| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00812/И |
| Дугаар | 103/ШШ2025/00711 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2025/00711
| 2025 оны 09 сарын 0 өдөр | Дугаар *******03/ШШ2025/007************** | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Нацагдоржийн гудамжинд байрлах, ******* банкны Багануур салбарын иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* банкны Багануур салбар нь Г.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:Зээлдэгч ******* овогтой Эрдэнэбаатар (СЧ780057*******) нь ******* банкнаас 2023 оны 02 дугаар сарын *******6-ны өдөр *******290085580 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын *******.5 хувийн хүүтэй авсан.
Зээлдэгч нь 2025 оны дүгээр сарын *******0-ны өдрөөс хойш зээл болон хүүний төлбөрийг төлөлгүй банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний .8, .*******0, 6.2 дахь заалтуудыг зөрчиж байгаа бөгөөд *******290085580 тоот барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар банкны ажилтнууд уулзах гэсэн боловч оршин суугаа газар тодорхойгүй байна. Иймд зээлдэгч Г.*******ыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Г.******* нь зээл авах үедээ Багануур дүүрэг -р хороо, Хэрлэн *******2 дугаар гудамжны 0******* тоотод ээж, аавтайгаа хамт амьдардаг байсан. Тэгээд архины хамааралтай болоод гадуур байнга архидаад хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа учраас шүүхэд хандсан. Ээжтэй нь очиж уулзахаар гэртээ ирэхгүй олон сар болж байна, холбоо барих утас байхгүй гэж хэлдэг гэв.
Хүсэлт гаргагчаас итгэмжлэлүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах маягт, зээлийн өргөдөл, дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаат зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
/хх-ийн *******-*******9-р тал/
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.9, *******55 дугаар зүйлийн *******55.*******-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
3.Г.******* нь ******* банкны Багануур салбараас 2023 оны 02 дугаар сарын *******6-ны өдөр *******290085580 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,500,000 төгрөгийн зээлийг авч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн мэдээллийн хуудас зэргээр тогтоогдож байна.
.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* нь зээл авах үедээ Багануур дүүргийн дүгээр хороо, *******2 дугаар гудамжны ******* тоотод оршин сууж байсан боловч одоо уг хаягт амьдрахгүй байгаа болох нь Багануур дүүргийн -р хорооны засаг даргын 2025.08.22-ны өдрийн албан тоотоор нотлогдож байна.
5.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Г.*******ын оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* банкны Багануур салбар нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
6.Монгол овогт *******гийн ******* /СЧ780057*******/ дүгээр хороо, *******2 дугаар гудамжны ******* тоотод оршин сууж байсан гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3-д зааснаар Монгол овогт *******гийн ******* /СЧ780057*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Г.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчид анхааруулсугай.
.Монгол овогт *******гийн ******* /СЧ780057*******/ дүгээр хороо, *******2 дугаар гудамжны ******* тоотод оршин сууж байсан гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА