Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 137/ШШ2025/00425

 

          2025         08          27                                    ...

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

          хэрэгсэхгүй болгох тухай

      

Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 302,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, ... хороо, ... гудамж, ...-р давхар Т ББСБ ХХК /ХХД: ..., РД: ..., утас: 000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.С нь манай "Т" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай 100.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 8.1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г.С нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 1170 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 302,340 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Г.С-с мөнгөн хөрөнгө гаргуулж, “Т ББСБ” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын ...-р баг, ...... тоотод оршин суух, Б овогт Г-н С /РД: 00000000, утас: 0000000/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.С миний бие Т ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Г.С би Т ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 302,340 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК хариуцагч Г.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 302,340 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.С нь зээлийн гэрээний үүрэгт 302,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 302,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.С нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,720 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 4,860 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 4,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Г.С нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б