Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/619

 

 

 

 

   2024           05            28                                        2024/ДШМ/619

 

    Б.Цд  холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Энэрэл,

хохирогч “Синчи Ойл” ХХК-ийн өмгөөлөгч О.Батсүх,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Цд холбогдох эрүүгийн 2108024671568 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,  шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь С.З, С.Т нартай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк Сүрнээ Ууганаа хаягт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “805-д 75 метр квадрат байрандаа мөнгө зээлж хүүд нь суулгана” гэсэн хуурамч зар байршуулж, нийт 1.109.740.460 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах
дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч ******* ******* залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* цагдан хоригдсон нийт 285 /хоёр зуун наян тав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нийт 908.147.000 төгрөгийг гаргуулж,Энэ хэрэгт эд мөрийн баримтаар шилжүүлсэн, хавсаргасан 4 ширхэг СД, алдаа заагаад ажиллагаагүй ирсэн 1 ширхэг СД-ийг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Шүүгдэгч Б.Цд Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “...13 дугаар хавтаст хэргийн хуудсанд байх хохирогч ******* “Дархан-Уул аймгийн Дархан сумын төвд байхдаа өөрийн данснаасаа данс руу нь мөнгөө шилжүүлсний дараа утсаар холбогдсон. Жолооч явуулж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахууны агуулахаас 50 тонн шатахуун ачихаар болоод 25 тонн шатахуунаа ачаад агуулахын хашааны хаалгаар гарах үед зогсоосон” гэх мэдүүлгээс дээрх хэргүүдийн хамгийн сүүлчийн үйлдэл нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйлдэгдсэн байдаг. Гэтэл дээрх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж байна.

Мөн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас 139.778.800 төгрөгийн үнэ бүхий 50 тонн арматур төмрийг худалдан авах хуурамч төлбөрийн баримт цахимаар явуулж, залилах гэмт хэргийг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг.

2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мянган контенерийн хашаанд байрлах ******* 10 ширхэгийг худалдан авч, 80.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэх хуурамч баримт, vider-аар явуулсан 10 ширхэг контенерийг ******* бүлэглэн залилж, уг хэрэг яллагдагчаар татагдсан байгаа.

Тус гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн нэг зүйл, ангид хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэл болж байна.

Миний бие 2021 оноос эхлэн хэрэгт шалгагдах үеэс эхлэн прокурор Н.Энэрэлд *******, нарыг холбогдуулан шалгах хүсэлт удаа дараа гаргасан боловч авч хэлэлцээгүй. Хохирогч “...зарын дагуу манай дүү Баянзул нь очиж уулзахад, эгч нь гэх Отгонжаргал /*******/ нь байрыг үзүүлсэн. ...” гэж, гэрч Баянзул нь “...Тэр өөрийгөө Отгонжаргал гэж танилцуулсан. ...” гэж, гэрч *******ын “...Тухайн лавлагаан дээр миний зургийг хийгээд Отгонжаргал гэдэг нэрээр гаргасан байсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн хуурамч лавлагааг надад өгсөн ба би “гоё хийсэн байна” гэхэд “харин тийм, үүнийг хийх гэж нойргүй хонолоо. ...” гэж, гэрч ын “Отгонжаргал нь манай дүүтэй уулзаад байдаг, 14 хоногийн дараа байрныхаа гэрээг хийнэ гэж хэлэхээр нь би дүүтэй нь гэрээ хийсэн” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч ын хэрэгт холбоотой нь нотлогдсон.

2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэх хохирогчтой хэрэгт хохирогчтой уулзаад гарч явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн.

2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Сүнжидмаа гэх хохирогчтой хэргийн залилж авсан мөнгөнөөс ******* өөрийн охин дансаар мөнгө авсан нь дансны хуулгаар нотлогддог.

Мөн өдөр хохирогч залилж авсан мөнгөнөөс С.Зын Төрийн банк руу шилжүүлж авсан хуулга, гэрч ын өгсөн дугаарууд нь бүртгэлгүй дугаарууд байсан ба уг дугаарыг барьдаг байсан.

Тухайн банкны тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, банкны эзэмших гэрээ, тодорхойлолтыг хийлгэсэн. Эдгээр хүмүүс удаа дарааллан залилах гэмт хэрэг үйлддэг ба миний шалгагдаж буй хэргүүдэд гэрч, хохирогч нарын мэдүүлгээр шалгагдах үндэслэл болдог хэдий ч шалгагддаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргүүдийг нэмж нэгтгүүлэн, шүүхээр нэг мөр шийдвэрлүүлэх, мөн хэрэгт холбоотой хүмүүсийг шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй
шаардлагатай нотлох баримт”-ыг гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал”-ыг тус тус тусгана гэж хуульчилсан. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт буюу 55 дугаар талд “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж төгссөн гэж үзэхээр байна. ...” гэж, 56 дугаар талд “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэх нь зүйтэй. ...” гэж тусгасан атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хэргийн харьяаллыг зөрчиж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх талаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлийн үйлдсэн яллах дүтнэгт нь хуулийн шаардлага хангаагүй. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хийсэн дүгнэпт нь тогтоох хэсэгт тусгасан шүүхийн харьяалалтай зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. ...” гэж, 7 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. ...” гэж заасны дагуу тус хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх, яллах дүгнэлтийг хуулийн шаардлагад нийцүүлэх шаардлагатай байхад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын
иргэн ...шударга шүүхээр шүүлгэх ...эрхтэй” гэж заасан бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн нь шударга бус шүүхээр шүүлгэлээ гэж шууд үзэх үндэслэл биш боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, хэргийн оролцогчийн хуульд заасан харьяаллын дагуу зохих шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс
үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ...” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тус тус хуульчилсан. Миний үйлчлүүлэгч Б.Ц нь шүүхээс
ял шийтгэсэн гэх энэхүү гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаандаа ижил төсөөтэй
үйлдлийн аргаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг            үйлдсэн гэж 2 хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа үндэслэл тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, нэг цаг хугацаанд үйлдэгдсэн нэг гэмт хэргийг хамтатган шийдвэрлэх боломжгүй болгож, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

      Хохирогч “Синчи Ойл” ХХК-ийн өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Уг заалтыг баримтлаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Шүүгдэгч Б.Ц нь хэрэгт шалгагдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад “Синчи Ойл” ХХК-ийг залилсан байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг дахиад буцсан тохиолдолд дахин хохирогч нэмэгдэх магадлалтай байдаг. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Сүүлийн үйлдлүүдийг дандаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөн байх хугацаанд үйлдсэн байдаг. Мөн гэмт хэрэг үйлдээд хохирол нэмэгдээд байдаг бөгөөд хохирлыг огт төлдөггүй. Шүүхэд хэргийг шилжүүлэхэд өөр эрүүгийн хэрэгт холбогдсон талаарх тогтоол байхгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

      Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Цд холбогдох хэрэгт 2021 оны 11 дүгээр сараас эхлээд хяналт тавьж ирсэн. 33 үйлдэлтэй, 35 хохирогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад прокуророос хянаад яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2023 оны 3 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэн. Үүний дараа 2023 оны 4, 5 дугаар саруудад Хан-Уул дүүрэг, Дархан-Уул аймагт гэмт хэргүүдийг үйлдсэн буюу яллагдагчаар татагдсан тогтоолуудын талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч нараас нь ярьдаг боловч баримтыг гаргаж өгөөгүй байдаг. Иймд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Харьяаллын асуудал яригддаг. Прокуророос Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн үйлдэл төгссөн байна гэж үзээд Сүхбаатар дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлэхэд Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг хүлээж аваагүй харьяалах шүүхэд нь шилжүүл гэсэн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг зарласан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар харьяаллын асуудлыг хэлэлцээд сүүлийн хэрэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна гэж үзээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Шүүх харьяаллын асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн хүлээж аваад гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаад харьяаллын асуудлыг бас л хэлэлцсэн. Ингээд харьяаллын талаарх хүсэлтийг Хан-Уул дүүргийн шүүх хангахгүй орхиж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн гэмт хэрэг төгссөн байна гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ. ...” гэж заасан. Энэ зарчмынхаа дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн. Гэхдээ хэргийн үйл баримтаас харахад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Синчи Ойл” ХХК-ийн агуулахаас түлшийг гаргасан байдаг атлаа мөнгийг шилжүүлсэн нь Баянзүрх дүүргийн товчооны тэнд явж байгаад зарыг олж уншаад холбогдож ярьсан байдаг. Хохирогч нар түлшээ биш мөнгөө залилуулж байгаа учраас мөнгийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Эрдэнэст Өргөө” ХХК компанийн данс руу шилжүүлсэн. Б.Ц нь ямар аргаар мөнгийг өөрийнхөө дансаар өөрийнхөө өмчлөлд бүрэн шилжүүлж байна гэдэг нөхцөл байдлыг гэмт хэрэг төгссөн газар гэж үзэж харьяаллыг тогтоох нь зөв гэж харж байна. Шүүгдэгч ******* хамгийн сүүлийн үйлдлүүд 2022 оны 10 дугаар сарын 28, 31-ний өдрүүдэд шилжүүлэгдээд байгаа хохирогч нараас залилж аваад байгаа мөнгө “Эрдэнэст Өргөө” ХХК компанийн данс руу орсон гэдэг үйл баримтаар харьяаллын асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй үндэслэлтэй шийдвэр болсон. , *******, Отгонжаргал нарын асуудлыг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүгдэгч Б.Ц ярьдаг. 2, 3 жил ярьсан. ******* тай бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн нэг үйлдлийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлээд д ял шийтгэл оногдуулсан байдаг. Энэ үйлдлээ л яриад байдаг. ын олон үйлдлийг шалгахад тай хамтран оролцсон нэг л үйлдэл байдаг. Мөн *******, Отгонжаргал нартай бүлэглэсэн гэж ярьдаг. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар ******* үйлдсэн дээрх 33 үйлдэлд оролцоо байдаггүй. Бүх мөнгийг Б.Ц өөрийнхөө дансаар болон төрсөн эцэг Батгэрэлийн дансаар, төрсөн дүү дансаар авдаг. Данснаасаа мөнгийг цувуулж гаргадаггүй, 20.000.000 төгрөг аваад өөрөө шууд банк дээр очоод авчихдаг байсан. 20.000.000 төгрөг цаашаа задраад хэнд очиж байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй байсан. Хэргээ удаашруулаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах зорилгоор би тэрэнтэй бүлэглэсэн гэх асуудлыг ярьдаг. 2-3 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан. 14 үйлдэлтэй байхад нь хэргийг шүүх рүү шилжүүлж байсан. Ингээд шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх тухайн үед хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байтал шүүхийн шатанд үйлдсэн 15 үйлдлийг шалга, эрх зүйн байдал нь дордох гээд байна гээд хэргийг шууд прокурорт буцааж байсан. Прокуророос хүлээж авсан. Бүх үйлдлийг нь нэгтгээд шалгасан. Ингээд 33 үйлдэл дээр яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү хэргийг шилжүүлсэн боловч шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн. Гэхдээ Хан-Уул дүүргийн шүүх “шүүхийн шатанд үйлдэгдсэн хэргийг прокурор, шүүх мэдэх боломжгүй байсан” гэж дүгнээд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2020 оны 7 дугаар сараас эхлээд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх үйлдлүүд байдаг. Шүүгдэгч Б.Ц хориотой байхдаа ямар нэгэн аргаар суллагддаг. Суллагдаад л алга болчихдог. Дахиад залилах гэмт хэргээ үйлдээд л явж байдаг. Тэр болгонд өмгөөлөгч нараас нь нэгтгүүлэх хүсэлт гаргадаг. Дахиад л хорихоор дахиад л сулладаг. Гурав дахь удаа суллагдахдаа Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдсэн хэргүүд байсан. Нэг талдаа хохирогч нарын эрх ашгийг сэргээх ёстой. 35 хохирогчийн эрх ашиг зөрчигдсөн. Хохирогч нарын хохирол огт төлөгдөөгүй байдаг. Гэтэл дахин гэмт хэрэг үйлдсэн талаараа л ярьж байна. Магадгүй дахиад ч хэрэг үйлдсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэзээ хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх вэ. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Шүүгдэгч ******* үг, үйлдэл байнга зөрж байдаг. Өнөөдөр дахиад л үйлдэл байгаа гэж ярьж байна. Гэтэл шүүхийн шатанд мэдэх боломжгүй үед үйлдэгдсэн хэргийг дахиад шалгана гэдэг нь уг хэрэг хэзээ ч шийдвэрлэгдэхгүй нөхцөл байдал үүсэхээр харагдаж байна. Хүүхдийнхээ асуудлыг ярьж байна. Прокурорын зүгээс хүүхдийн асуудлаар шүүгдэгч Б.Цтай холбогдож уулзалдаагүй. Оргон зайлж, олдохгүй байж байгаад анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “би хүүхэдтэй, дахиад жирэмсэн” гэх асуудлыг яриад байсан. 2023 оны 01 дүгээр сард төрсөн. Хориотой байхдаа төрсөн. Шүүгдэгч Б.Ц төрөөд “эхийг нь цагдан хорьсон болохоос биш хүүхдийг цагдан хорих шүүхийн шийдвэр гараагүй шүү, прокуророо” гэж хэлсэн. Ингээд шүүх суллаж байсан. 2023 оны 01 дүгээр сард төрсөн хүүхдийг 1 нас хүртэл нь эхийг нь гадуур байлгаж шалгасан. Энэ хугацаанд дахиад л гэмт хэрэг үйлдсээр л байсан. Сүүлд сонсоход гэх нэртэй хүүхдийг төрсөн эцэг нь асрамжиндаа авсан гэсэн. Мөн шүүгдэгч Б.Ц 9 настай охинтой. Тэр охин мөн эцгийнхээ асрамжинд байдаг. Шүүгдэгч Б.Ц хүүхэд гаргаад л хүүхдээ үл хайхарч, дүү дээрээ орхиод л гэмт хэрэг үйлдээд л яваад байдаг байсан. Төрсөн дүү нь хүүхдүүдийг нь харж хандаж байгаад сүүлд эцэгт нь өгсөн гэсэн. гэх төрсөн дүү нь хоёр удаа прокурорын байгууллага дээр ирж уулзсан. гэх хүүхэд нь эцгийнхээ асрамжинд байгаа шүү гэж хэлсэн. Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд зааснаар асран хамгаалах, харж хандах хүнгүй байгаа бол тухайн дүүргийн Засаг дарга хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэнэ. Шүүх энэ асуудал дээр анхаарч өгнө үү гэв. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Ц нь С.З, С.Т нартай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж нийт 1.109.740.460 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь:

хохирогч нарын, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн асьан тэмдэглэл /1хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-5, 6-11/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөгийн үнэлгээний тайлан /1хх 69-70, 9хх 161-162/, , Р.Батгэрэлийн “Хаан” банкны дансны хуулгууд /1хх 107, 3хх 248, 4хх 113-114, 9хх 115-117/, ******* “Төрийн” банкны дансны хуулгууд /1хх  110/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 96, 97, 100-103/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 99, 98, 4хх 35, 36-37, 5хх 11-12, 14-17/, Зээлийн гэрээ /4хх 28, 5хх 48-49/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 39, 40/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1116 дугаартай дүгнэлт /6хх 25-30/, дуудлага лавлагааны хуудас /6хх 140, 10хх 108, 12хх 174/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх 106, 107-112/, “Дамно хөрөнгө үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт” /12хх 187-188/, үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 197-203/, веб сайтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 220, 221-223/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /13хх 66-69/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /13хх 118-178/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Цд 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Мөн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.******* “Хуурамч гэрээ байгуулах, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Ц “...Надад холбогдох хэргүүдийг нэмж нэгтгүүлэн, шүүхээр нэг мөр шийдвэрлүүлэх, мөн хэрэгт холбоотой хүмүүсийг шалгуулах хүсэлттэй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн  өмгөөлөгч Ц.Дэлгэрням “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр байхад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, нэг цаг хугацаанд үйлдэгдсэн нэг гэмт хэргийг хамтатган шийдвэрлэх боломжгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Цэцэцдарь нь С.З, С.Т нартай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк Сүрнээ Ууганаа хаягт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “805-д 75 метр квадрат байрандаа мөнгө зээлж хүүд нь суулгана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэн Д.Мөнхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүний эхнэр О.Төгөлдөртэй орон сууц хөлслөх гэрээ хуурамч гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны ************ дугаартай данснаас 9.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, холбогдох гэрээнүүд, мөнгийг дансаар шилжүүлсэн баримтууд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, доорх баримтуудыг харьцуулан шинжлэсэн нь шүүгдэгч Б.******* хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.Мөнхбаяраас 9.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг С.З, С.Т нартай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл бүрджээ.

Мөн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүрлэх хугацаанд 32 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдээс цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 1.109.740.460 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, холбогдох гэрээнүүд, мөн дансны хуулгууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаагаас гадна дээрх үйлдлүүдийг ганцаараа үйлдсэн болох нь түүний өөрийн болох аав, төрсөн дүү нарын банкны дансны хуулгуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч ******* хувьд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгсэл ашиглаж, “Мөнгө зээлж хүүнд нь байранд үнэгүй суулгана” гэж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэн, бодит байдлыг нууж гэрээгээр халхавчилж, хэлбэрийн төдий, биелэгдэх нөхцөлгүй гэрээ байгуулж, бусдад их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь залилах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, хугацааны хувьд харьцангуй удаан хугацаанд үргэлжилсэн шинжтэй, дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгодог.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч эзэмшигч өмчлөгийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч захиран зарцуулах эрхийг олж авснаар төгсдөг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийн сүүлийн үйлдэл болох 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Хос-Эрдэнээс 40.000.000 төгрөгийг Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалалтай “Эрдэнийн Очирт Өргөө” ХХК-ийн дансаар шилжүүлсэн авсан нь бичгийн баримтаар тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цд 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ял тохирсон байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Б.Ц нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Одоо миний хүү миний төрсөн дүү дээр минь байдаг. Асран хамгаалагч тогтоогоогүй байгаа. Миний хүү 2 сартай байхдаа шарлалтаас болоод харвалт өгч байсан юм. Тэгэхээр асран хамгаалагч тогтоолгоогүй байж байтал эрүүл мэндэд нь эрсдэл үүсчих болов уу гээд санаа зовж байна....” гэсэн тайлбар гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, шүүгдэгчийн бага насны хүүхдүүд хэний асрамж, хяналтад, хаана оршин суугаа эсэх нь тодорхойгүй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй” гэж, түүнчлэн хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг Хүүхдийн эрхийн тунхаглалд заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг мөрдөгч, прокурор хангах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. ...” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална. ...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн 1 нас 1 сартай Энхболдын ийн /РД:************ / асран хамгаалагч тогтоох асуудлыг тухайн оршин суугаа газрын буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч ******* 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 95 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолд “...шүүгдэгч ******* 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн 1 нас 1 сартай Энхболдын ийн /РД:************/ асран хамгаалагч тогтоох асуудлыг тухайн оршин суугаа газрын буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолто гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИИЙ ШҮҮГЧ                                                    Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                           Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ