| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03133/И |
| Дугаар | 191/ШШ2025/06162 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/06162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт оршин суух Б******* овогт Д******* Б******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин суух Ү******* овогт Э******* Б******* холбогдох,
Гэрээний үүрэгт 19,734,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хуульч Д.Б******* миний бие Э.Б 2022 оны 5 дугаар сард хууль зүйн зөвлөгөө өгч уулзалт хийсэн тус уулзалтын дараа 2022 оны 10 дугаар сараас Кыргызан БНУ-ын иргэн А хөрөнгө оруулалтын гэрээнд оруулсан төлбөр, зээлийн төлбөр зэрэг нийт 197,344,200 төгрөгийг гаргуулах ажиллагаанд биечлэн оролцож үүргийг хангуулах, уулзалт зохион байгуулах, зэргээр ажилласаар 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр А эвлэрлийн гэрээ хийж шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Э.Б анх уулзалт хийхдээ би гэрээний үнэ хөлс төлбөрийг нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувь байна гэхэд тэрээр та шийдвэрлүүлээд өгөх юм бол 20 хувь байсан ч яахав гэж хэлсэн. Би хуульчийн жишиг үнэ 10 хувь байдаг учир энэ жишгээр гэрээ байгуулах талаар ярьж тохиролцсон боловч сүүлдээ гэрээ байгуулах шаардлаггүй ахаа гэхээр нь итгэж явсаар байсан боловч сүүлдээ би гэрээ байгуулаагүй юм чинь гэдэг хандлага гаргаж төлбөр мөнгө нэхэхэд одоо надад мөнгө байхгүй байна, гэх зэргээр хандсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд Э.Б хууль зүйн үйлчилгээний төлбөрт 19,734,420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Б******* нь танай шүүхэд Хууль зүйл үйлчилгээний төлбөр болох 19,734,420 төгрөг гаргуулахаар Э.Б миний эсрэг нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Миний бие Э овогтой Б 2021 оны 5 сарын 31-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Киргиз улсын иргэн А хамтран анх удаа бизнес эрхлэх зорилгоор өөрийн зүгээс үе шаттайгаар мөнгө өгч нийт 197,344,200 төгрөгийг өөрийн зүгээс гаргаж бараа бүтээгдэхүүн импортлох, мөнгө зээлүүлэх зэргээр Navat rэх рестораны үйл ажиллагаанд хөрөнгө оруулж эхэлсэн юм. Үүнээс гадна гэр бүл нь Монгол улсад ирж "Navat гэх рестораны үйл ажиллагаа эрхэлдэг байсан ба өөрийн гаргасан мөнгийг авах гэж очиж ээж, аав гэх хүмүүст болсон үйл явдлыг хэлж ойлгуулах үед мөн адил надад өөрсдийн гараар төлбөр төлөх хуваарь хийж өгч байсан. Гэсэн хэдий ч тухайн үед мөн адил хугацаа хойшлуулах нэг арга байсан гэж ойлгож байгаа бөгөөд тэрхүү төлбөр төлөх хугацаа дуусмагц өөрийн зүгээс холбогдох байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан ч өнөөдрийг хүртэл энэ хүнээс авах ёстой бараа материалын төлбөр, зээлсэн болон ресторанд оруулсан мөнгөө авч чадаагүй өнөөдрийг хүрсэн билээ. Энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуулийн талаар мэдлэгтэй намайг өмгөөлж хууль зүйн талаас зөвлөгөө өгөх боломжтой өмгөөлөгч нарыг асууж сураглаж байгаад Д.Б******* гэх хүнтэй өөрийн эцэг эхээр дамжуулан холбогдсон. Энэхүү үйл явдлаас үүдэн миний бие санхүүгийн асуудалд орж өмгөөлөгч хөлслөх төлбөрийн чадваргүй байсан тул хуульч Д.Б*******т өөрийн нөхцөл байдлыг тайлбарлан хэлж урьдчилгаа төлбөр өгөх боломжгүй, харин А авах ёстой нийт 197,344,200/нэг зуун ерэн долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун/ төгрөг авах байснаас эвлэрүүлэн зуучлал хийх мөчид миний зүгээс эвлэрлийн гэрээнд гаргаж буй төлбөрийн хуваарь дээр эхний төлбөрийг буюу 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн дотор 73,000,000 /далан гурван сая/ төгрөг хийх тохиролцоонд хүрсэн учир 14,650,000 /арван дөрвөн сая зургаан зуун тавин мянган/ төгрөг авахаас татгалзаж хөнгөлөлтийг үзүүлж хассан болно. Харин үлдэгдэл 182,694,200 /зуун наян хоёр сая зургаан зуун жаран дөрвөн мянга ерэн дөрвөн мянга хоёр зуун/ төгрөг авах болсон ба энэхүү үлдэгдэл төлбөрийг барагдуулсан тохиолдолд үнийн дүнгийн 10%-ийг өгөхөөр санал болгосон бөгөөд Д.Б******* хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон. Хууль зүйн ямар үйлчилгээ үзүүлж, ямар шат дамжлага болох талаар бид ямар ч нөхцөлийг ярилцаагүй ба тухайн үед өмгөөлөгчтэй гэрээ байгуулах шаардлагатай эсэх тухай ямар ч ойлголт байхгүй, аав ээжийн таньдаг хүн гэж итгэсэн тул гэрээ байгуулах шаардлагатай, бүх төлбөрийг барагдуулаад өгнө гэж найдан шууд аман тохиролцоонд хүрэн ажиллаж эхэлсэн билээ. Хэрвээ Д.Б******* гэх хуульч өөрийн зүгээс ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ДҮРЭМ -ийн ХОЁРДУГААР БҮЛЭГ ХУУЛЬЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙГЭЭ ХАРИЛЦАХ 2.2 дугаар зүйлийн хоёрыг мөрдөн Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулна гэсэн шаардлага тавьж ажилласан бол миний зүгээс татгалзах зүйлгүй гэрээ байгуулж ажиллах байсан ба тухайн үед хамтран ажиллах гэрээ, гэрээний нөхцөл ямар эрх эдлэх боломжтой гэх мэт ямар ч тайлбар өгөлгүй, өөрийн мэргэжил, хууль эрх зүйн мэдлэгтэйгээ давуу байдалтайгаар ашиглан өнөөдөр шүүхэд намайг гэрээ хийгээгүй гэж далимдуулж тухайн үед ажиллах нөхцөлөө ч мэдээгүй өмгөөлөгч авсанд харамсалтай байна. Нэхэмжлэгч Б.Б******* хийсэн ажлын тухай: Түүний гаргасан нэхэмжлэлийн агуулга, шаардлагатай танилцаад бодит байдалд нийцээгүй агуулга бүхий нэхэмжлэл шүүхэд гаргаж байгаа хуульч хүнээр өөрийгөө төлөөлүүлж ажиллуулсандаа үнэхээр харамсаж байна. Тухайлбал түүний нэхэмжлэлд Бүгд Найрамдах Киргиз улсын иргэн А төлбөр гаргуулах ажиллагаанд биечлэн оролцож, үүргийг хангуулах, уулзалт зохион байгуулах зэргээр ажиллаж 2023 оны 02-р сарын 09-ны өдөр А Эвлэрлийн гэрээ, хийж шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. " гэж дурьдсан байна. Гэтэл бодит байдал дээр эвлэрүүлэн зуучлах гэрээг миний бие өөрөө А дагуулж эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авхуулж, уулзалт зохион байгуулах, эвлэрийн гэрээ байгуулах бүх ажлыг Эвлэрүүлэн зуучлагч хийж Б******* намайг төлөөлж эвлэрлийн гэрээн дээр гарын үсэг зурснаас өөр ажиллагаанд оролцоогүй. Нэхэмжлэгч Б*******той уулзахаас өмнө А. хэд хэдэн төлбөр төлөх хуваарийг өөрийн гарын үсэгтэй бичүүлж авч байсан тул эвлэрүүлэн зуучлах гэрээг өөрөө ч хийх боломжтой байсан. Б*******той уулзаж түүний хүрэх ёстой үр дүн бол төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл ажиллахаар харилцан тохиролцож ажлыг эхэлсэн. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрлийн гэрээ байгуулаж түүнийг шүүгчийн захирамж гаргуулан баталгаажуулаад нийт нэхэмжлэлийн шаардлагын 10% буюу түүний нэхэмжлэж буй 19,734,420 төгрөгийг төлөхөөр тохиролцоогүй, энэхүү ажлыг хуульч биш хэн ч хийхээр ажил гэж үзэж байна. Харин түүнийг хууль, эрх зүйн мэдлэг, чадвараа ашиглан Бүгд Найрамдах Киргиз улсын иргэн А авах төлбөрийг маань бүрэн аваад өгвөл өгөхөөр тохиролцсон төлбөр юм. Тэгэхлээр нэхэмжлэгч, Хуульч Б.Б******* нь анхны тохиролцсон үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй гэж үзэж байгаа бөгөөд түүнд ямар нэгэн төлбөр төлөх үүрэг байхгүй. Төлбөр өгч байсан талаар. Тухайн үед миний бие "Повернутрэйшн" ХХК -нд ажилладаг байсан бөгөөд А гэх хүнтэй өдөр бүр уулзаж өр төлбөр нэхэх зав гарахгүй байсан тул Д.Б******* гэх хуульчид итгэмжлэл хийж өгч намайг төлөөлж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага гэх мэт намайг төлөөлж уулзах ярих эрхийг өгсөн билээ. Гэвч энэхүү үйл ажиллагаа явж эхэлсэн өдрөөс хойш 2023 оны 06-р сарын 04-ний өдөр А. нийт 4 сая төгрөг орж ирсэн ба миний зүгээс орж ирсэн дүнгээс 10% өгөх аман гэрээгээ зөрчилгүй 2023-ны 06-р сарын 05-ны өдөр Д.Б******* Хуульчид хүүхдийн бие өвдсөн мөнгө хэрэгтэй байна гэх үед хийсэн ажлыг нь үнэлж өөрийн зүгээс 400,000/дөрвөн зуун мянган/ төгрөг өгөх байснаас 1,000,000/нэг сая/ төгрөгийг түүний тоот Хаан банкны дансанд төлбөр шилжүүлж байсан. шатны 2023 оны 03-р сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн дугаартай №181/Ш32023/04303 захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээний 2023 оны 07-р сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг барагдуулаагүй тул Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт хүсэлт гаргаж шилжүүлсэн билээ. Нийслэлийн тойргийн нотариатч Ц.О бүртгэлийн 0664 дугаартай итгэмжлэл хийлгэж ШШЕГ-ийн үйл ажиллагаанд оролцож Үр дүн гартал ШШЕГ-ийн 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад П.Ц холбогдон ажиллаж байсан. Гэсэн хэдий ч Д.Б******* нь ШЕГ-ийн үйл ажиллаагаагаас ямар ч үр дүн гараагүй байхад өөрийн зүгээс боломжтой арга хэмжээг авч өгөлгүй дахиж энэ хэрэг дээр ямар ч оролцоогүй болсон. Түүний намайг төлөөлөн гарын үсэг зурсан Эвлэрлийн гэрээний төлбөр төлөгдөж дуусах үед ажлын хөлс төлөхөөр тохиролцсон аман гэрээг үгүйсгэж Шүүхэд нэхэхжлэл гаргаж хууль, эрх зүйн мэдлэггүй хүнийг далимдуулан хуульч хүн луйврын шинж чанартай зүйл хийх оролдлогодоо шүүхийг ашиглаж байгаад харамсаж байна. Түүнээс хойш би өөрийн биеэр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт очиж ямар процесс хаана зогсонги байдалд орсон талаар Сүхбаатар дүүргийн 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад П.Ц мэдээлэл авч өнөөдрийг хүртэл өөрийн биеэр бүх зүйлийг хийж байгаа билээ. Сүхбаатар дүүргийн 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад П.Ц мэдээлэл авах үед А гэгч хүн дээр бүртгэлтэй ямар ч хөрөнгө байхгүй мөн гадаад улсын иргэн тул зөвхөн гадаад руу гарах хориг тавих, хаан банкны дансны дугаарыг битүүмжлэх хүсэлтүүд явуулах арга хэмжээг авч утсаар ярьж уулзах шаардлага хүргүүлж хэзээ мөнгө хийх талаар асууж тэмдэглэж байснаас өөр үйлдэл хийгээгүй болно. Иймээс Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газарт 2023 оны 11 сарын 22-нд, 2024 оны 02 сарын 28-нд энэхүү хэргийг шийдвэрлэж өгнө үү хэмээн тус тус хүсэлт гаргаж үр дүнд хүрээгүй тул өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг миний данс руу орж ирээгүй болно. Энэхүү үйл явдал өнөөдрийг хүртэл хуульч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага талаас ямар ч үр дүн гарахгүй байгаагаас гадна намайг өмгөөлж байсан хуульчийн зүгээс 2025 оны 01 сарын 28 -нд Д.Б******* өөрийн 88710188 дугаараас төлбөрөө нэхсэн мессеж бичиж үг хэлээр доромжилж шүүх дээр нэхэмжлэл гаргана гэж сүрдүүлж байсан бөгөөд нийт үлдэгдэл 182,694,200 /зуун наян хоёр сая зургаан зуун жаран дөрвөн мянга ерэн дөрвөн мянга хоёр зуун/ байсан мөн миний зүгээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг түүний хаан банкны дансанд төлбөр шилжүүлж байсан. Тиймээс нэхэмжлэлд гаргасан 19,734,420 /арван есөн сая долоон зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан, олон жилийн турш миний нөхцөл байдлыг хамгийн дээдээр мэдэж байсан хуульч, өмгөөлөгч миний эсрэг нэхэмжлэл гаргаж, амаар тохиролцсон ажлаа дууссан мэт харагдуулж аман байдлаар тохирсон зүйлээ үгүйсгэн Хуульч Д.Б******* гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 32 дугаартай эвлэрлийн гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн итгэмжлэл, Э.Бий Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оын 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/514 дугаартай мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Э.Бий гаргасан гомдол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 04303 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06039 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 00376 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Э.Б******* холбогдуулан гэрээний үүрэгт 19,734,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ...Кыргызан БНУ-ын иргэн А хөрөнгө оруулалтын гэрээнд оруулсан төлбөр, зээлийн төлбөр зэрэг нийт 197,344,200 төгрөгийг гаргуулах маргаанд шүүхэд төлөөлсөн ажлын хөлс 19,734,420 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
1.3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... хууль зүйн туслалцаа авсантай бол маргахгүй, харин төлбөр барагдсанаар орж ирсэн төлбөрөөс 10 хувийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд Шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа боловч 4,000,000 төгрөгөөс өөр төлбөр мөнгө орж ирээгүй энэ үнийн дүнд тохирсон хөлсийг өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.4. Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Э.Бийг Кыргызан БНУ-ын иргэн А хөрөнгө оруулалтын гэрээнд оруулсан төлбөр, зээлийн төлбөр 197,344,200 төгрөгийг гаргуулах шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх, хариуцагч нь ажлын хөлс төлөх үүргийг харилцан амаар тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.а. Хэрэгт авагдсан баримтаар Э.Б нь Л.Б*******т 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Кыргызан Бүгд Найрамдах Улсын иргэн А Рахматулаевит холбогдох зээлийн гэрээний үүрэгт 197,344,200 төгрөг маргаанд нэхэмжлэгчийг шүүхэд бүрэн төлөөлөх итгэмжлэл олгож, улмаар Л.Б******* нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд Э.Бийг төлөөлөн оролцож, 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 32 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 04303 дугаартай захирамжаар баталгаажуулж, төлбөр авагчийн хүсэлтээр 00376 дугаартай гүйцэтгэх гүйцэтгэх олгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 5-7, 10, 62-64, 141 дэх талд/
2.б. Талууд тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэг талаас шүүхэд биечлэн төлөөлөх үүргийг нөгөө талаас хөлс төлөх үүргийг харилцан тохиролцсон хүсэл зориг нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний агуулгад нийцэж байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
3. Талуудын хооронд дээрх иргэний эрх зүйн харилцаа үүссэн болон ажлын хөлсөнд тухайн маргааны үнийн дүнгийн 10 хувийг төлөхөөр тохиролцсон үйл баримтууд тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй гагцхүү маргааны зүйл нь хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг хэзээ төлөх талаар маргаж байна.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дууссан буюу төлбөр бүрэн барагдсаны дараа хөлсийг төлөхөөр тохиролцсон гэж маргасан.
Нэгэнт хөлсөөр ажиллах гэрээний үнийн дүн буюу 197,344,200 төгрөгийн 10 хувийг нэхэмжлэгчид төлөхөөр тохирсонтой хариуцагч маргахгүй байх бөгөөд уг ажлын хөлсийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссаны дараа төлөх талаарх татгалзлын үндэслэлээ нотлох үүргийн хувиарлалтаар хариуцагч нотлох үүргийг хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтаар Кыргызан Бүгд Найрамдах Улсын иргэн А Рахматулаевит холбогдох зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч А д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Э.Бийг төлөөлөх итгэмжлэлийг Д.Б*******т олгосноор талууд хөлсийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр барагдуулснаар олгоно гэж тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй.
4. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж зааснаар 197,344,200 төгрөгийн 10 хувь болох 19,734,420 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 1,000,000 төгрөгийг шижлүүлсэн байх ба талууд үүнтэй маргахгүй байна. /х.х-ийн 83-138 дахь талд/
Иймд 19,734,420 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 18,734,420 төгрөгийг хариуцагч Э.Б гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б 18,734,420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б улсын тэмдэгтийн хураамжид 251,622 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ