| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0122/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 130
2018 05 03 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч *******, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Х Ч холбогдох эрүүгийн 1821000000116 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, дүү, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт Х Ч.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 сарын 05-ны орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн *******агаан-Овоо сумын 6 дугаар багт орших өөрийн гэртээ согтуугаар хохирогч *******тай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн *******агаан-Овоо сумын 2 дугаар багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөрш айл болох Балцэцэгийн гэрт нутгийн дүү Тулгатай “Нийслэл” гэх шошготой 2.5 литрийн шар айраг хувааж уугаад сууж байхад 17 цагийн орчимд гаднаас найз Ч нэлээд халамцуу орж ирээд надад хандан хоёулаа манай гэр рүү оръё манай гэрт нэг шил архи байгаа хоёулаа хувааж ууя гэхэд би зөвшөөрч найз Ч гэрт ороход ширээн дээр “Их Монгол” гэх шошготой 0.75 литрийн архи гаргаж ирээд бид хоёр хамт ууцгаасан бөгөөд тухайн үед цэргийн албан хааж байсан тухайгаа ярьж байсан юм. Тэгээд ууж байсан архи талдаа орж байхад Ч би чиний хал цэрэг байсан биз дээ? мөн чамайг би хал ах нарт цохиулж байгаагүй шүү, одоо харин нэг шаанаа гэж хэлээд миний нүүр рүү цохиход би арагшаа болохдоо пийшин дээр унасан юм тэгэхэд миний хамарнаас нэлээд их хэмжээний цус гарсан тэгээд би шууд Ч гэрээс гарч өөрийн гэртээ очоод хамарнаас гарсан цусаа угааж амраад маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сумын цагдаад мэдэгдэж гомдол гаргасан юм. ...Миний хувьд найз Ч сайн дураараа эвлэрсэн тул гаргах ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 276 тоот дүгнэлтэд: "1. *******ын биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. *******аашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 22/
-Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 04 сарын 05-ны орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн *******агаан-Овоо сумын 6 дугаар багт орших өөрийн гэртээ хохирогч *******тай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2018 оны 04 сарын 05-ны өглөө *******агаан-Овоо сумын 6 дугаар багт байдаг өөрийн гэртээ байж байгаад 11 цагийн орчимд гэрээсээ гарч найз Соронзонболдын гэрт очсон юм. Тэгээд бид 2 архи уухаар болж хамтдаа дэлгүүр ороод “Их Монгол” гэх шошготой 0.75 литрийн архинаас 2 шилийг аваад 1 шил архийг нь дэлгүүрийн орчмоор явж байсан нутгийн ах нартай хувааж уугаад үлдсэн 1 шил архиа найз Соронзонболдын гэрт нь очиж уусан юм. Тэгээд ууж байсан архи дуусахаар нь гэр рүүгээ явахаар болж гарахад найз Соронзонболд намайг гэрт хүргэж өгнө гээд гэрээсээ хамт гарсан бөгөөд би гэр рүүгээ явж байхдаа дэлгүүрээс дахин нэг шил архи аваад Соронзонболдын хамтаар гэртээ ороод ууж байхдаа хөрш айл болох Даваагийн гэрт ороход найз Анхбаяр гэрт нь пиво уугаад байж байхад нь гэр рүүгээ дагуулж орсон юм. Тэгээд найз Соронзонболд болон Анхбаяр нарын хамтаар дэлгүүрээс авсан архиа хуваагаад ууж байхад Соронзонболд гэр рүүгээ явлаа гээд байхаар нь найз Анхбаярын хамтаар гэрт нь хүргэж өгөөд буцаж гэртээ ирээд үлдсэн архиа найз Анхбаярын хамтаар ууж нэлээд юм ярьж суусан, тэгэхдээ цэргийн талаар юм ярьж байхдаа би Анхбаярт хандан би чиний цэргийн хал ах байсан биз дээ?, мөн нэг ч удаа шанаа өгүүлж үзээгүй одоо шанаа өгнө гэж хэлээд нэг удаа цохисон тэгээд пийшин налаад унахад нь дээрээс нь 1-2 удаа цохиход хамарнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч би чиний хал цэрэг байсан биз дээ?, мөн чамайг би хал ах нарт цохиулж байгаагүй шүү, одоо харин нэг шаанаа өгнө гэж хэлээд миний нүүр рүү цохихоод би арагшаа болохдоо пийшин дээр унахад миний хамарнаас нэлээд их хэмжээний цус гарсан. ...Миний хувьд найз Ч сайн дураараа эвлэрсэн тул гаргах ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 276 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******ын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* хохирогчийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******* холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгобол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******агаангууд овогт Х Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х Ч 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Х регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР