| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2025/0523/З |
| Дугаар | 128/ШШ2025/0893 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0893
2025 12 03 128/ШШ2025/0893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Т*******” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О*******, Б.Б*******,
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НА- тоот “Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М*******, Ш.Э*******, хариуцагч Б.О*******, Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н*******.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бөртэ-Үжин.
Танхимын дугаар: 2
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******эс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Манай "Т*******" ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2012 онд үүсгэн байгуулагдаад КОВИД-ын цар тахлын үеэс бусад үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
1.2. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу 2024 оны 1 сарын 09-ний өдрөөс 2024 оны 9 сарын 26-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НА- тоот "Нөхөн ногдуулалтын акт" тавьсныг үл зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасныг уг Маргаан таслах зөвлөл нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаад 28 тоот тогтоолоор" Нөхөн ногдуулалтын акт"-ыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байна.
1.3. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нь нөхөн ногдуулалтын актаа Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд тус компанитай холбоотой давхардсан дүнгээр 17,711,111,243.75 төгрөгийн 20 ширхэг экспортын гаалийн мэдээ, худалдан авалтын 125,381,002.0 төгрөгийн 34 ширхэг, борлуулалтын 10,000,000.00 төгрөгийн 2 ширхэг төлбөрийн баримтын мэдээллийг тулган шалгав. Татварын хяналт шалгалтаар Татварын Ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль тогтоомжийн холбогдох заалтыг дараахь байдлаар зөрчсөн нь тогтоогдлоо.
1.4. 2020 онд 1,446,110,446.00 төгрөгийн, 2021 онд 5,463,999,530.00 төгрөгийн, 2022 онд 10,791,601,267.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгалгүй, татвар ногдох орлогод тооцоогүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно”, 7.4.“Албан татвар төлөгчийн дараахь орлогод татвар ногдоно”, 7.4.1.“үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1.“бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасан”,
1.5. 2020 онд 986,122,981.41 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.“дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 16.1.1. “энэ хуулийн 13. 1,13.2-т заасан нөхцөл хязгаарыг хангаагүй зардал, 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын Ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 13.1.4.а “энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал...” гэж заасан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн ... зүйлийг удирдлага болгон Татварын Ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3 дүгээр заалтыг үндэслэн "нөхөн ногдуулалтын акт"-ыг тавьсан.
1.6. Нөхөн ногдуулалтын актыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдох орлогод ногдуулах"- аар, 18 2-т “энэ хуулийн 8.1.1...-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдох орлогыг тодорхойлох"-оор хуульчилсан. Гэтэл татварын улсын байцаагч нар хуульд заасан зардлыг огт хасалгүйгээр татвар ногдох орлогыг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Манай компани малчдын гар дээрээс болон ХАА-н биржээр 2020-2022 онд нийт 17,039,078.00 төгрөгийн ноос, ноолуур болох малын түүхий эд худалдан авсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Гэтэл уг зардлыг огт хасаагүйн дээр ямар ч зардал гаргалгүйгээр 17,711,711,243.0 төгрөгийн орлого олсон мэтээр акт тавьсан нь бодит байдалтай нийцээгүй, хууль зөрчсөн акт гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй.
1.7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.2-д “Харьяалах татварын албаар баталгаажуулсан ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлыг тухайн алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан дөрвөн жил бүр албан татвар ногдуулах орлогын нийт дүнгийн 50 хувиар хязгаарлан хасаж тооцно” гэж, 19.4. “Нэгээс илүү татварын жилд алдагдал гарсан тохиолдолд алдагдал гарсан жилийн дарааллаар албан татвар ногдох орлогоос хасаж тооцно” гэж заасныг зөрчиж, алдагдал гарсныг тайлагнасан, татварын албаар баталгаажсан алдагдлыг хасаж тооцоогүй.
1.8. Татварын хяналт шалгалтаар илэрсэн буюу 2020-2022 онд экспортод ноос, ноолуур гаргаж 17,711,711,243 төгрөгийн орлого олсон гэх зөрчилд шууд хамаарах буюу үүнийг олохтой холбогдож гаргасан зардлын тооцоо, холбогдох нотлох баримтыг хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчид гаргаж өгсөн байдаг. Тухайлбал манай компани нь ноос, ноолуурын бөөний худалдаа эрхэлдгийн хувьд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд заасны дагуу" Х*******” ТӨХХК-аас зохион байгуулсан биржийн арилжаанд оролцож, 2021 онд 2,932,800,000.0 төгрөгийн ноос ноолуур, 2022 онд 5,221,840,0000 төгрөгийн ямааны ноолуур, 54,264,000.0 төгрөгийн хонины ноос, 204,130,800.0 төгрөгийн тэмээний ноос нийт 8,413,034,800.0 төгрөгийн малын түүхий эд худалдан авсан болох нь "Х******* ТӨХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 354 дугаартай тодорхойлолт, арилжааны хэлцэл, хэлцлийн дагуу төлбөрийг шилжүүлсэн баримтууд зэргээр нотлогдсон.
1.9. Түүнчлэн малчдаас /гар дээрээс/ 2020 онд 1,578,000,000.0 төгрөгөөр, 2021 онд 2,932,800,000, 2022 онд 5,480,410,008 төгрөгийн нийт 8,229,457,350.0 төгрөгөөр ямааны ноолуур, хонины ноос, тэмээний ноос, ямааны зумласан ноос зэргийг худалдан авсныг нотлох баримтуудыг хяналт шалгалт хийсэн байцаагч нарт өгсөн. Гэвч татварын улсын байцаагч нар манай компанийн гаргаж өгсөн холбогдох зардлын баримтуудыг огт үнэлж, дүгнэж үзээгүй, энэ асуудлаар гаргасан манай гомдлыг нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл хянахдаа уг маргаантай харилцаанд хэрэглэх ёсгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсгийг баримталж, улмаар Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 "татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" гэснийг биелүүлээгүй гэж үзсэн буюу ноос ноолуурыг худалдан авсан манай компанийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Манай компанийн гаргаж өгсөн баримтуудаар 17,039,078.0 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах бодитой гаргасан зардал юм.
1.10. Гагцхүү малчдаас ноос, ноолуурыг худалдан авахдаа гаргасан зардлын хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан анхан шатны баримт, бүртгэлээр хангалттай нотлогдохгүй байна гэж үзвэл "хангалттай нотлогдсон" хэсэгт үнэлэлт өгч, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13 1.1, 13.1.2, 13.1.3-т заасан нөхцөлийг зэрэг хангасан "зардлыг" хасах бүрэн боломжтой байна. Иймээс 17,711,711,243.0 төгрөгийн орлогыг олсон гэх үндэслэлээр №НA- дугаар актаар нөхөн татвар, торгууль, алданги 3,915,262,108.95 төгрөгийн төлбөр тогтоогдохдоо баримтаар нотлогдсон зардлыг хасаж, татвар ногдуулах орлогыг бодитойгоор тодорхойлоогүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг зөрчсөн тул Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 15 дугаар зүйл, 24 дүгээр зүйлд заасан Нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсохтой холбоотой үүргийг биелүүлээгүй. Татварын Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т заасан тодорхой байх, 5.1.3-т заасан шударга байх зарчмыг хангаагүй тул хууль бус акт гэж үзэж байна.
1.11. Манай компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд татвар ногдох орлогогүй 986,122,981.41 төгрөгийн зардалтай, мөн төгрөгийн алдагдалтай, 2021 онд 10,000,000 төгрөгийн татварын ногдох орлоготой 27,346,252.0 төгрөгийн зардалтай, 17,346,252.0 төгрөгийн алдагдалтай тайланг тус тус үйлдэж харьяа Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст тушаасан байдаг. Татварын Ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх" журмыг хуульчилсан байх бөгөөд үүнд тайлангийн хавсралт баримт, мэдээлэл бүрэн эсэх, тайлан нь нягтлан бодох бүртгэл, холбогдох бусад баримтыг үндэслэсэн эсэх, татварын тайлан хоорондын үзүүлэлтийн орлого, зарлагын дүн болон тайланд хавсаргасан баримт, мэдээлэл дүн тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, алдаа байгаа эсэх, тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх зэрэгт тогтоосон хугацаанд боловсруулалт хийж, мэдээллийн зөрүүг залруулах, шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардах эрхтэй бөгөөд шаардлагыг биелүүлээгүй бол тайлангийн хугацаанд хамаарх татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийж, тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болохоор заасан. Харин 2020,2021,2022 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь дээрх тайланд ямар нэг "залруулга "хийх шаардлагагүй гэж үзсэн.
1.12. Улсын Их Хурлаас батлан гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн "татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай" хуулиар 2020 оны 02 дугаар сарын 1-ээс 2020 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх"-өөр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулиар 2020 оны 09 дүгээр 01-ээс 2021 оны 07 дүгээр 01-ний өдрийн хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх"-өөр тус тус заасан.
1.13. Дээр дурдсанаар Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь манай компанийн 2020, 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг аливаа зөрчилгүй гэж хүлээн авсан, мөн манай нягтлан бодогчийн мэдлэг, туршлагагүйн улмаас зөрүүтэй тайлан гаргаснаас шалтгаалж, НА- дугаартай "нөхөн ногдуулалтын акт"-аар 985,876,325.66 төгрөгийн торгууль, 464,694,969 төгрөгийн алданги төлүүлэх нөхцөлд хүрсэн байхад татварын улсын байцаагч нараас уг хуулийг хэрэгжүүлэхгүй татвар төлөгч манай компанийн эрх зүйн байдлыг улам дордуулсан үйлдэл гаргасан.
1.14. Татварын Ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д "татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцохоор. 73.2-т алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно: 73.2.1 татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор," гэж 82 дугаар зүйлийн 82.1-д "татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулалгүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлэх, дараахь хэмжээгээр торгоно" гэж тус тус заажээ.
1.15. Хуулийн эдгээр зүйл заалтын агуулгаас үзэхэд татвар төлөгчийн тайлагнасан бөгөөд хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт алданги ногдуулахаар, харин албан татвар ногдох орлогод татвар ногдуулаагүй бол зохих татварыг нөхөн төлүүлэх, төлбөл зохих татварын дүнг бууруулсан хувиас хамааруулж торгох хариуцлага хүлээлгэхээр ялгамжтай зохицуулсан байна. Иймээс НА- дугаар актаар 464,694,969,14 төгрөгийн алданги ногдуулсан нь хуульд нийцээгүй. Татварын улсын байцаагчид манай компанид хяналт шалгалтын удирдамжийг танилцуулаагүй, холбогдох мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, гаргах шийдвэрийн талаар урьдчилан танилцуулж тайлбар өгөх, хүсэлт гаргах боломжоор хангаагүй.
1.16. Маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг баримталсан байх ба энэ нь 13.1.3.“зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”; 13.1.4.“доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 18 2.“Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8 1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэснийг үндэслэжээ.
1.17. Гэтэл манай компанийн хасагдах зардлыг тодорхойлохтой холбоотой Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан байхад хангаагүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй акт байна. Түүнээс гадна тухайн татварын байцаагчийн акт нь борлуулалтын орлогыг бодитой тогтоогоогүй, хасагдах зардлыг бүрэн, үнэн зөв тодорхойлж хасаагүй, орлогыг давхардсан дүнгээр тооцсон, гаалийн болон ХАА-н биржийн дүн зөрүүтэй байхад хамгийн ихээр тооцсон зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй болно.
1.18. ААНОАТ хуулийн 13.1.1. тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх гэсэн заалтыг зөрчсөн, Татварын Ерөнхий хуулийн 12.1.2. татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх талаарх эрхийг эдлүүлээгүй зэрэг илт хууль зөрчиж гарсан байна. Иймд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НА- тоот "Нөхөн ногдуулалтын акт"-ыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Т*******” ХХК нь ямар нэгэн борлуулалтаар орлого олоогүй учраас албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан гаргаагүй юм. Хэрэв манай компани малчдаас түүхий эд худалдан авч орлого олсон бол Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дүгээр тогтоолоор батлагдсан "Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох журам"-д заасан нөхцөлийн дагуу худалдан авалт явуулж, худалдан авалт бүрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан мал бүхий этгээдийн "Мал тооллогын А дансны бүртгэл", "Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан"-аар баталгаажуулан, тус яамны цахим бүртгэлийн системд бүртгүүлэн, эрх бүхий байгууллага хянан шалгаад урамшуулал олгодог. Гэтэл Манай компанийг орлого олсон гэж үзээд татварын улсын байцаагчид "Мал тооллогын А дансны бүртгэл", "Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан"-ыг шалгаж үзэлгүй бодит бус дүгнэлт хийсэн
2.2. "Т*******" ХХК-ийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй борлуулалтын орлогоос холбогдон гарсан зардлыг хасахгүйгээр нийт борлуулалтын орлогын дүнгээс нөхөн татвар, торгууль, алданги тооцсон нь / ААНОАТ-ын хуулийн 18.1.18.2/8.1.1, 8.1.3, 8.1 4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэснийг зөрчсөн. Дээрх орлогыг олохтой холбоотой түүхий эд худалдан авсан мөнгө шилжүүлсэн харилцах дансны хуулга болон бүтээгдэхүүн боловсруулах экспортод гаргах хүртэлх зардлыг хасаж тооцоогүй гэж 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан байна.
2.3. Үүссэн нөхцөл байдлын хувьд: “Т*******” ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал аж ахуй эрхлэх, арьс шир, зөөлөн эдлэлийн үйлдвэрлэл, ноос ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, ноос ноолууран эдлэлийн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар: 2020 онд 00 төгрөгийн нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлоготой, 986,122,981.41 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 986,122,981.41 төгрөгийн алдагдалтай, 2021 онд 10,000,000.00 төгрөгийн нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлоготой, 27,346,252.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 17,346,252.00 төгрөгийн алдагдалтай, 2022 онд 00 төгрөгийн нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлоготой, 25,311,896.61 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 25,311,896.61 төгрөгийн алдагдалтай тайланг татварын албанд ирүүлсэн болов ч, Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн нэгдсэн санд тус компанитай холбоотой давхардсан дүнгээр 17,711,711,243.75 төгрөгийн 20 ширхэг экспортын гаалийн мэдээ, худалдан авалтын 125,381,002.00 төгрөгийн 34 ширхэг, борлуулалтын 10,000,000.00 төгрөгийн 2 ширхэг төлбөрийн баримтын мэдээллийг бүрэн гүйцэд татварын тайланд тайлагнаагүй байна.
2.4. Татвар ногдох орлогын тухайд: Тус компани нь малчин иргэдээс 2020-2022 онд малын түүхий эд болох ноос, ноолуурыг худалдан авч экспортод гаргасан иймд гомдол гаргагчийн дээр дурдсан 343 дүгээр тогтоолд зааснаар ямааны угаасан ноолуур урамшуулалд хамрагдахгүй болно. "Т*******" ХХК-нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал аж ахуй эрхлэх, арьс шир, зөөлөн эдлэлийн үйлдвэрлэл, ноос ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Х*******ээр дамжуулан 2021 онд 46,250 кг 5,221,840,000.00 төгрөгийн ноолуур, 258,570,000.00 төгрөгийн 50800 кг ноос, 2022 онд 24000 кг 2,932,800,000.00 төгрөгийн ноолуурыг худалдан авч экспортод гаргасан байх тул үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй нийцэж байгаа болно.
2.5. Алдагдлыг шилжүүлэн тооцох тухайд.Албан татвар ногдох нийт орлогоос энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан зардлыг хасаж, зардлын илүү гарсан хэсгийг татварын тайлангаар гарсан алдагдал /цаашид "алдагдал" гэх/ гэнэ. "Т*******" компанийн хувьд ААНОАТ-ын тухай хуулийн 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх... гэсэн нөхцөл шаардлагыг хангасан төлбөрийн баримтаар баталгаажсан худалдан авалт нь 2020-2022 оны хооронд 125,381,002.00 төгрөгийн 34 ширхэг төлбөрийн баримтаар баталгаажсан зардал гарсан байх тул тус зардлыг хасаж баримтгүй зардлаар тайлагнасан зөрчлөөр 2020-2022 онд алдагдлыг бууруулан ХШ-11 маягтаар баталгаажуулсан болно.
2.6. Татвар ногдох орлогоос хасагдах зардлын тухайд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1.“энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4. “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх”.... гэж заасан. Тус компани нь шалгалтын хугацаанд Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан худалдан авалтын 125,381,002.00 төгрөгийн 34 ширхэг баримт татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн байна.
2.7. Хууль хэрэглээний тухайд: Татварын ерөнхий хууль/2019 он/-д 28 дүгээр зүйлийн 28.1. “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.9.“Татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна”, 28.10.“Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар. аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй”, 29 дүгээр зүйлийн 29.1.1.“анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”, 29.2.“Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.
2.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н*******оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй “Тэнүүн Хүсэл” ХХК нь 2020-оос 2022 оны хугацаанд татварын төлөлт ногдуулах хяналт шалгалт хийгдэж нийт 18,6 тэрбум төгрөгийн зөрчилд 3,9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн акт ногдуулан, тогтоосон. “Т*******” ХХК-ийн гол зөрчлийн хувьд 2021, 2022 онуудад гаалиар экспорт хийсэн ноолуур, ноосны орлогыг татварын тайландаа тусгаагүй бөгөөд тухайн зөрчлөө татвар төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч талын зүгээс хасагдах зардлыг тогтоосонгүй гэх байдлаар эс зөвшөөрөн шүүхэд хандсан. 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хууль, 2020 оны 01 дүгээр сарын 01-ий өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд төлбөрийн баримтыг үндэслэж анхан шатны болон санхүүгийн баримтыг хөтлөх, тайлан гаргаж хасагдах зардлыг тооцохоор зохицуулахаар эдгээр хуулиудад тусгаж өгсөн байдаг.
2.9. Хасагдах зардалд тооцоогүй гол шалтгаан нь төлбөрийн баримт гэх ойлголт байгаа. Төлбөрийн баримт гэх ойлголтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т тодорхойлолтыг зааж өгсөн байдаг. Төлбөрийн баримт нь тухайн төлбөр тооцоо хийгдсэн болохыг нотлох дахин давтагдашгүй, төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр батлагдсан албан татвар суутган төлөгч буюу худалдан авагчийг таних нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа үйлчилгээний код, тоо хэмжээ, үнэ төлбөр, тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан цаасан болон цахим баримтыг хэлнэ. Төлбөрийн баримт байгаагүй тул зөрчил ногдуулах үндэслэл болсон. Төлбөрийн баримтын хувьд 2016 оноос эхлэн Монгол Улсад хэрэгжин, ашиглаж эхэлсэн.
2.10. Төлбөрийн баримт нь татвар төлөгчийн худалдаа, борлуулалтыг тооцох боломж үүсгэдэг. Худалдах, худалдан авагч хоорондоо хуйвалдаж НӨАТ-гүй үнэ гэх төлбөрийн баримтыг өгөхгүйгээр татвараас зайлсхийх тохиолдолд гардаг. Иймд хууль тогоочдын зүгээс 2019 оноос хэрэгжсэн татварын багц хуулиудад төлбөрийн баримтын зохицуулалтыг Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд нарийн зохицуулж өгсөн бөгөөд уг заалтад татварын тайланг үйлдэх, тушаах гэх заалтууд бий. Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан заавар, загварын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана гэж заасан. Үүргийн тухайд анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу төлбөрийн баримтад үндэслэн татварын тайланг хүргүүлнэ гэж заасан.
2.11. Мөн тус хуульд хасагдах зарлалд тооцохгүй зардлуудыг зааж өгсөн байдаг бөгөөд 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т заасан нөхцөлийг хангаагүй тохиолдолд хасагдах зардалд хамаарахгүй. Эдгээр заалтуудыг үндэслэн татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын хүрээнд 2024 онд 10-н сарын хугацаанд хяналт шалгалтыг хийсэн. Уг хугацаанд холбогдох баримтуудыг татвар төлөгчийн зүгээс гаргуулан авсан бөгөөд хуульд нийцсэн баримтуудыг үндэслэн 125,381,000 төгрөгийн хасагдах зардалд тооцон, бодсон. Тухайн шаардлагад нийцээгүй зардлыг хасагдах зардалд тооцоогүй актыг тавьсан байна. 2020 оноос хэрэгжин төлбөрийн баримтын үндэслэн 13 дугаар зүйл, мөн тус хуулийн 16 дугаар зүйлд нийцсэн зардлыг хасаж тооцож байгаа. Иймд байцаагчийн гаргасан шийдвэр нь хууль нийцсэн, зарчмын хүрээн гаргасан гэж үзэж байна.
2.12. Нэхэмжлэлийн шаардлагад тухайн онуудад тайлагнасан алдагдлыг хасаж тооцоогүй гэсэн байна. “Т*******” ХХК нь орлого тооцоогүй тул бүх тайлангаа алдагдалтай гаргачихсан байсан бөгөөд мөн торгууль, алданги буруу тооцсон. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд татварын хэмжээг буруулсан этгээд хүлээлгэх хариуцлага гэх заалт бий. Үүний дагуу төлөх ёстой байсан татварыг төлүүлж, нөхөн төлөх татварын хэмжээгээр торгох бөгөөд тухайн татварыг хуулиар тогтоосон хугацаанд буюу тайлагнаж төлөх ёстой байсан. Татварын алданги тооцох хуулийн заалтыг хэрэгжүүлэх гэх шаардлагатай холбоотойгоор цар тахлын нөхцөл байдлаас хамааран Улсын Их Хурлаас хууль баталсан бөгөөд татвар төлөгчид хуулийн дагуу ногдуулах талаар заасан. Иймд хуульд тодорхой заасан тул шаардлагад нийцүүлэн шударга ёсны зарчмыг ханган акт тавьсан болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НА- тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.11, 36 дугаар зүйлийн 36.2.1, 36.2.2, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 18 дугаар зүйлийн 18.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгын татварын улсын байцаагч Б.О*******, Б.Б******* нарын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ