Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 786

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, нэхэмжлэгч Г.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, гуравдагч этгээд Г.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М******* нарыг оролцуулан Г.Н*******гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Г.Н******* би гуравдагч этгээд Г.Ж******* нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 тоот тушаалын 3 дахь заалтыг баримтлан Г.Н******* намайг тус сав газрын захиргааны ахлах мэргэжилтний албан тушаалд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулж, өөрийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 тоот тушаалыг хүчингүй болгох, Г.Н******* надад 2016 оны 04 дүгээр сарын 5, 05 дугаар сарын 22, 06 дугаар сарын 7 хоногийн болон, мөн оны 07 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртлэх хугацааны цалинг ТЗ-6-5 шатлалаар ахлах мэргэжилтний ажилласан жилийн ба зэрэг дэвийн нэмэгдлийн хамт олгохоор харилцан тохиролцсоны дагуу захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Н******* нь шүүх хуралдаанд гуравдагч этгээд этгээд Г.Ж*******тай харилцан тохиролцож, нэхэмжлэлээсээ татгалзах тухай бичгээр хүсэлт гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Г.Н*******гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Г.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.ОЮУНГЭРЭЛ