| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/09210/И |
| Дугаар | 191/ШШ2025/06325 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/06325
| 2025 7 25 | 191/ШШ2025/06325 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот оршин суух, Б******* овогт Т******* Б*******,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот оршин суух, Б******* овогт И******* О******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,тоотод оршин байрлах Цоба Хаус ХХК-нд холбогдох,
тоот хаягт байрлах 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц болон тус хотхоны А эгнээний тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Т.Б*******, И.О******* нар нь Цоба Хаус ХХК-тай 2020 оны 07 сарын 07-ны өдөр №220/40 дугаар баригдах Хадат Вилла ІІ хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ (Амины орон сууцны гэрээ-г байгуулсан бөгөөд автозогсоолын байршлыг баталгаажуулах зорилгоор 2020 оны 09-р сарын 18-ны өдөр "Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ" ("Автозогсоолын гэрээ")-г тус тус байгуулсан. Хариуцагч Цоба Хаус ХХК нь Амины орон сууцны гэрээгээр аманд байрлах Хадат Вилла II хотхоны А210 байршил бүхий, нийт 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц (Амины орон сууц)-ыг гэрээнд заасан стандарт, загварын дагуу барьж гүйцэтгэн 2021 оны 07-р сарын 30-ны өдрийн дотор, Автозогсоолын гэрээгээр Хадат Вилла II хотхоны А эгнээний 2-04 байршилд байрлах 14 м.кв талбай бүхий дулаан зогсоол (Автозогсоол)-ыг 2021 оны 06-р сарын 30- ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь Амины орон сууц болон Автозогсоолын төлбөрт нийт 230,000,000 (хоёр зуун гучин сая) төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь Гэрээний төлбөрийг зохих хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулсан бегеед Цоба хаус ХХК-н зүгээс 2023 оны 12-р сарын 14-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэн захиалагчийг төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан. Автозогсоолын гэрээ нь зөвхөн автозогсоолын байршлыг баталгаажуулах зорилготой бөгөөд тус гэрээнд дулаан зогсоолын үнийг 15,000,000 төгрөг гэж заасан хэдий ч талуудын тооцоо нийлсэн актнаас үзвэл, А эгнээний 2-04 тоот дулаан зогсоолын төлбөр нь 230,000,000 төгрөгт багтсан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч, захиалагчийг төлбөр тооцооны үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан байдаг. Амины орон сууцны гэрээний 2.5 дахь хэсэгт "Гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.", Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөачид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно", мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэж тус тус заасан бөгөөд хариуцагчийн зүгээс захиалагчийн сүүлийн үлдэгдэл төлбөрийг хүлээн авсан 2023.12.13-ны өдрөөс эхлэн Амины орон сууц болон Автозогсоолын өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч нь дээрх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, Амины орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхгүй хэвээр байна. Энэ талаар удаа дараа хариуцагчид хандсан боловч аливаа арга хэмжээ авахгүй, сүүлдээ утсаар холбогдох боломжгүй болж, манай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэзээ гарах нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэгч Т.Б*******, И.О******* нарыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэг, Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.5 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улаанбаатар хот, ын аманд байрлах Хадат Вилла II хотхоны А210 байршил бүхий, нийт 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц болон тус хотхоны А эгнээний тоот байршил бүхий 14 м.кв талбай бүхий дулаан автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа Б*******, О******* нарын нэхэмжлэлтэй Цоба Хаус ХХК-нд холбогдох хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр А.П миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгч нь хотхон 125,92 м.кв. талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас бүхэлд хүлээн зөвшөөрч байна. Албан ёсны хаяг болно. Мөн авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй бөгөөд тухайн автозогсоолын эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа О*******, Б*******гийн нэхэмжлэлтэй Цоба Хаус ХХК холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгч нь TOOT 125. 92 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Гуравдагч этгээд Ц.Б нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гуравдагч этгээд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тодоруулсан шаардлагатаа:
Тус шүүхэд Т.Б*******, И.О******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Цоба Хаус ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж байгаа билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.04.04-ний өдрийн 5/4721 тоот албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025.05.15-ны өдрийн хариу тайлбараар маргаан бүхий орон сууцны албан ёсны бүртгэлтэй хаяг нь тоот болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн зүгээс маргааныг үнэн зөв, бодитой шийдвэрлүүлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу дараах байдлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Үүнд: 1. 2020 оны 07-р сарын 07-ны өдрийн №220/40 дугаар хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу тоот хаягт байрлах нийт 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц болон 2020 оны 09 сарын 18-ны өдрийн Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ-ний дагуу тус хотхоны А эгнээний тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох; 2.Орон сууцны болон автозогсоолын өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах; Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Б*******, И.О******* нар нь хариуцагч Цоба Хаус ХХК-нд холбогдуулан тоот хаягт байрлах 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц болон тус хотхоны А эгнээний 2-04 тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч Т.Б*******, И.О******* нарын нэхэмжлэлийн шаардлага болох тоот хаягт байрлах 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц болон тус хотхоны А эгнээний тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Цоба Хаус ХХК нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Т.Б*******, И.О******* нарын нэхэмжлэлийн шаардлага болох тоот хаягт байрлах 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц болон тус хотхоны А эгнээний тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Цоба Хаус ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Цоба Хаус ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,378,150 төгрөгийн 689,075 төгрөгийг улсын орлогоос, 689,075 төгрөгийг хариуцагч Цоба Хаус ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Б*******, И.О******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Цоба Хаус ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ