Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/664

 

                                               *******эд холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Лхагвасүрэн,

хохирогч Б.*******ын өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор *******эд холбогдох 2308021010052 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Боржигин овгийн *******ийн *******, 1975 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, аймгийн суманд ХХК-ийн барилгын даамал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын *** дугаар баг задгай тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан,

аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “гар утас авах гэж оролдсон, мөн өдөх үйлдэл гаргасан” гэх шалтгаанаар хохирогч Б.*******ын нүүр, толгой хэсэгт цохих, толгой бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө бусадтай үйлдлээрээ нэгдэж хохирогч *******ыг “салгах, өмөөрөх үйлдэл хийсэн” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлын төлбөр 82,000,000 төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс 8,962,289 /найман сая есөн зуун жаран хоёр мянга хоёр зуун наян ес/ төгрөг гаргуулж, хохирогч Б.*******т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Б.*******, *******а нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэг. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Хууль зүйн дүгнэлт” хэсэгт дүгнэлт хийхдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэжээ, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж тус тус заасан” байгаа талаар анхан шатны шүүх тайлбарлан доорх дүгнэлтийг хийсэн байна. Анхан шатны шүүх нь дээрх тайлбартайгаа холбоотойгоор “Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн хохирогч *******ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэж байна” гэсэн дүгнэлтийг өгч, улмаар шүүгдэгч *******эд оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. Учир нь анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь “Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэх эрээн футболктой хүн хэн болох нь тодорхойгүй, тухайн этгээдийг олж тогтоож шалгуулах талаар албан бичиг хэргийн 187 дугаар талд авагдсан болохыг тэмдэглэв” гэж тодорхойлсон байгаагаар бүрэн үгүйсгэгдэж байна. Тодруулж хэлбэл, шүүх “...гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэх эрээн футболктой хүн хэн болох нь тодорхойгүй...” гэсэн хэргийн нөхцөл байдал өөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үгүйсгэх үндэслэл болсон байна. Шүүхийн зааж буй хавтаст хэргийн 187 дугаар талд авагдсан нотлох баримтаар хэргийн тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоогдсон байдалтай адилтгаж дээрх дүгнэлтийг хийсэн нь бүхэлдээ үндэслэлгүй болсон. Түүнчлэн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлттэй холбоотойгоор “Эрээн футболктой үл таних хүн олдохгүй буюу тогтоогдохгүй нөхцөл байдал үүсвэл хохирогч *******ад учруулсан хүндэвтэр гэмтэл нь хэний үйлдлээс учирсан нь тодорхойгүй, тогтоогдохгүй нөхцөл байдал үүсэж, энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг хийх боломжгүйд хүрэхээр байна. Тиймээс анхан шатны шүүхээс дээрх үндэслэлээр хүндрүүлсэн дүгнэлтийг залруулж *******ийн ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Хоёр. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Хууль зүйн дүгнэлт” хэсэгт дүгнэлт хийхдээ: “...мөн бусадтай бүлэглэн хохирогч *******ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад бүлэглэж үйлдсэн гэж тус тус заасан. Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь хамаарч байх тул хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлах шаардлагагүй болно” гэсэн тайлбар, дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон байна. Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн бүлэглэж гэх хүндрүүлэх шинжийг тодорхойлохдоо юуны түрүүнд хавтаст хэргийн 187 дугаар талд авагдсан нотлох баримтаар “яллах дүгнэлтийн хүрээнд” тогтоогдоогүй нөхцөл байдлыг үндэслэн тухай дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байна. Үүний учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, улсын яллагчаас шүүхэд үйлдэн оруулж ирсэн яллах дүгнэлтээр болон тухайн хэрэгт авагдсан баримтаар “бүлэглэж” үйлдсэн гэдгийг тогтоож оруулж ирээгүй, уг үйлдэл холбогдлыг тусад нь шалгуулахаар үлдээсэн буюу энэ хэрэгтэй хамтад нь тогтоож ирүүлээгүй байгааг улсын яллагч, анхан шатны шүүх бүхэлдээ 187 дугаар талд авагдсан баримтаар хүлээн зөвшөөрсөн атлаа энэ хэрэгтэй хамт тогтоож яллах дүгнэлт үйлдсэн мэт агуулгаар хүндрүүлсэн нь анхнаасаа үндэслэлгүй болсон байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэйгээр хэрэгт тогтоогдоогүй үйлдэл холбогдлыг барьж хүндрүүлсэн ноцтой үр дагаврыг үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн энэ үйлдэл холбогдол нь шүүхийн аль нэгэн гэм буруугийн дүгнэлтээр болон шүүхийн шийтгэх тогтоолоор нотлон тогтоогдох ёстой атал шалгуулахаар явуулсан үйл баримтыг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон мэт агуулгаар хүндрүүлж байгаа нь хамгийн ноцтой алдаа, үр дагаврыг үүсгэсэн. Хэрэв анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн болон тусгай ангийн аль алиных нь “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжийг үндэслэл болгох гэж байгаа бол тухайн яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хүрээнд “бүлэглэж” гэх үйлдэл холбогдол нь тухайн эрүүгийн хэрэгтэй хамт тогтоогдож орж ирэх ёстой. Гэтэл шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд тогтоогдож орж ирээгүй байгаа үйлдэл холбогдлыг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж хүндрүүлсэн байгаад гомдолтой байна. Дээрх анхан шатны шүүхийн дүгнэлт нь цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл (гэм буруугүйд тооцох)-ийн 1-д шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж хэн гэх нь тогтоогдохгүй бөгөөд энэ хэрэгт яллах дүгнэлтээр үйлдэгдэн орж ирээгүй этгээдийн үйлдэл холбогдлыг барьж *******ийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр, дүгнэлтийг гаргасан байна. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд (гэм буруугүйд тооцох)-ийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч *******эд ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг залруулж, *******ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэрийг гаргаж өгнө үү. Гурав. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Эрүүгийн хариуцлага” хэсэгт: “Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд … Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр … удаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг хүндрүүлж шийдвэрлэсэн байна. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэж буй хэм хэмжээ нь “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, …;” гэсэн нөхцөлтэй бөгөөд зарчмын хувьд “хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” байх өргөн хүрээний агуулгатай байна. Харин *******ийн тухайд нэг үйлдлээр үйлдэгдсэн нөхцөл байдал байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамласан агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон. Тиймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн хүндрүүлсэн дүгнэлтийг хууль зүйн агуулга, мөн чанарын хувьд залруулан зөвтгөсөн дүгнэлтийг хийж, зүйлчлэлийн хувьд шүүгдэгч *******ийг буруутгаж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Дөрөв. Шийтгэх тогтоолын “Эрүүгийн хариуцлагын талаар” хэсэгтээ: “...шүүх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчээс 8,962,289 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч төлж барагдуулаагүй” талаар дурдаж, ял эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлээгүй. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон учир өөрийн хүсэл зоригийг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүйн дээр шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг шүүгдэгч завсарлага авч, түүнийг бүрэн төлж барагдуулан өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна. Түүнээс шалтгаалж шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг төлөх боломж нөхцөлийг хэрэгжүүлээгүй байна. Тиймээс шүүгдэгч *******ийн зүгээс шүүхээс тогтоосон хохирол, төлбөр болох 8,962,289 төгрөгийг сайн дураараа бүрэн төлж барагдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн хөнгөрүүлэх үндэслэлийг бүрдүүлэн давж заалдах гомдлоо гаргаж байгаа болно. Түүнчлэн ******* нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч , гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******эд оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.*******ын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоо авсан. Эмчилгээний зардал болон цаашид гарах бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Гэхдээ хохирогч 7 хоногт 1 удаа татдаг байсан бол одоо 7 хоногт 3 удаа татдаг болсон. Мөн хохирогч амиа хорлоно гэдэг болсон ар гэрийнх нь энэ байдлыг шүүх хуралдаанд хэлээд өгөөрэй гэсэн болохоор хэлж байна. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэрэг дээр хоёр хүн хохирогчийн биед халдаж байгаа байдал, хэдэн удаа, яаж цохиж байгаа зэрэг нь бүгд камерын бичлэгээс харагддаг. Хохирол хор уршгийн асуудал яригддаг. Гэрч тухайн баарны ажилтан бөгөөд тухайн хүмүүсийг танихгүй гэдэг. Өөрийнхөө ойлголтоор мэдүүлгээ өгсөн хавтаст хэрэгт авагдсан байгаа. Камерын бичлэг байгаа болохоор эрээн хувцастай, цэнхэр хувцастай гэж ярьдаг. Цэнхэр хувцастай нь шүүгдэгч *******, эрээн хувцастай хүн нь маргаанд хөндлөнгөөс орж ирсэн хүн байдаг. Хэн болохыг тогтоох ажиллагаа хийгдээд тусад нь шалгахгүй бол олдохгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг нь тусад нь шалгахаар тусгаарласан. Одоо хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдээд эзэн холбогдогчийг нь олох ажиллагаа хийгдэж байгаа. Камерын бичлэг болон хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр хамтран үйлдсэн болох нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан. Анхан шатны шүүх дахин давтан үйлдсэн гэдгээр хүндрүүлж байгаа асуудал харагддаггүй. Учир нь, тухайн зүйл хэсэгт заасан хохирол хор уршиг, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг бүгдийг нь харгалзаад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн прокурорын гаргасан ялын санал зэргийг харгалзаад шүүх тохирсон ял шийтгэл оногдуулсан. Одоо хохирлыг төлсөн гэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх асуудал дээр тусгайлан хэлэх санал байхгүй байна. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “гар утас авах гэж оролдсон, мөн өдөх үйлдэл гаргасан” гэх шалтгаанаар хохирогч Б.*******ын нүүр, толгой хэсэгт цохих, толгой бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.*******ын “...2023 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө би өөрийн найз *******ын хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо ******* нэртэй караокед орсон. Найзтайгаа хамт согтууруулах ундааны зүйл хэрэглээд бүжиглэж байгаад би текэн дээр зогсож байтал араас нэг хүн ирээд цохиж зодоод эхэлсэн. Тэр үед би ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцаагүй. Би зодуулж байгаад нэг мэдэхэд ухаан алдчихсан байсан. ...Намайг өндөр биетэй цэнхэр саарал өнгийн футболктой хүн гараараа нэлээн олон удаа цохисон. ...” /хх 23-24/,

гэрч *******ын “...******* нь тэр 2 залууг хоёуланг нь зодож цохисон. Тэгээд би тэр хүмүүсийн араас гартал халзан залуутай хамт явж байсан залуу нь гадаа үүдэнд шар хүрэмтэй залууг зодсон юм шиг цээжин дээрээ гараа дарчихсан та хавирга хугалчихлаа гээд зогсож байсан. Харин хажууд нь зогсож байсан ******* гэх залуугийн эхнэрийнх нь эгчийн нөхөр би цохиогүй гээд зогсож байсан. Хар хувцастай халзан залуугийн биед ******* гэх нэртэй цэнхэр өнгийн ханцуйгүй майктай залуу гараараа толгой нүүр хэсэг рүү нь цохиж гэмтэл учруулсан юм...” /хх 37-38/ гэсэн мэдүүлгүүд,

шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б.*******ын биед зүүн зулай, чамархайн заадсаас урагш доош хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн зулай, чихэнд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн хөхлөг сэртэн, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.7. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8579 дугаартай дүгнэлт /хх 50-51/,

камерын бичлэгт үзлэг хийсэн  “...Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны ******* нэртэй караокед 2023 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнийн 01 цаг 25 минутын байдлыг харуулав. Бичлэгийн 12 секундэд ******* гэгч нь хохирогч Б.*******ыг цохиж унаган, хөлөөрөө өшиглөж байгааг харуулав. ...1-р хэсгийн камерын бичлэгт өөр хэрэгт ач холбогдолтой зүйл ажиглагдаагүй. ...******* гэгч нь хохирогч *******ын нүүрэн тус газарт цохиж байгааг харуулав. Бичлэгийн 6 секундэд ******* гэгч нь хохирогч Б.*******ыг нүүрэн тус газар нь цохиж хөлөөрөө өшиглөж байгааг харуулав. Бичлэгийн 13 секундэд хохирогч *******ыг эрээн футболк өмссөн эрэгтэй хүн толгойн тус газарт цохиж, харин Б.*******ыг ******* гэгч нь татаж унган цохиж зодож байгааг харуулав. ...2-р хэсгийн камерын бичлэгт өөр хэрэгт ач холбогдолтой зүйл ажиглагдаагүй. ...Бичлэгийн 21 дэх секундэд ******* гэгч нь хохирогч Б.*******ын араас нь толгой хэсэгт цохиж байгааг харуулав. Хохирогч Б.******* нь газарт унаж байгааг харуулав. ...3-р хэсгийн камерын бичлэгт өөр хэрэгт ач холбогдолтой зүйл ажиглагдаагүй...” гэсэн тэмдэглэлүүд /хх 59-67 зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэн гэж үзэв. 

Харин, анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж прокуророос ирүүлсэн зүйлчлэлийн хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байвал, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр заасан.

Анхан шатны шүүх хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтын талаар “...хэрэгт авагдсан камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч ******* нь хохирогч *******а, Б.******* нарыг зодож байхад эрээн футболктой, үл таних эрэгтэй хүн тухайн маргаан зодоонд оролцож хохирогч *******ыг зодож цохиж байгаа нь тодорхой бичигдсэн байна...” гэж зөв дүгнэсэн боловч шүүгдэгч ******* нь эрээн футболктой, үл таних эрэгтэй хүнтэй ямар харилцаа, хамааралтай, тухайн гэмт хэрэгт хэрхэн, яаж хамтран оролцсон санаа, зорилгыг тодорхойлохгүйгээр шууд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд харилцан хамаарал, бодит тохироо буюу нэг зорилгод хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэх, тохиролцоо хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн байх нь чухал ба үүнийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох ёстой.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч *******, хохирогч *******а, ******* нарын хэн нь ч камерын бичлэгт дүрслэгдсэн “...эрээн футболктой, үл таних эрэгтэй хүн...”-ийг таньж мэдэхгүй, тухайн цаг хугацаанд хамт явж байгаагүй байхаас гадна шүүгдэгч нь тухайн эрэгтэй хүнтэй үйлдэл, сэдэлт, зорилгоороо санаатай нэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн субъектив талын шинжгүй буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Хэрэгт авагдсан хохирогч *******ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 10/, хохирогч *******ын “...Би 2023 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 1 цагийн орчимд найз *******ын хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ******* нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал найз ******* гэнэт нөгөө талд сууж байсан саарал өнгийн подволктой эрэгтэй хүнтэй маргалдаж муудалцаад эхэлсэн. Би салгах гэж оролдсон, караокены зөөгч мөн зодолдуулахгүй гэж оролдсон. Эхлээд саарал хувцастай эрэгтэй нь манай найз ******* бид хоёрыг гараараа цохиж зодож эхэлсэн. ...Намайг болон манай найзыг нэг саарал хувцастай өндөр эрэгтэй хүн зодсон...” /хх 15-16/, гэрч *******ын “...******* нь тэр хоёр залууг хоёуланг нь зодож цохисон...” /хх 37-38/ гэсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8344 дугаартай “...*******ын биед зүүн 6, 7-р хавирганы хугарал, баруун дээд, доод зовхины цус хуралт, дагз, цээж, зүүн мөр, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун хөмсөг, хүзүүнд зулгаралт, баруун буйланд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад хэсгийн цус хуралт, зулгаралт, язарсан шарх нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 46-47/, камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр ******* нэртэй караокед саарал футболктой ******* гэгч нь хохирогч *******ыг нүүрэн тус газарт нь цохиж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл /хх 63-64, 65-67/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хохирогч *******ыг “салгах, өмөөрөх үйлдэл хийсэн” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирол болох 8,970,000 төгрөгийг хохирогч Б.*******т төлж барагдуулсан байх тул анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж, 3 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ тус тусад нь эдлүүлэх шаардлагагүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон  нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, ...” гэснийг “...Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж,

2 дахь заалтад “...Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон  нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан “хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 8,970,000 /найман сая есөн зуун далан мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                     С.БОЛОРТУЯА