2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/06052

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 18 191/ШШ2025/06052

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч ................... тоот хаягт оршин суух, М овогт Ж.Э /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Миний бие нь 1991.02.02-ны өдрөөс .............. аймгийн .................. сумын ................... нэгдэлд түүхий эдийн эрхлэгчээр ажилд орж, 1995.12.31-ний өдрийг хүртэл ажилласан.

Түүхий эдийн эрхлэгчээр ажилд орсон, ажлаас гарсан тухай тушаал шийдвэрийг архиваас шүүлгэж үзэхэд ажилд орсон тушаал гарч ирсэн боловч ажлаас гарсан тушаал гарч ирэхгүй байна...

Иймд намайг 1991.02.02-ны өдрөөс 1995.12.31-ний өдөр хүртэл .............. аймгийн .................. сумын ................... нэгдэлд түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 х/

- ............., ............... сумын ............. нэгдлийн ерөнхий хорооны дарга /........... аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг бүхий/-ын 1992.05.27-ны өдрийн 22 дугаартай Цалин тогтмол болгох тухай тушаал /хх-ийн 5 х/

- .............. аймгийн .................. сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэсэн тэмдэг бүхий 1993.02.15-ны өдрийн ............... сумын ............. хувьцаат компанийн бүх гишүүдийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хурлын дараалал, протокол /хх-ийн 9, 10, 11, 12-15 х/

- .............. аймгийн .................. сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэсэн тэмдэг бүхий 1995.01.01-ний өдрийн 01 тоот Хөдөлмөрийн дэвтэр шилжүүлэн бичих тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 16, 17-19 х/

-1994.01.23-ны өдрийн 05, 06, 07 тоот ............... сумын ............. хувьцаат компанийн бүх гишүүдийн хурлын Компанийн захирлыг батлах тухай болон Компанийн удирдлагын зөвлөлийг батлах тухай, Хяналтын зөвлөлийг батлах тухай тогтоолууд /хх-ийн 20, 21, 22-23 х/

-Гэрч Ж.Ц, А.Т нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, шүүхийн шийдвэр, гэрчийн тодорхойлолтууд /хх-ийн 24-32 х/

 

3.Тус шүүхийн 2025.05.13-ны өдрийн 191/ШЗ2025/21176 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар .............. аймгийн .................. сумын архив, Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох лавлагааг шүүхийн журмаар бүрдүүлсэн /хх-ийн 40-51 х/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс Ж.Э-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.14-т тус тус зааснаар хорооны Засаг дарга нь хууль тогтоомжид заасны дагуу иргэний бүртгэл, мэдээллийн ажлыг зохион байгуулах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь .............. дүүргийн ............... дугаар хорооны Засаг даргын 2025.01.15-ны өдрийн 17 тоот Ж.Э нь ..................... тоотод оршин суудаг гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэдэг.

 

Тодруулбал, шүүх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр үйл явдлыг тогтоосноор эрх үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн тодорхой үр дагаврыг бий болгодог учир нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох энэхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ ........... аймгийн Архивын тасгийн 2025.05.20-ны өдрийн 28 тоот ................ нэгдлийн 1993-1995 оны баримт шилжиж ирээгүй... гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар, ..................., ............... сумын ............. нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991.02.02-ны өдрийн 12 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1992.05.27-ны өдрийн 22 дугаартай Цалин тогтмол болгох тухай тушаал, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтууд нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үндэслэл болж байна.

 

3.Нэхэмжлэгч Ж.Э нь 1991.02.02-ны өдрөөс 1993.02.15-ны өдөр хүртэл .............. аймгийн .................. сумын ............. нэгдэлд түүхий эдийн эрхлэгч, 1993.02.15-ны өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл ............. ХК-д түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. .............. аймгийн .................. сумын ............. нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991.02.02-ны өдрийн 12 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1992.05.27-ны өдрийн 22 дугаартай Цалин тогтмол болгох тухай тушаал, .............. аймгийн .................. сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэсэн тэмдэг бүхий 1993.02.15-ны өдрийн ............... сумын ............. хувьцаат компанийн бүх гишүүдийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хурлын дараалал, протокол, 1995.01.01-ний өдрийн 01 тоот Хөдөлмөрийн дэвтэр шилжүүлэн бичих тухай тушаал, түүний хавсралт, 1994.01.23-ны өдрийн 05, 06, 07 тоот ............... сумын ............. хувьцаат компанийн бүх гишүүдийн хурлын Компанийн захирлыг батлах тухай болон Компанийн удирдлагын зөвлөлийг батлах тухай, Хяналтын зөвлөлийг батлах тухай тогтоолууд,

гэрч Ж.Ц-ийн ...Би 1977.07 дугаар сараас .............. аймгийн .................. сумын ............. нэгдэлийн туслах бригадад ажилчнаар анх ажилд орсон. Ж.Э 1991 оны эхээр түүхийн эдийн эрхлэгчээр ажилд орсон. Би нэгдэлдээ 2001 он хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа туслах бригадад ажилчин, 1987 оноос жолооч мэргэжлээр тус тус ажилласан. Ж.Э 1996 онд Төв аймаг руу нүүх хүртлээ түүхийн эдийн эрхлэгч хийж байгаад ажлаасаа гарсан... гэх мэдүүлэг,

гэрч А.Т-ийн ...: Би 1982 оны хавар Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд 1982.07 дугаар сард .............. аймгийн .................. сумын ............. нэгдэлд эдийн засагчаар хуваарилагдаж ажилласан. Ж.Э 1991 оны эхээр манай ............. нэгдэлд түүхийн эдийн эрхлэгчээр ажилд орсон. Би 2000 оны дундуур Улаанбаатар хот руу шилжиж ажилласан. Ж.Э-тай 1995 оныг хүртэл хамт ажилласан. 1992-1993 оны хооронд ............. ББХК нэртэй болж өөрчлөгдсөн, тэрнээс хойш ч нэр нь өөрчлөгдөж байсан. Хувьчлал болоод олон удаа өөрчлөгдсөн ... гэх мэдүүлэг,

мөн гэрч Ж.Ц-ийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч А.Т-ийн ажиллаж байсан байдал тогтоосон ................... аймаг дахь Сум дундын шүүхийн 2009.08.21-ний өдрийн 347 дугаартай шийдвэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг болно.

 

3.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ, 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж, 

 

Мөн Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Нотариатч ажиллаагүй сум, тосгонд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан дараах этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ,16.2.1-д сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн, 16.4-т Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтанд энэ хуульд заасан нотариатчийн эрх, үүрэг, холбогдох бусад зүйл, заалт нэгэн адил хамаарна гэж тус тус заасны дагуу .............. аймгийн .................. сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэсэн тэмдэг бүхий 1993.02.15-ны өдрийн ............... сумын ............. хувьцаат компанийн бүх гишүүдийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хурлын дараалал, протокол /хх-ийн 9, 10, 11, 12-15 х/, 1995.01.01-ний өдрийн 01 тоот Хөдөлмөрийн дэвтэр шилжүүлэн бичих тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 16, 17-19 х/, 1994.01.23-ны өдрийн 05, 06, 07 тоот ............... сумын ............. хувьцаат компанийн бүх гишүүдийн хурлын Компанийн захирлыг батлах тухай болон Компанийн удирдлагын зөвлөлийг батлах тухай, Хяналтын зөвлөлийг батлах тухай тогтоолууд /хх-ийн 20, 21, 22-23 х/-ыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж, нэхэмжлэгч Ж.Э-ыг 1991.02.02-ны өдрөөс 1993.02.15-ны өдөр хүртэл .............. аймгийн .................. сумын ............. нэгдэлд түүхий эдийн эрхлэгч, 1993.02.15-ны өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл ............. ХК-д түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

4.1994.05.31-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хууль батлагдаж, 1995.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан 1995.01.01-ний өдрөөс 1995.12.31-ний өдрийг хүртэл хугацаа нь Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно.

 

Тодруулбал, 1995.01.01-ний өдөр нэхэмжлэгч Ж.Э-ын хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож, нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлэн бичсэн болох нь ............. ХК-ийн захирлын 01 тоот Хөдөлмөрийн дэвтэр шилжүүлэн бичих тухай тушаал, түүний хавсралт, мөн гэрч А.Т-ийн 0000000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 1995.01.01-ний өдрөөс 1995.12.31-ний өдрийг хүртэл .............. аймгийн .................. сумын ............. ХК-д түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан хугацааг шүүх тогтоож шийдвэрлэх үндэслэлгүй.

 

5.Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М овогт Ж.Э /РД:0000000000/-ыг 1991.02.02-ны өдрөөс 1993.02.15-ны өдөр хүртэл .............. аймгийн .................. сумын ............. нэгдэлд түүхий эдийн эрхлэгч, 1993.02.15-ны өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл ............. ХК-д түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

1995.01.01-ний өдрөөс 1995.12.31-ний өдрийг хүртэл .............. аймгийн .................. сумын ............. ХК-д түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА