2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/00495

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Б*******, С*******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ***** гудамж, Х******* төв байранд байрлах, Х******* ******* ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, *** тоотод оршин суух, Б******* Б******* /регистрийн дугаар ТК*******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, *** тоотод оршин суух, Э З /регистрийн дугаар ЧЙ/ нарт холбогдох

 

55,914,390 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Б.Б*******, Э.З нар нь Х*******Банктай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 82,700,000 төгрөгийг жилийн 19,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. 2015 оны 11 -р сарын 09-ний өдөр жилийн тогтмол 8 хувийн хүүтэй, 161 сарын хугацаатай болгон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн гэрээний дагуу олгосон зээлийн үлдэгдэл 81,000,000 төгрөг болно. Зээлийн гэрээний хугацаанд төлсөн төлбөр: үндсэн зээлд 22,379,370.55 төгрөг, зээлийн хүүд 53,568,835,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,151.16 төгрөгийг тус тус төлсөн байна. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон дараах эд хөрөнгө, эрхийг барьцаапсан. Үүнд: Орон сууц: Б******* дүүрэг, **** тоот хаягт байршилтай, Ү- дугаартай, гэрчилгээний дугаар бүхий 73 мкв талбайтай, 2 өрөө орон сууц.

Хариуцагч нар нь Банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээнд за*******ан төлбөрийн үүргээ 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна Хугацаа хэтэрсэн хоног: 578 Үндсэн зээлийн үлдэгдэл: 60,320,629 төгрөг, хүү: 8,087,104 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 131,392 төгрөг Төлбөрийн нийт үлдэгдэл: 68,539,125 төгрөг. Х*******Банк ХК-ийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 24 өдөр 66,554,221 гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******ан. 2024 оны 4 дүгээр сарын 11 өдөр дугаартай шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага******* 12,624,735 төгрөгийг Х*******Банк-д төлөх, 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн гэрээний үүргийг үргэлжлүүлэн биелүүлэхээр эвлэрснийг баталсан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дахь заалтуудын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 60,320,629 төгрөг, 2024 оны 11-р сарын 18-ны өдрийн байдлаарх зээлийн хүү 8,087,104 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131,392 төгрөг нийт 68,539,125 төгрөг. Үүнээс 2024 оны 04-р сарын 11 -ны өдрийн 101 / дугаар шүүгчийн захирамжаар төлөх 12,624,735 төгрөгийг х*******ч тооцон 55,914,390 төгрөгийг хариуцагч нара******* гаргуулах. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг доорх барьцааны хөрөнгөөр хангуулах. Б.Б*******гийн өмчлөлийн Б******* дүүрэг, ****тоот хаягт байршилтай, Ү- дугаартай, гэрчилгээний дугаар бүхий 73 мкв талбайтай, 2 өрөө орон сууц гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х******* ******* ХК-и******* хариуцагч Б.Б*******, Э.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гарг*******ан. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлага******* бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ******* ХК  нь хариуцагч Б.Б*******, Э.З нарт холбогдуулан 55,914,390 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарг*******ан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д за*******наар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд за*******ныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б*******, Э.З нарт холбогдох 55,914,390 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт за*******наар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,800 төгрөгийн 253,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 253,900 төгрөгийг Б******* дүүргийн татварын хэлтсийн дансна*******, хариуцагч Б.Б*******, Э.З нара******* улсын тэмдэгтийн хураамж 253,900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА