2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/00208

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Б*******, Сүхбаатар, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргын шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч******* дүүргийн *** ХК-ийн байранд байрлах суух Л******* ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б******* дүүрэг, **** тоотод оршин суух, ******* Д******* овогт Г******* М******* /регистрийн дугаар:ЕН/-д холбогдох

 

13,255,161 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л ББСБ" ХК зээлдэгч Г.М*******ын 2023 оны 06 сарын 08-ны өдөр L аппликейшнээр дамжуулан гаргасан хүсэлтийн дагуу 10,572,777 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр зээлсэн ба уг зээлийн дагуу зээлийн графикийг байгуулж 108 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр хээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэйгээр тээлийн графикийг байгуулж уг зээлийг зээлдэгчийн Хаан банкны тоот дансруу шилжүүлсэн. Харилцагч Г. М үндсэн зээл 10,572,777 төгрөг, зээлийн хүү 2,677,384 төгрөгийг өнөөдрийг хүртэл толоогүй байгаа нь зээлийн гэрээний 5.2.1 заалтыг болон зээлийн графикийг удаа дараагаар ноцтой зөрчиж байна. Гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагч Г.М*******аас үндсэн зээл 10,572.777, зээлийн хүү 2,677,384, нотариатын зардал 5,000 нийт 13.255.161 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан нөхцөл, хугацааг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа тул эвлэрэх саналтай байна гэв.

 

 

Хариуцагч Г.М******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г овогтой М******* нь Л******* ББСБ-ын нэхэмжилсэн 13,255,161 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие нялх хүүхэдтэй учир хуралд очих боломжгүшй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Г овогтой М******* миний бие Л******* ББСБ-ын нэхэмжилсэн 13,255,161 төгрөгийг 2024 оны 12 сарын 10-ны өдрөөс эхлэн 700,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 02 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 03 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 04 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 05 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 06 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 07 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 11 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 04 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 05 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 06 сарын 10-ны өдөр 655,161 төгрөгөөр тус тус төлөлт хийнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л******* ББСБ ХК нь хариуцагч Г.М*******д холбогдуулан 13,255,161 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүй ба түүний бичгээр гаргасан хариу тайлбар, 13,255,161 төгрөгийг 2024 оны 12 сарын 10-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 700,000 төгрөгөөр, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 655,161 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байна.

3. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигч талуудын гаргасан тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, эвлэрлийн гэрээний шинжийг агуулж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М*******д холбогдох 13,255,161 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 13,255,161 төгрөгийг 2024 оны 12 сарын 10-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 700,000 төгрөгөөр, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 655,161 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М*******аас улсын тэмдэгтийн хураамж 224,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.У