Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 144/ШШ2025/00208

 

 

        2025           06             30                                                     144/ШШ2025/00208                                                                                            

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ********** байрлах, “***********” ХК, /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ тоот хаягт оршин суух, Ө********* овогт Э**********ийн Г******** /РД:**********/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16,199,727.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Г***********ээс ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад

      ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагч Э.Г********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Э********* овогтой Г******** нь ****** банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 16,199,727.29 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаа буюу 2025 оны 07 сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1,500,000 төгрөг, үлдэгдэл 8,699,727.29 төгрөгийг 2025 оны 12 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******** банк” ХК нь хариуцагч Э.Г********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,199,727.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Э.Г******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...Миний бие Э********* овогтой Г********* нь******** банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 16,199,727.29 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаа буюу 2025 оны 07 сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1,500,000 төгрөг, үлдэгдэл 8,699,727.29 төгрөгийг 2025 оны 12 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

   Иймд хариуцагч Э.Г*********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “******** банк” ХК нь хариуцагч Э.Г**********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,199,727.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Г***********нь 16,199,727.29 төгрөгийг 2025 оны 07 сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1,500,000 төгрөг, үлдэгдэл 8,699,727.29 төгрөгийг 2025 оны 12 сарын 01-ний төгрөгийг тус тус төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,949 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г*********ээс улсын тэмдэгтийн хураамжид 119,474.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******** банк” ХК-д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА