| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04807/И |
| Дугаар | 191/ШШ2025/05634 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/05634
| 2025 06 25 | 191/ШШ2025/05634 |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: тоот хаягт байрлах Гэрэл финанс ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.С*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.У******* эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэнг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.У******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гэрэл финанс ББСБ ХХК-иас Н.У******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,202,895 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус захирамжид үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж эрэн сурвалжлуулах тухай захирамж гаргуулж ажиллагааг явуулаад оршин сууж байгааг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа тоот хаягт оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Н.У******* эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
3.Гэрэл финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.У******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/Ш32025/13782 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагч Н.У******* нэхэмжлэлд дурдсан тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч Хаягт газар ийм хүн байхгүй гэх Монгол шуудан ХК-ийн магадлагаа ирсэн байна. Шүүх хариуцагчийг хаягийг Улсын бүртгэлийн байгууллагаас тодруулахад тоот хаягт бүртгэлтэй лавлагааг ирүүлсэн ба уг хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тодорхойлсон Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн гэх үндэслэлээр Гэрэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.У******* холбогдох 4,202,895 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.У******* оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Гэрэл финанс ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н******* У******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй.
7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Бух овогт Н******* У******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.У******* эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК /утас: /‑д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ