Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2018         05           03                                                   133

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүнд овогт Б М холбогдох эрүүгийн 1821001720122 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Хүнд овогт Б М.

 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 38-19 тоотод хохирогч С.Батболдын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Батболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны өөрийнхөө гэр рүү би орсон юм. Тэр үед манай гэрт завсар хийж байсан хүмүүстэй цуг манай найз болох М согтуу юм яриад зогсож байсан. Тухайн үед би М мэндлээд засвар хийж байсан хүмүүст туслаад ажил хийж байсан ба М согтуу байсан учраас нэг их тоогоогүй. Тэр үед М чи найзыгаа тоосонгүй бид 2 эртний найзууд биз дээ? гэж хэлсэн. Би М найз нь зав муутай байна гэр рүүгээ харь гэж хэлсэн. Тэгэхэд М надад нэг шил юм зохицуулаад өгчих гэж хэлсэн. Би М надад одоо мөнгө байхгүй байна гэр орондоо засвар хийгээд бөөн мөнгөний асуудалтай байна гэж хэлэхэд М тухайн үед согтуу байсан учраас миний хэлсэн үгийг маань ойлгохгүй намайг шаналгаад гаргахгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад М би чамд ер өртэй юм уу манайхаас гар гэж хэлж уурлаж гэрээсээ хөөсөн юм. М манайхаас гарахдаа чи том болчихсон юм байна, хэзээ ийм байсан юм бэ? гэх мэтээр надтай хэрүүл хийгээд үг хаяж байсан. Тэгээд дараа нь би гадуур хувцасаа өмсөөд гэрээсээ гартал үүдэнд М зогсож байсан ба үгийг зөрөөгүй шууд миний уруул хэсэгт зангидсан гараараа нэг удаа цохисон юм. Би эмчилгээний зардалд М 500000 төгрөг авсан. Иймд М нэхэмжлэх мөнгө төлбөр, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 211 тоот дүгнэлтэд: "1. С.Батболдын биед баруун дээд 2-р /12/ шүдний булгарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой болно. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 % алдагдана” гэжээ. /хх-ийн 25/

-Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 03 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байшингийн 19 тоотод хохирогч С.Батболдын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үдээс хойш Хэрлэн сумын 7 дугаар баг 37 дугаар байшинд би өөрийн хуурай ах нартай архи ууж байгаад орой 17 цагийн орчим гэр рүүгээ харихаар явсан юм. Тэгээд би баруун урд талаасаа зүүн хойшоо чиглээд 38 дугаар байшингийн хажуугаар өнгөрч байхдаа багын найз болох Батболдтой уулзахаар гэр рүү нь орсон юм. ...Намайг Батболдын гэр рүү ороход Батболд гэртээ байхгүй байсан ба хэдэн хүмүүс засвар хийгээд сууж байсан. Би тэд нараас Батболдыг хаана байгаа талаар асуухад Батболд байхгүй байна, одоо орж ирнэ гэж хэлж байсан. ...Би Батболдтой мэндлээд ойр зуурын юм ярьж байгаад чи найздаа нэг шил юм аваад өгчих гэж гуйсан юм. ...Чи багын найзаа мартчихсан байна, урьд ийм хүн байгаагүй ямар хүн байлаа гэж хэлсэн. ...Тэгээд би тэднийх рүү буцаж орох гэж байтал өөдөөс Батболд гараад ирсэн.  Тэгэхээр нь би Батболдын нүүр рүү зангидсан гараараа 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, түүнийг давхар нотолсон хохирогч С.Батболдын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 211 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч С.Батболдын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.М хохирогчийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Б.М холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 500000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.М СП83071612 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг  шүүгдэгчид буцаан олгобол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Хүнд овогт Баярсайханы М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б М 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 500000 төгрөг өгсөн/  болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.М регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР