2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/06167

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 23 191/ШШ2025/06167

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ......................, өөрийн байранд байрлах, Х ХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................. тоот хаягт оршин суух, Т овогт Б.О /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28,218,872.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.О нь 2021.02.09-ний өдөр №ЗГ0000000000 тоот Кредит карт эзэмших гэрээ, №00000000000 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, 5,000,000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний сарын 2%, бэлэн гүйлгээний сарын 3.0 %-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн...

2021.10.12-ны өдөр №ЗГ0000000000 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, 20,000,000 төгрөгийг жилийн 16.80 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар бичил бизнесийн зээл авсан. №ЗГ0000000000 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2021.10.12-ны өдөр №000000000 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулсан. Тухайн барьцааны гэрээгээр ирээдүйд мөнгөн хэлбэрээр Х-ны дансаар орж ирэх борлуулалтын орлого 32,600,000 төгрөгийг барьцаалсан.

Зээлдэгч Б.О нь №ЗГ0000000000 дугаарт Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй, мөн №ЗГ0000000000 тоот зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй, банкыг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон...

Иймд №ЗГ0000000000 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд зарцуулсан дүн 4,988,486.21 төгрөг, хүүгийн авлага 4,240,575.48 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 1,471,311 төгрөг, шимтгэлийн авлага 4,200 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 10,729,572.79 төгрөг,

№ЗГ0000000000 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 12,230,322.93 төгрөг, үндсэн хүү 4,744,415.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 514,562.16 төгрөг, нийт 17,489,300.13 төгрөг болж байгаа тул хариуцагч Б.Оээс болно зээлийн гэрээний үүрэгт нийт 28,218,872.92 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний үлдэгдэл 28,218,872.92 төгрөг байгаа. Уг төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцлаа. Зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,218,872.92 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 28,218,872.92 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Б.О-ээс тэмдэгтийн хураамжид 149,522 төгрөг, улсын орлогоос 149,522 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.06.06-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,044 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.О нь зээлийн гэрээний үүрэг 28,218,872.92төгрөгийг нэхэмжлэгч Х ХК-д бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.О-ээс тэмдэгтийн хураамжид 149,522 төгрөг, улсын орлогоос 149,522 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.06.06-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,044 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА