| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/09492/И |
| Дугаар | 191/ШШ2025/00172 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/00172
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Б*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргын шүүхийн шүүгч Б.У би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, *** тоотод оршин суух, Б******* П******* /регистрийн дугаар ИЧ*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ***** тоотод оршин суух, Ж******* Х******* /регистрийн дугаар НЕ*******/-д холбогдох
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.П******* 2019 онд Ж.Х*******тай танилцаж, хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү Х.М төрсөн. Бид одоо хамт амьдарч байгаа хэдий ч Ж.Х******* нь байнгын хэрүүл маргаан хийж цаашид хамт амьдрах боломжгүй болж байна. Хэрүүл хийх бүрдээ хүүхдээ минийх биш, энэ хөрөнгө, тэр юм миний том хүүгийнх гэх мэтээр хэлж, ярьж байдаг. Бүр хүүд минь өөрт нь чи миний хүүхэд биш гэж бүлтэлзүүлж байна. Учир мэдэхгүй, эцэг эхийн хайр халамжинд байх насан дээрээ байгаа хүүгээ ийм байдалд, ийм гэр бүлийн орчинд өсгөмөөргүй байна. Иймд хүүгээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ж.Х*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлт өгсөн юм. Нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.П******* нь хариуцагч Ж.Х*******д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.П*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Х*******д холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,754 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч талууд хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.У