Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 137/ШШ2025/00411

 

 

 2025             08         20                                          ....

 

                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                           хэрэгсэхгүй болгох тухай

Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,926,817.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг ....-р хороо,... тоот байранд байрлах Х ХХК / ХХД: ..., РД: ..., утас: ..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д-н Э нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ... тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 2,392,400.00 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Д-н Э нь санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 09 дүгээр сараас эхлэн 595 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Д-н Э-н байгуулсан санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 3,926,817.10 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын ...-р баг, ... тоотод оршин суух, Д овогт Д-н Э /РД: ..., утас:.../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Э миний бие Х ХХК -ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа Х зээл ХХК -аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 3,926,817.10 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХКК хариуцагч Д.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,926,817.10 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь зээлийн гэрээний үүрэгт 3,926,817.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,926,817.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,779 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 38,889.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 38,889.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Д.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б