| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0129/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 141
2018 05 14 2018/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Оюунсүрэнг суулган улсын яллагч *******, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 1821001980100 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Мянгад суманд настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, , улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 2001 оны 4 сарын 10-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил, мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил, 240 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20000 төгрөгөөр торгох ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж нийт 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 136А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 сарын 03-ны өдөр суллагдсан, ******* овогт *******
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр цэцэрлэгийн урд талын зам дээр “24-64 ДОР” улсын дугаартай “Приус-10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 2 дугаар бүлгийн 2.7а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Л.*******уянхүүг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Л.*******уянхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...*******и 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16-17 цагийн орчимд *******атзориг гэдэг хүний хамтаар түүний машинтай 11 дүгээр цэцэрлэгээс хүүхэд авахаар уг цэцэрлэгийн урд талын зам дээр баруун зүгт хараад зогссон юм. *******атзориг хүүхдээ авахаар цэцэрлэг рүү орохоор явж байхад нь шээхээр машинаас буухад гэнэт машин мөргөх шиг болсон юм. Ингээд машинд мөргүүлээд зам дээр амьсгаа авч чадахгүй хэвтэж байгаад арай гэж босоод замын хойд талын боржуур дээр суугаад байж байхад намайг мөргөсөн машины жолооч ирээд яаж байна, чи байсан юм уу гэж асууж байх шиг байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг мөргөсөн машины жолоочийг аваад явсан бөгөөд би *******атзоригийн машинаар эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Намайг мөргөсөн машины жолооч согтуу байсан. ...Эмнэлэгт ирж үзүүлэхэд баруун талын хоёр хавирга хугарсан гэж байсан бөгөөд зүүн гуяны дотор талын мах тарсан ...мөн зүүн хөлний шагай эвгүй болчихоод байгаа юм. ...******* миний эмчилгээний төлбөрийг барагдуулсан болохоор бид хоёр хоорондоо эвлэрсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-22/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн 229 тоот дүгнэлтэд: "1. Л.*******уянхүүгийн биед баруун 3,4-р хавирганы хугарал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун 3,4-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 36/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 16 тоотод: 1. “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.7-а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Л.*******уянхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Л.*******уянхүү нь гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан хэдийн боловч жолооч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон явахдаа замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг зөв тохируулж яваагүй, мөн автомашин жолоодон явах үедээ анхаарал болгоомжгүй явсан нь осол гаргах шалтгаан болсон гэж үзлээ. 3. ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн “Тоёота приус-10” маркийн 24-64 ДОР улсын дугаартай автомашины техникийн байдлыг шалгасан үзлэгийн тэмдэглэлд тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн стандарт шаардлага хангасан замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн байх тул “Тоёота приус-10” маркийн 24-64 ДОР улсын дугаартай автомашин нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/
- Зам тээврийн ослын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8-10/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-12/
- *******ичиг баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 13/
-Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 03 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр цэцэрлэгийн урд талын зам дээр “” улсын дугаартай “Тоёота приус-10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.7-а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч Л.*******уянхүүг мөргөж, биед баруун 3,4-р хавирганы хугарал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*******и 2018 оны 3 сарын 14-ний өдөр манай хамаатны дүү болох Энхтүвшингийн Тоёота Приус-10 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явсан юм. ...Шүр захын баруун талын зогсоол дээрээс 2 танихгүй хөгшин настай эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг суулгаад Дивиз рүү хүргэж өгөхөөр явж байхад Хэрлэн сумын 1 дүгээр баг Станцын цэнхэрийн хойд талд байдаг хүүхдийн цэцэрлэгийн урд талын замын хойд талд баруун зүгт харсан жижиг суудлын тэрэг зогсож байсан юм. Ингээд уг машины хажуугаар гарах гэхэд гэнэт машины хажуугаас хүн гараад ирсэн учраас машинаа зогсоож чадалгүй жолооны хүрдийг баруун гар тал руугаа дараад замын хашлага руу дарахад тэр хүнийг толиор шүргээд унгаачихсан. ...Ийм хэрэг хийсэндээ харамсаж, гэмшиж байна. Эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, түүнийг давхар нотолсон хохирогч Л.*******уянхүүгийн өгсөн: “... *******атзориг хүүхдээ авахаар цэцэрлэг рүү орохоор явж байхад нь шээхээр машинаас буухад гэнэт машин мөргөх шиг болсон юм. Ингээд машинд мөргүүлээд зам дээр амьсгаа авч чадахгүй хэвтэж байгаад арай гэж босоод замын хойд талын боржуур дээр суугаад байж байхад намайг мөргөсөн машины жолооч ирээд яаж байна, чи байсан юм уу гэж асууж байх шиг байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг мөргөсөн машины жолоочийг аваад явсан бөгөөд би *******атзоригийн машинаар эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Намайг мөргөсөн машины жолооч согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-22/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн 229, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 16 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Л.*******уянхүүгийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ******* замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******* холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******а шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Хэрэгт шүүгдэгч ******* хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж шүүгдэгч ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг өөрт нь, дугаартай жолоочийн үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ******* мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдаж ирсэн дугаартай жолоочийн үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг өөрт нь буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******.ЭНХ*******ААТАР