| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/01081/И |
| Дугаар | 191/ШШ2025/05985 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/05985
2025 07 08 191/ШШ2025/05985
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ................ тоот хаягт байрлах, И ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............... тоот хаягт оршин суух, Б овогт Б.М /РД:00000, иргэний бүртгэлийн дугаар: 000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 125,949,600 төгрөг гаргуулах иргэний хэргийгхянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...И ХХК нь хариуцагч Б.М-тай 2024.10.15-ны өдөр 0000 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс хариуцагчид барилгын туслах материалыг хүлээлгэн өгсөн. Гэрээг 2024.10.15-ны өдрөөс 2024.10.25-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, энэ хугацаанд хариуцагчаас зарим туслах материалыг буцаан өгсөн хэдий ч зарим туслах материал (1160 ш V-2 сапуд, 283 ш 60-тай пум, З ш 10*10-тай булан) болох нийт 95,340,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өнөөдрийг хүртэл буцаан хүлээлгэж өгөөгүй байна. Хариуцагч Б.М-д үлдэгдэл бараа материалыг буцаан өгч, тооцоо нийлэх тапаар удаа дараа сануулахад уулзахгүй, үлдэх бараа материалыг үрэгдүүлсэн гэх тайлбарыг хэлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Мөн барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг 2025.01.15-ны өдрийн байдлаар тооцоход нийт 31,609,600 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Дээрх барилгын туслах материалын үнэ болон түрээсийн төлбөрийг нэгтгэхэд 126,949,600 төгрөг болох ба үүнээс гэрээ байгуулах үед барьцаанд үлдээсэн 1,000,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас нийт 125,949,600 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б.М-аас 125,949,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон манай компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа И ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М-д холбогдох 125,949,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 125,949,600 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:
1.2025.08.01-ний өдрийн дотор 31,609,600 төгрөгийг биет байдлаар аль эсвэр бараа материалаар,
2.2025.09.15-ны өдрийн дотор 94,340,000 төгрөгийг биет байдлаар аль эсвэр бараа материалаар тус тус төлнө,
Эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан 125,949,600 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 125,949,600 төгрөгийг 2025.08.01-ний өдрийн дотор 31,609,600 төгрөгийг биет байдлаар аль эсвэр бараа материалаар, 2025.09.15-ны өдрийн дотор 94,340,000 төгрөгийг биет байдлаар аль эсвэр бараа материалаар тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
И ХХК-иас 2024.12.25-ны өдөр Х.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 01/04 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагчтай дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Б.М-аас тэмдэгтийн хураамжид 393,849 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 393,849 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.01.31-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787,698 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.И ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 125,949,600 төгрөгийг 2025.08.01-ний өдрийн дотор 31,609,600 төгрөгийг биет байдлаар аль эсвэр бараа материалаар, 2025.09.15-ны өдрийн дотор 94,340,000 төгрөгийг биет байдлаар аль эсвэр бараа материалаар тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.М-аас тэмдэгтийн хураамжид 393,849 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 393,849 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.01.31-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787,698 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА