн мэднэ гэж хэлсэн. ...2017 оны хагас жилийн тайлангийн үед Батмагнай даргаас үлдэгдэл яваад байна, тайлангаа гэж шаардахад сургалт явна гэж хэлж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-73-74/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.                                                         

Иймд шүүгдэгч Д.Бг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2-д зааснаар нийтийн албан тушаал /төрийн/ эрхлэх эрхийг хасч ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.                                                          

          Шүүгдэгч Н.Н Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 142.840.287 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкин дахь 5001147613 тоот данс руу “Сургалт семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлж хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нийн: Хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,     

            мөрдөн байцаалтад:

            гэрч Б.Нямаа :/Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан/  ...Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №89 дугаартай тушаалаар Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт 150.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй санхүүжилтэд төрийн нарийн бичгийн дарга, 150.000.000 төгрөгөөр доош үнийн дүнтэй санхүүжилтын баримтад Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Н нэгдүгээр гарын үсэг зурж байхаар тушаал гарсан байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-50-52/,

            гэрч С.Мягмаржав: /Сангийн яамны хөгжлийн санхүүжилтын газрын мэргэжилтэн/ ...Нарангэрэл дарга намайг өрөөндөө дуудаад төслийн хүүгийн орлогоос донорын арга хэмжээнд мөнгө зарцуулах юм байна, мөн боловсролын яам сургалтанд мөнгө зарцуулах юм байна гэж хэлсэн ба тэр өдрөө Нарангэрэл дарга 4 төлбөрийн даалгаврууд дээр гарын үсэг зурсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-56-58/,  яллагдагчаар Н.Нийн: ...эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар урд өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр нь мэдүүлж хохиролоо барагдуулсан байгаа... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-102/ зэргээр нотлогдон тогтоогдов.

Шүүгдэгч Н.Нийг бусдын эд хөрөнгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Ч.Тавансахьяа эрүүгийн 17020001620052 дугаартай хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...2016 оны намар 10 сарын үед Сангийн яамны Өрийн удирдлагын газартай хамтарч хууль бий болсноор дагалдан гарах журмын хэрэгжилтийн талаар, өрийн болзошгүй эрсдэлүүд сэдэвтэй 2 өдрийн сургалтыг Төв аймгийн Манзушир хийдийн амралтын газарт 14.0 сая орчим төгрөгөөр зохион байгуулсан...” гэж худал мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Тгийн: Би хэргээ хүлээсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад:

            гэрч Д.Цэндийн: ...2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Сангийн яамнаас 40 хүн ирж ямар ч сургалт зохион байгуулаагүй, манай амралтын газар өвлийн улиралд тийм олон хүн хүлээн авах боломжгүй... гэж  мэдүүлсэн мэдүүлэг /1хх-65-66/,

            гэрчээр Ч.Тгийн: ...Худлаа яриад яваад байх надад хэцүү байна. Төв аймгийн Мандушир тур амралтын газарт 2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд миний бие Сангийн яамны ажилчдад ямар нэгэн сургалт семинар хийгээгүй. 2016 оны 11 дүгээр сард Сангийн яамны тухайн үеийн Өрийн удирдлагын хэлтсийн дарга Нарангэрэл над руу утсаар яриад байгууллагын чинь дансаар мөнгө оруулаад авчихъя манай яамны ажилчдын баярын арга хэмжээнд зориулах мөнгөө гаргаж авах гэсэн юм гэхээр нь татварын асуудал байгаа ш дээ манай компани нэмэгдсэн өртөгийн албан татвар төлнө шүү дээ гэхэд за тэгвэл татварын мөнгөө үлдээгээд үлдсэн мөнгийг нь гаргаад өгчих гэхээр нь за, за гээд Стандарт ассет консалтинг ХХК-ийн Хас банкин дахь 5001147613 тоот дансыг Нарангэрэл даргад өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13.400.000 төгрөг манай компанийн дансанд “сургалт семинар #34” гэсэн нэрээр мөнгөн гүйлгээ орж ирсэн. Ингээд би уг мөнгөнөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хас банкны төв талбайн салбараас 12.500.000 төгрөгийг авч Сангийн яаман дээр очоод Дөлгөөн гэж мэргэжилтэнд нь өгсөн. ...анх намайг Авлигатай тэмцэх газраас дуудахаар нь ирж гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан юм. Одоо өгч байгаа мэдүүлэг бол үнэн зөв. Мэдүүлэг шалгах ажиллагаагаар ямар ч сургалт орох боломжгүй болох нь тогтоогдсон тул үнэнгээ хэлж байна. ...Авлигатай тэмцэх газраас манай компанийн данс руу орсон гүйлгээг шалгаж байгаа. Чамайг дуудаж байцаавал сургалт орсон гэж хэлээрэй гэж надад Нарангэрэл дарга утсаар хэлсэн. Би Сангийн яаманд 2011 онд ажилд ороод хамт ажиллаж байсан болохоор үгүй гэж хэлж чадаагүй. ...Нэмэгдсэн өртөгийн албан татварын 10 хувиа хасаад 12.060.000 төгрөгийг өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-83-86/ зэргээр  тогтоогдож байна.               

 

Шүүгдэгч Ч.Тг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн /2015 оны/ Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хасч ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.      

       

Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр, хөнгөн гэмт хэрэг үйлдэцгээн гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгасан, бусдад төлөх төлбөргүй байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Ч.Т нарт торгох ял оногдуулан, шүүгдэгч Н.Нд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасахгүйгээр ял оногдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-ийг хэрэглэв.