2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/06479

 

 

 

 

 

 

 

 

 

2025 7 30

191/ШШ2025/06479

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, д оршин байрлах Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй ,

Хариуцагч: Монгол улсын иргэн ГЮ94052264 регистрийн дугаартай тоот оршин суух  Х******* овогт Б******* У******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21,211,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У******* нь 2024 оны 08 дүгээр сарын 15 өдөр № MN410030003095025809 тоот цахим цалингийн гэрээг байгуулж 18,678,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Б.У******* нь зээл авснаас хойш үндсэн хүүнд 50,173.68 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 479.32 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргэээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 09 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Б.У******* нь 2024 оны 8 дугаар сарын 15 ны өдөр № MN410030003095025809 тоот Цахим цалингийн зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна Үндсэн зээл: 18,678,000, Үндсэн хүү 2,486,555 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,610 төгрөг, нийт 21,211,164 төгрөгийг хариуцагч Б.У*******ас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Капитрон банкнаас гаргасан 21,211,164 төгрөгтийн нэхэмжлэлийг Б.У******* миний бие бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Зээл авсанаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Капитрон Банк ХК нь хариуцагч Б.У******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,211,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Капитрон Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 21,211,164 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Б.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Капитрон Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 21,211,164 төгрөгийг хариуцагч Б.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Б.У******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,005.82 төгрөгийн 132,002.91 төгрөгийг улсын орлогоос, 132,002.91 төгрөгийг хариуцагч Б.У*******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитрон Банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.У******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ