Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2025/00305

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багт оршин суух, утасны дугаар *******, ******* ******* холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 1,002,457.30 (Нэг сая хоёр мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.Ууганбаатар нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ2024030310175 тоот гэрээний дагуу Samsung A25 5G 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 1,158,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж хариуцагч ******* 1,002,457.30 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Л.Ууганбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 1,002,457.30 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Л.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,002,457.30 (Нэг сая хоёр мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч Л.Ууганбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,609 төгрөгийн тал хувь 14,304 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 14,304 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Л.Ууганбаатар нь ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,002,457.30 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 28,609 төгрөгийн тал хувь 14,304 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 14,304 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН