Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 137/ШШ2025/00430

 

 

          2025         08          28                                         ....

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

          хэрэгсэхгүй болгох тухай

      

Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Х, Н.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,319,530.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймаг, З сум С баг, .... /ХХД: ... РД: ..., утас: .../ “Х банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М-н Х, Н-н Э нар нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Х Банктай .... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч М-н Х Х Банк дахь ..... дугаартай дансанд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөрөөс хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 158 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон .... дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 16,669,482.88 төгрөг, зээлийн хүү 1,615,888.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,158.64 төгрөг, нийт 18,319,530.05 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу М-н Х, Н-н Э нар нь банк дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зээлийн нийт төлбөрийн хэмжээгээр зогсоох захирамж гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 18,319,530.05 төгрөгөөс тооцож 249,547.65 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болно гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сум ....-р баг, ... тоотод оршин суух хаягтай Х овогт М-н Х /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М.Х миний бие “Х банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Х банк” ХК-аас зээл авсан одоо нэхэмжилж байгаа үнийн дүн болох 18,319,530.5 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  Д аймгийн З сум ...-р баг, ... тоотод оршин суух хаягтай Г овогт Н-н Э /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Э миний бие “Х банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Х банк” ХК-аас зээл авсан одоо нэхэмжилж байгаа үнийн дүн болох 18,319,530.5 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХК хариуцагч М.Х, Н.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,319,530.5 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Х,  Н.Э нар нь зээлийн гэрээний үүрэгт 18,319,530.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Х, Н.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,319,530.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Х, Н.Э нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,548 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 124,774 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 124,774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч М.Х, Н.Э нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б