| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04880/И |
| Дугаар | 191/ШШ2025/05914 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05914
2025 7 04 191/ШШ2025/05914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай тоотод оршин суух Г******* П******* хүсэлттэй,
Цэргийн алба хааж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г******* овогт П******* миний бие 1987 оноос 1988 оны хороонд Дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасан бөгөөд энэ талаар тодорхойлолт авахаар шүүхэд гаргасан боловч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2022/28181 дугаар бүхий Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргалын захирамжийг хүлээн авсан. Захирамжийг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд захирамжид дурдсан 2 зөрчлийг арилгах талаар хөөцөлдөж, дараах баримт бичгийг бүрдүүлэв. Үүнд: 1. Хилийн цэргийн архивын тодорхойлолт, Дотоодын цэргийн 0263 дугаар ангийн суурин дээр 1991 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн тодорхойлолт, 92 дугаар сургуулийн тав болон нэмэлт байрны зураг ангийн хуучин обьектууд болох клуб эмнэлэг, хоолны газрын зургууд, Засгийн газрын Архивын хэлтсээс ирүүлсэн албан тоот зэрэг болно. Ангийн байршилд үлдсэн клуб, эмнэлэг болон хоолны газрын зургийг мөн хавсаргав.
Өөр лавлагаа авах газар байхгүй, болж эрэл мухардсан тул миний өргөдлийг дахин хянаж үзэж, шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.П******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу цэргийн алба хаасан болохыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч Г.П******* нь 1987 оноос 1988 оны хороонд Хилийн болон Дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь хэрэгт авагдсан Г.П******* 599589 дугаартай цэргийн батлах, гэрч Ч.Б******* мэдүүлэг, тодорхойлолот, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийг цэргийн алба хаасан тухай тушаал, лавлагаа архивт хадгалагдаагүйн улмаас цэргийн алба хаасан байдлыг тогтоох боломжгү й байх тул түүний цэргийн алба хааж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар цэргийн алба хааж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд хүсэлтийг хангаж, Г.П*******г 1987 оноос 1988 оны хороонд Дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай Г******* П*******г 1987 оноос 1988 оны хороонд Дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ