| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/07043/И |
| Дугаар | 191/ШШ2025/06699 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/06699
2025 8 04 191/ШШ2025/06699
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай тоотод оршин суух Б******* овогт Д******* Э******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д******* овогтой Э******* миний бие 1985.7.16-нд аймгийн хотын хүнсний үйлдварт качегараар ажиллан 1985-11-15-нд тухайн ажлаас гарч Аймгийн хотын радио Релейний газарт 1985-11-18-нд цахилгаан зай тэжээлийн монтериор ажилд орсон. 1990 онд Радно Релейны газрыг тус аймгийн холбооны газарт нэгтгэсэн. Холбоо Радно релейнд 1992.1.10-нийг хүртэл ажиллаад аймгий сумын дэргэдэх 8 дугаар станцад 3 жил гэрээгээр ажиллсан болно. Одоо тэтгэврийн нас хүрсэн тул, ажилласан жилээ аймгийн архив, болон холбооны газрын архивиас шүүлгэсэн боловч ажилд орсон гарсан тушаалууд цалингийн тодорхойлолтууд дутуу олдсон. Нийслэл болон Архивын еренхий газраар шүүлгэсэн. Радио Ремейнээс тэтгэвэрт гарсан хэд хэдэн хүний ажилласан жилүүд олдоогүй учир хамт ажиллаж байсан хүмүүсээр гэрчлүүлэн тэтгэврээ тогтоолгож байсан. Улсаас тэттэврийн 10 жил олгож байх үед хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир авч чадаагүй юм. Иймд ажилласан жил тогтооход гэрч болох хамт ажиллаж байсан инженер (холбооны) байсан Ц. Д*******палам монтероор ажиллаж байсан Д.Б******* нарын биеийн байцаалт цалингийн тодорхойлолттой хавсаргасан болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч Д.Э******* нь 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотхон радио Релейний газарт цахилгаан тэжээлийн монтериор ажиллаж байсан болох нь нь хэрэгт авагдсан Д.Э******* цалингийн карт болон аймгийн социалист хөдөлмөррийн холбооны газрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаал, Д.Б*******, Ц.Д*******палам нарын тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн ажилд орсон тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд хүсэлтийг хангаж Д.Э*******ыг 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл аймгийн хотхон радио Релейний газар цахилгаан тэжээлийн монтериор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай Б******* овогт Д******* Э*******ыг 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл аймгийн хотхон радио Релейний газар цахилгаан тэжээлийн монтериор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ