| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/06715/И |
| Дугаар | 191/ШШ2025/06075 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/06075
2025 7 21 191/ШШ2025/06075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, байрлах Голомт банк ХК-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогтой Т*******тыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б******* овогтой Т******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргагчтай ЗГ/R182002230 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 18,850,000 /арван найман сая найман зуун тавин мянган/ төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлсэн байна. Хариуцагч Б.Т******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд зээл хүсэж авах үедээ оршин суудаг байсан тоот хаягт оршин суудаггүй нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШЗ2025/27141 дугаар захирамжаар тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т*******ыг эрэн сурвалжлан, хаягийг тогтоосны дараа шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх боломжтой тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч "Голомт банк" ХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б*******ы Т*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т*******т холбогдуулан 18,850,000 төгрөг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШЗ2025/27141 дугаар захирамжаар хариуцагч нь тоотод оршин суудаггүй нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т*******ын хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ы Т******* нь тоотод оршин сууж байсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б*******ы Т*******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б*******ы Т*******ыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э Б.Б нарт // мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ