| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/07292/И |
| Дугаар | 191/ШШ2025/05828 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Патент оновчтой саналын гэрчилгээ олгох журам зөрчсөн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/05828
| 2025 7 02 | 191/ШШ2025/05828 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын гэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Я******* овогт Ж******* Н******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын гэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт Д******* Р******* холбогдох,
******* регистрийн дугаартай С ХХК-ийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн тамгыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй гэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлдээ:
С ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 51 хувийн цтэйгээр зохион байгуулагдсан. Тус хурлаар С ХХК-ийн Гүйцэтгэх захал Д.Р нь хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах үүргээ биелүүлээгүйн улмаас гүйцэтгэх захал Д.Рын бүрэн эрх дуусгавар болгох, мөн шинэ гүйцэтгэх захалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Хурлаас гүйцэтгэх захал томилох тогтоол гарсан. Уг шийдвэрийн 1 дэх хэсэгт Компанийн тухай хуулийн 59.4, 59.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулаагүйн улмаас гүйцэтгэх захал Д.Рын бүрэн эрх дуусгавар болсон тул Монгол улсын гэн Ж овогтой Н С ХХК-ийн Гүйцэтгэх захлаар томилсугай, мөн шийдвэрийн 2 дах хэсэгт Компанийн үндсэн баримт бичиг, тамга болон холбогдох бусад баримт, бичиг, ажлыг тус компанийн гүйцэтгэх захлаар ажиллаж байсан Д.Раас шилжүүлэн авч, Компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг гүйцэтгэх захал Ж овогтой Н үүрэг болгосугай гэж тус тус шийдвэрлэсэн байдаг. Хариуцагчийн хувьд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч маргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны гэний хэргийн шүүх хуралдааны дугаар 001/ХТ2023/00092 тогтоолоор Д.Рын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурал хууль ёсны болохыг тогтоосон байдаг. Тогтоолын 14 дэх хэсэгт ... С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх ба тус хурал хууль ёсны байх тул энэ үндэслэлээр хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж тогтоосон. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 15 дах хэсэгт хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь хууль ёсны байх тул С ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл эрх Д.Р******* олгогдоогүй байна гэж үзсэн байдаг. Энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурал хууль ёсны байна, мөн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэр хууль ёсны байхыг тогтоосон байдаг. Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байтал Д.Р нь өнөөдрийг хүртэл компанийн тамга тэмдэг гэрчилгээ, бусад үйл ажиллагааг хүлээлгэж өгөөгүй байгаа. Мөн энэ талаар компанийн тамга тэмдгийг хүлээлгэж өгөх, хувьдаа компанийн тамга тэмдгийг ашиглахгүй байх талаар Д.Р******* удаа дараа мэдэгдсэн. Иймд шинээр томилогдсон гүйцэтгэх захлыг улсын бүртгэлд бүртгүүлэх, цаашид компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэхэд саад учруулж байгаа тул шүүхэд хандах болсон. С ХХК-ийн /РД:*******/-ийн 9011205020 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн тамгыг Д.Рын хууль бус эзэмшлээс гаргуулж, С " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр томилогдсон гүйцэтгэх захал Ж.Н хүлээлгэн өгөхийг Д.Р******* даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд үүлсэн хариу тайлбартаа:
Д.Р надаас Ж.Н С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэгийг Ж.Н хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлага бүхий гэний хэрэгтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хүлээлгэн өгөх боломжгүй байгаа. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх хүсэлтэй байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс С гоул ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын шийдвэр, Сгоул ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын цийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний тэмдэглэл, Сгоул ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00092 дугаар тогтоол, Сгоул ХХК-ийн 2021 оны жилийн хойшлогдсон Хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг зарлах тухай 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн албан бичиг, шуудангийн магадлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 04857 дугаар шийдвэрийг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Д.Р******* холбогдуулан ******* регистрийн дугаартай С ХХК-ийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн тамгыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1.Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг тус тус үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. С гоул ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын шийдвэрээр Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 59.6, 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсгийн 62.2.3, Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.7-д заасныг тус тус үндэслэн Компанийн тухай хуулийн 59.4, 59.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй улмаас гүйцэтгэх захал Д.Рын бүрэн эрх дуугавар болсон байх тул Монгол улсын гэн Ж овогтой Н Сгоул ХХК-ийн гүйцэтгэх захлаар томилж, компанийн үндсэн баримт бичиг, тамга болон холбогдох бусад баримт бичиг, ажлыг тус компанийн гүйцэтгэх зэхлаар ажиллаж байсан Д.Раас шилжүүлэн авч, Компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг гүйцэтгэх захал Ж овогтой Н үүрэг болгосон байна. /х.х-ийн 6-9 дэх талд/
3. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00092 дугаар тогтоолоор Д.Р, С гоул ХХК нарын нэхэмжлэлтэй, Эс Эй Эл ХХК, Израль улсын гэн Я б нарт холбогдох С гоул ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020.02.14-ний өдрийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, Сгоул ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захал томилох тухай, компанийн охин компани Н Монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй гэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 04857 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00258 дугаартай магадлалыг хянаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Р, Сгоул ХХК-ийн Эс Эй Эл ХХК, Я б нарт холбогдуулан гаргасан С гоул ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020.02.14-ний өдрийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, Сгоул ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захал томилох тухай, компанийн охин компани Н Монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 32-33 дахь талд/
3.а. Дээрх тогтоолын Хянавал хэсгийн 14-т ... Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Рын хариуцагч Эс Эй Эл ХХК-д холбогдуулан гаргасан Сгоул ХХК-ийн 2020.02.14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх ба тус хурал хууль ёсны байх тул энэ үндэслэлээр хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, С гоул ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигчээс нөгөө хувьцаа эзэмшигчид холбогдуулан 2020.02.14-ний хувьцаа эзэшигчдийн хурлыг хууль бус болохыг тогтоолгох, хурлаас гарсан шийдвэрийг хчүингүй болгуулах тухай шаардлага гаргах Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан аль нэг үндэслэл тогтоогдсонгүй ... гэжээ.
3.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дээрх үйл баримт нь нэгэнт тогтоогдсон үйл баримтад хамаарна.
4. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Гүйцэтгэх уддлага нь компанийн дүрэм болон төлөөлөн уддах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг уддан зохион байгуулна гэж, 83.8-д Гүйцэтгэх уддлага нь төлөөлөн уддах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.
С гоул ХХК-ийн гүйцэтгэх захлаар Ж.Н томилсон Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь уг шаардлагыг гаргах эрхтэй байна.
Тодруулбал, гэний эрх зүйн харилцаанд гэн өөрийн нэрийн өмнөөс, хуулийн этгээд уддах байгууллагаа дамжуулан оролцох эрхтэй бөгөөд С гоул ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тус компанийн өмнөх уддлагад хадгалагдаж байгаагийн улмаас хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх уддлагаар томилогдсон Ж.Н уг нэхэмжлэлийг гаргасаныг буруутгах үндэслэлгүй.
5. Хариуцагч нь С гоул ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга өгөх үндэслэлгүй гэж тайлбар гаргасан боловч тус тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус уддлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай С ХХК-ийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн тамгыг хариуцагч Д.Рын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Ж.Н хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.Р******* даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Раас 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Н олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ