| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04300/И |
| Дугаар | 191/ШШ2025/05919 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05919
| 2025 7 04 | 191/ШШ2025/05919 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж,
тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай,
тоотод оршин суух
М******* овогт Б******* Б******* хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
******* регистрийн дугаартай Б******* овогт Н******* А******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б******* овогт Н******* А******* нь 2000 онд танилцаж, 2003 онд гэр бүл болж, хамтран амьдарч эхэлсэн. Эхнэр Н.А******* нь архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, улмаар хэрүүл маргаан тасралтгүй гарах болсноор зан харилцааны таарамжгүй байдал бий болж, бид 2008 оноос тусдаа амьдарсан. Бидний дундаас 3 /гурав/ хүүхэд төрсөн. Охин Б******* М // 2001 онд төрсөн, 24 настай. Охин Б******* Э // 2008 онд төрсөн, 17 настай. Охин Б******* Ү // 2013 онд төрсөн, 12 настай. Эхнэр Н.А******* том охиноо байнга гадуурхаж, хөөж, тууж, зодож дарамталдаг байснаас охин маань ээжтэйгээ амьдрах хүсэлгүй болсон. Би том охиноо өсгөх, Н.А******* бага 2 хүүхдээ өсгөхөөр харилцан тохиролцсон боловч миний авч өгсөн хотын төвийн 3 өрөө орон сууцыг 2024 онд зарж, мөнгийг нь үрээд 2 хүүхдийг минь асрамжийн газар өгнө гэж дарамталсан тул арга буюу 2 хүүхэд маань миний эцэг, эхийн гар дээр Дархан-Уул аймагт өсөн хүмүүжиж байгаа болно. Миний бие том охин Б.Мыг 2024 онд Бүгд Найрамдах Итали Улсын Их сургуульд сургалтын төлбөрийг 100 хувь төлж суралцуулж байна. Охин Б.Э, Б. Ү нарынхаа ч хоол хүнс, амьдрах зардлыг би бүрэн хариуцдаг. Эхнэр Н.А******* нь төрүүлсэн хүүхдүүдээ огт хайхардаггүй, халамж анхаарал тавьдаггүй, 2 хүүхэдтэйгээ хаа нэг уулзахдаа Улаанбаатар хотод энд тэнд дуудаж уулздаг боловч хүүхдүүддээ хаягаа огт хэлдэггүй. Миний хувьд Н.А*******тэй уулзаагүй маш олон жил болж байгаа тул түүний оршин суугаа хаягийг огт мэдэхгүй.Би Н.А*******ээс гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Н.А******* нь дугаарын утсаар хүүхдүүдтэйгээ холбогддог. Иймд Н******* А******* /РД: *******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Миний бие 2018 оноос хойш Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа тул энэхүү хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж байгаа бөгөөд хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогт Н******* А******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.А*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргах зорилгоор түүний оршин суух хаягийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн Ерий газраас ******* регистрийн дугаартай Б******* овогт Н******* А*******ийн оршин суух хаягийн лавлагаа авахад тоотод оршин суух бүртгэлтэй байсан тул уг хаягаар шүүхийн дуудах хуудас хүргүүлэхэд бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадалгаагаар тогтоогдсон.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.А*******ийн хаяг тодорхойгүй байгаа нь шүүхэд нотлогдсон тул хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* овогт Н******* А******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.А******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М 1/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү захирамж нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн захирамжийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ