| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00420И |
| Дугаар | 315/ШШ2025/00310 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 315/ШШ2025/00310
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун- Урт сум 9-р баг, Хайлаастын ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р баг Булгийн 411 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 3,285,000 (Гурван сая хоёр зуун наян таван мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 сарын 01-ний өдөр хүлээн авч 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2,685,000 төгрөг, нийт 3,685,000 төгрөгийг зээлж авсан. Удаахгүй өгнө гэж авсан боловч мөнгөө өгөхгүй байсаар 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 400,000 төгрөг хийсэн. Үүнээс хойш залгахаар утсаа авахгүй болсон. Иймд зээлийн үлдэгдэл 3,285,000 төгрөгийг гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 3,285,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж, үлдэгдэл 2,835,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр нэхэмжлэгч тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Х. холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,285,000 (Гурван сая хоёр зуун наян таван мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 3,285,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж, үлдэгдэл 2,835,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр нэхэмжлэгч тай харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,510 төгрөгийн тал хувь 33,755 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33,755 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 3,285,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж, үлдэгдэл 2,835,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр нэхэмжлэгч тай харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,510 төгрөгийн тал хувь 33,755 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33,755 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН*******,